Төв аймгийн дөрвөн сумын хоршоо, малчдын төлөөлөл сургалтад хамрагдаж байна

Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооноос Төв аймгийн Сүмбэр, Өндөрширээт Борнуур, Эрдэнэсант сумын СБАХ, Хоршоо, Малчдын бүлгийн ахлагч нарт зориулан  "Бэлчээрийн тогтвортой менежмент болон бэлчээрийн мал аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой эрхлэхэд тавих зохистой дадал" сургалтыг Хоршоологчдын холбооны хурлын зааланд зохион байгуулж байна.

Мал аж ахуйн салбарт томоохон нөлөөлөх хүчин зүйлс болох Бэлчээрийн тогтвортой менежмент бололон бэлчээрийн мал аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой эрхлэхэл тавих зохистой дадал  нэн чухал асуудал бөгөөд МАА-н үйлдвэрлэлийн зохистой дадлын ур чадварыг олгох, чадавхижуулах, тэдэнд мэдээлэл, сургагч багшаар бэлтгэх зорилготой нийт 1 модуль 6 бүлэг сургалт өгөх юм. Энэхүү сургалтыг зохион байгуулж, сургагч багш бэлтгэсэнээр бэлчээрийн менежментийг илүү оновчтой, зөв зохион байгуулж, улмаар малын эрүүл мэнд сайжирч, малын гаралтай түүхий эдийн чанар сайжрах, гадаад зах зээлд өрсөлдөхүйц чанартай түүхий эд боловсруулах боломжууд нэмэгдэж, малчдын орлого тогтворжиж, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд тустай ажил болно хэмээн төсөл хэрэгжүүлэгчид үзэж байна.

Дашрамд дуулгахад, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо нь НҮБ-ын Тогтворто хөгжлийн сан, Олон улсын хөдөлмөрийн байгууллага /ОУХБ/ хамтран “Малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлж, цочролд хариу үзүүлэх бэлэн байдлыг нэмэгдүүлэх нь” хамтарсан хөтөлбөрийн хүрээнд “Хариуцлагатай нүүдэлчин” зохистой дадлын MNS 6891:2020 стандартаар сургалтын модульд хөтөлбөрийг боловсруулан гаргах, танхимын болон цахим сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа юм.

П.Нарандэлгэр