Орон нутгийн хөгжлийн сангаас Малын тоо толгойн албан татварын хөрөнгөөр санхүүжүүлэх дараах чиглэлд саналаа өгөх боломжтой талаар мэдээлж байна. Тодруулбал, ОНХС-ийн бас нэгэн эх үүсвэр нь “Малын тоо толгойн албан татвар” юм. Тухайн орон нутгийн ИТХ-ын шийдвэрээр малын тоо толгойн албан татварын хэмжээг 0-2000 төгрөгөөс хэтрүүлэхгүй байхаар хуульд заасан байдаг. Тэгвэл энэ цугласан татварыг зөвхөн иргэдийн саналаар дараах чиглэлийн хөрөнгө оруулалт, төсөлд зарцуулах боломжтой.
Бэлчээрийн менежментийг сайжруулах;
Бэлчээрийн болон газар тариалангийн усан хангамжийг нэмэгдүүлэх;/хөдөөгийн хүн, малын усан хангамжийг нэмэгдүүлэх, хөв цөөрөм, далан байгуулах, булгийн эхийг хашиж хамгаалах/
Малын эрүүл мэндийг хамгаалах;
Малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх;
Малын чанарыг сайжруулах;
Гэмт халдлага, гамшгаас хамгаалах;
Хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэх;
Малын тэжээлийн ургамал тариалах;
Тэжээлийн нөөц бүрдүүлэх;
Байгаль орчныг хамгаалах;
Хортон мэрэгчидтэй тэмцэх/байгаль орчин, хүн, мал, амьтанд халгүй дэвшилтэт арга, технологи ашиглах/;
Малчдад зориулсан сургалт, сурталчилгаа зэрэгт санал өгөх боломжтой юм.
Санал өгөхдөө Орон нутгийн хөгжлийн сангийн доорх аппликейшнийг гар утсандаа суулгаж саналаа өгөөрэй. Эсвэл багийн Засаг даргадаа хандаж саналаа гаргах, ОНХС-ийн санал эрэмбэлэх баг/хорооны Иргэдийн нийтийн хуралдаа оролцох боломжтой. Апп татах: https://play.google.com/store/apps/details?id=mn.mof.onhs
Эх сурвалж: Орон нутгийн хөгжлийн сан
ОНХС аппликейшн татах http://onelink.to/t5g679