Текстилийн Тогтвортой Үйлдвэрлэл ба Эко Тэмдэг төслийн хүрээнд Монгол Улсын стандарт хэмжилзүй, итгэмжлэлийн тогтолцоо, өнөөдөр хэрэгжиж буй ноос, ноолуурын салбарт хамаарах стандарт, гэрчилгээжүүлэлтийн төрлүүд болон олон улсад түгээмэл хэрэглэгддэг стандартуудын талаар нэгдсэн ойлголт өгөх сургалт семинар боллоо.
ДэлгэрэнгүйЭнэ хүрээнд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд өнөөдөр “Малын тоо, толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг хангах бүсчилсэн уулзалт” болж байна.
ДэлгэрэнгүйЭрдэнэт хотноо зохион байгуулагдаж буй энэ удаагийн уулзалт хэлэлцүүлэгт Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дэд дарга У.Бямбасүрэн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны газрын дарга Д.Батмөнх, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг, “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх” төслийн Зохицуулагч Л.Мэнд-Амар болон Орхон, Хөвсгөл, Булган аймгийн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгч, нарийн бичгийн дарга, зарим сумдын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлэгийн газар, Татварын газрын төлөөлөл оролцож байна.
ДэлгэрэнгүйЗах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил, нэмэлт санхүүжилт /IFAD/ төслийн Бэлчээрийн удирдлага уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь бүрэлдэхүүн хэсэгт зөвлөх үйлчилгээ үзүүлэн ажиллалаа. Зөвлөх үйлчилгээг 2019.01.04-2021.11.30-ны өдөр хүртэл үзүүлэхээр ХХААХҮЯ-тай гэрээ байгуулан ажилласан бөгөөд төслийн үр дүнг танилцуулах ажлыг өнгөрөгч долоо хоногт зохион байгуулав.
ДэлгэрэнгүйГовь нутгийн үзэсгэлэнт чимэг болж, өөрийн гэсэн өвөрмөц соёлыг хадгалсан тэмээн сүргийг өсгөн үржүүлж, ашиг шимийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах, эрүүлжүүлэх нь зөвхөн монголчууд бидний асуудал биш. Учир нь дэлхий дээрх хоёр бөхт тэмээний 30 гаруй хувь Монголын говьд нутагладаг гэдэг утгаараа олон улсын анхаарлыг татдаг.
ДэлгэрэнгүйМБАНХ-ны Зөвлөх баг, аймаг сумдын төрийн болон болон төрийн бус байгууллагуудын хамтран бэлтгэсэн “Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журам”-ын төсөл болон Баянзүрх суманд “Малын гаралтай түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн цахим систем”-ийг 2021.10.29-ний өдөр Хөвсгөл аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал болон Ажлын хэсгийн хуралдаанаар орж дэмжигдлээ
Дэлгэрэнгүй“Говийн зэрэглээ” киноны үйл явдалд холбогдох холбооны энэ жижиг барилгыг түшиглэн “Жуулчны мэдээллийн төв” болгож, энэхүү төвийн үйл ажиллагааг тэмээний өв соёл, аж ахуй, ашиг шимтэй нь холбон өгч аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой юм. .
ДэлгэрэнгүйХөвсгөл аймгийн хэмжээнд “Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журам” -ын төсөл боловсруулахад санал авах зорилгоор МБАНХ, АБАХ хамтран АЗДТГ, аймгийн ИТХ, сумдын ИТХ, ХХААГ, ГХБХБГ, МЭГ, УЦУОШТ зэрэг холбогдох агентлагуудын төлөөлөлтэй Алаг-эрдэнэ, Хатгал, Мөрөн, Арбулаг, Баян-зүрх сумдад уулзалт хэлэлцүүлэг хийсэн юм
ДэлгэрэнгүйМонгол Улсын нийгэм эдийн засагт чухал үүрэгтэй хөдөө аж ахуйн салбарын хөгжил, малчдын байгууллага, тэдний амьдрал ахуйд нөлөөлөхүйц ажлуудыг төслийн хугацаанд хийж хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсанд төр засгийн зүгээс өндрөөр үнэлж, энэхүү шагналыг гардуулж байгаа гэдгийг онцолж байв.
ДэлгэрэнгүйМонгол Улсын нүүдлийн мал аж ахуйн үндэс суурь болсон бэлчээр нутгийг хайрлан хамгаалж, хойч үедээ өвлүүлэн үлдээх их үйлсэд нэгдэж, байгальд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход сэтгэл оюунаа зориулан уриалж, үлгэрлэн манлайлж ажилласан хичээл зүтгэлийг үнэлж Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны нэрэмжит “Ногоон Алт” шагналаар шагнаж батламж гардууллаа.
ДэлгэрэнгүйХаалтын арга хэмжээний дараа Скай төвд НАМЭМ-ийн төслийн багийн гишүүд, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны хамт олон, 18 аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны Гүйцэтгэх захирлууд болон УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Н.Ганибал нар урилгаар оролцож, хаалтын хуралд мэндчилгээ дэвшүүлсэн юм.
ДэлгэрэнгүйХүүхэд, багачуудын дунд зохион байгуулсан "ХӨДӨӨ-МИНИЙ НҮДЭЭР" гар зургийн уралдаанд оролцогчдын бүтээлийг 2 насны ангиллаар хүлээн авсан юм.
ДэлгэрэнгүйЭнэ удаагийн форумын хүрээнд гэрэл зураг, хүүхдийн гар зургийн уралдааныг зохион байгуулж, вертуал орчинд байршуулан оролцогчдыг шалгарууллаа. Ялагчдыг тодруулахдаа оролцогчдын илгээсэн бүтээлийн үндсэн санааг лавлаж, утга учир ач холбогдлыг үндэслэн тодруулсан гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцолж байна.
ДэлгэрэнгүйБэлчээрийн үндэсний IV дэх форум яг одоо “Хариуцлагатай нүүдэлчид”, “Тал хээрийн бэлчээр нутгийн экосистемийн тэнцвэрт, нэгдмэл байдлыг хамгаалахын төлөө ажиллаж байна” сэдвийн дор зохион байгуулагдаж байна.
ДэлгэрэнгүйШвейцарын Хөгжлийн агентлаг ХХААХҮЯ хамтран манай улсад "Ногоон алт-Малын эрүүл мэнд" төсөл хэрэгжүүлээд дуусаж байна. Энэ төслийн үр дүнгийн талаар төслийн менежер, зохицуулагч Ц.Энх-Амгалангаас тодрууллаа.
Дэлгэрэнгүй