Төвийн болон Зүүн бүсийн 11 аймгийн СБАХ-ын тэргүүн нар чиглүүлэгчээр бэлтгэгдлээ

Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн сан, Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран "Малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлж, цочролд хариу үзүүлэх бэлэн байдлыг нэмэгдүүлэх нь" хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлж буй. Уг хөтөлбөрийн хүрээнд "Бэлчээрийн тогтвортой менежмент болон бэлчээрийн мал аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой эрхлэхэд тавих зохистой дадал" цуврал сургалтууд явуулж байна.

Энэхүү хөтөлбөрийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Насан туршийн боловсролын үндэсний төв, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ажил олгогч эздийн холбоо, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо, Монголын бэлчээ ашиглагчдын нэгдсэн холбоо, Олон улсын хөдөлмөрийн байгууллага гэсэн төр нийгмийн хамтарсан түншлэл хэрэгжүүлж байгаа юм. Уг хөтөлбөрийн сургалтыг 2022 оны 05 дугаар сараас 06 дугаар сарыг дуустал аймаг, сумын бэлчээр ашиглагчдын холбоодын удирдлага, малчдын хэсэг бүлгийн ахлагчдыг чадавхжуулах, чиглүүлэгч нарыг бэлтгэх сургалтыг онлайнаар болон цахимаар зохион байгуулж байна.

Энэ удаад төвийн болон Зүүн бүсийн 11 аймгийн сумдын бэлчээр ашиглагчдын холбооны тэргүүн нарт зориулан “Хөдөөгийн малчдад бэлчээрийн менежмент, МАА-н үйлдвэрлэлийн зохистой дадлын ур чадварыг олгох” сэдвийн хүрээнд чиглүүлэгч, сургагч багшаар бэлтгэх, чадавхжуулах сургалтыг /2022.06.29/ цахимаар зохион байгууллаа. Сургалтаар ХААИС-ийн багш, Доктор Ш.Гэрлээ “Малын тоо толгойн албан татварын талаар”, МБАНХ-ны мэргэжилтэн “Малын бэлчээрт нэвтрүүлэх зохистой дадал”, МБАНХ-ны зөвлөх Б.Мэнджаргал “Малын арчилгаа, маллагаанд  нэвтрүүлэх зохистой дадал”, Малын эрүүл мэндийн зөвлөх С.Дивангар “Малын эрүүл мэндийн чиглэлээр   нэвтрүүлэх зохистой дадал”, МБАНХ-ны гүйцэтгэх захирал Н.Ганхуяг “Малын үржүүлэгт  чиглэлээр   нэвтрүүлэх зохистой дадал”, МБАНХ-ны мэргэжилтэн А.Өнөрзул “Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэлд тавих зохистой дадал” сэдвээр мэдээлэл өглөө.

П.Нарандэлгэр