МБАНХ-ны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг Архангай аймагт ажиллан, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн Газрын дарга П.Гомбо-Очир, аймгийн ENSURE төслийн зохицуулагч Б.Цэрэнлхам, Өлзийт сумын идэвхижүүлэгч Д.Пүрэв-Очир нартай уулзаж, төслийн хүрээнд хийгдэж байгаа ажлын үр дүн, ололт амжилтын талаар ярилцаж, цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудаар санал солилцсон юм.
ДэлгэрэнгүйЗах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил, нэмэлт санхүүжилт /IFAD/ төслийн Бэлчээрийн удирдлага уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь бүрэлдэхүүн хэсэгт зөвлөх үйлчилгээ үзүүлэн ажиллалаа. Зөвлөх үйлчилгээг 2019.01.04-2021.11.30-ны өдөр хүртэл үзүүлэхээр ХХААХҮЯ-тай гэрээ байгуулан ажилласан бөгөөд төслийн үр дүнг танилцуулах ажлыг өнгөрөгч долоо хоногт зохион байгуулав.
ДэлгэрэнгүйМалын тооны өсөлтийг малын чанарын дээшлэлтээс 5-8%, бог малын хээлтүүлэг, төллөлтийн менежментийг сайжруулснаар наад зах нь 8-10% нийтдээ 12-18%-аар сааруулж тэр хэмжээгээр Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах боломжтойг бидний судалгаа тооцоо харуулж байна” гэдгийг онцолж байлаа.
ДэлгэрэнгүйГовь нутгийн үзэсгэлэнт чимэг болж, өөрийн гэсэн өвөрмөц соёлыг хадгалсан тэмээн сүргийг өсгөн үржүүлж, ашиг шимийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах, эрүүлжүүлэх нь зөвхөн монголчууд бидний асуудал биш. Учир нь дэлхий дээрх хоёр бөхт тэмээний 30 гаруй хувь Монголын говьд нутагладаг гэдэг утгаараа олон улсын анхаарлыг татдаг.
ДэлгэрэнгүйМонгол оронд бэлчээрийн төлөв байдлыг хянаж үнэлэх, бэлчээрийн сэргэх чадавхи, ашиглагчдын оролцоон дээр суурилсан зохистой ашиглалтыг төлөвшүүлэх үндэсний хэМжээний чадавхи бүрдүүлэхэд байнга дэмжиж тусалж ирсэн Швейцарын хөгжлийн агентлагийн үе үеийн дарга нар Маркус Дубах, Феликс Феллман, Маркус Валдвогел, Габриелла Шпирли нарт Монголын нийт Малчид, ард түМний нэрийн өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлж байна.
ДэлгэрэнгүйБэлчээрийн доройтлыг бууруулах, мал аж ахуйн үйлдвэрлэлийг уур амьсгалын өөрчлөлт, зах зээлийн хэрэгцээтэй уялдуулан хөтлөх зохистой ашиглалтыг нэвтрүүлэхэд бэлчээрийн хэдий хэмжээний нөөцтэй болох, хэдэн толгой малыг багтаах боломжтой, хэдий хэмжээний бэлчээр хаагуур хэрхэн доройтож байна, доройтсон бэлчээр сэргэх эсэх, доройтсон бэлчээрийг сэргээхэд хэдий хугацаа шаардагдах зэрэг олон асуултууд бидний өмнө тулгарч байна.
ДэлгэрэнгүйМБАНХ-ны Зөвлөх баг, аймаг сумдын төрийн болон болон төрийн бус байгууллагуудын хамтран бэлтгэсэн “Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журам”-ын төсөл болон Баянзүрх суманд “Малын гаралтай түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн цахим систем”-ийг 2021.10.29-ний өдөр Хөвсгөл аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал болон Ажлын хэсгийн хуралдаанаар орж дэмжигдлээ
ДэлгэрэнгүйМанай дэлхий дээр эх газрын буюу Антарктид, Гренландын, уулын буюу Альпын гэсэн хоёр төрлийн мөстлөг байдаг. Монгол оронд зөвхөн уулын мөстлөг оршино
ДэлгэрэнгүйУвс аймгийн Давст сумын “Бичигт хад” Бэлчээр ашиглах хэсэг ( ахлагч Б.Баян-Очир), Бэлчээрийн тогтвортой менежмент, экологийн чадавхын 2021 оны шагналын эзэн
Дэлгэрэнгүй