Монголын бэлчээр ашиглагчдаын нэгдсэн холбоо нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн сан, Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран "Малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлж, цочролд хариу үзүүлэх бэлэн байдлыг нэмэгдүүлэх нь" хамтарсан хөтөлбөрийн хүрээнд "Бэлчээрийн тогтвортой менежмент болон бэлчээрийн мал аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой эрхлэхэд тавих зохистой дадал" сургалтын модульт хөтөлбөрийг боловсруулан гаргах, сургалт явуулахаар ажиллаж байна.
Хөтөлбөрийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Насан туршийн боловсролын үндэсний төв, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ажил олгогч эздийн холбоо, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо, Монголын бэлчээ ашиглагчдыннэгдсэн холбоо, Олон улсын хөдөлмөрийн байгууллага гэсэн төр нийгмийн хамтарсан түншлэл хэрэгжүүлэх юм.
Уг сургалтын хөтөлбөрийн дагуу 2022 оны 05 дугаар сараас 06 дугаар сарыг дуустал хугацаанд аймаг, сумын бэлчээр ашиглагчдын холбоодын удирдлага, малчдын хэсэг бүлгийн ахлагчдыг чадавхжуулах сургалтыг зохион байгуулах, чиглүүлэгч нарыг бэлтгэх сургалтыг онлайнаар зохион байгуулахаар төлөвлөөд байна.