Шинэ мэдээ
Шинэ
Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөр, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран “Мал аж ахуйн тогтвортой хөгжлийн төлөвлөгөө Хөрөнгө оруулагчдын форум”-ыг зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй
Шинэ
Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоон дээр Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын Хот байгуулалтын салбарын тэргүүлэх мэргэжилтэн Арнауд Хэкманн, Монгол Азийн хөгжлийн банкны Хөтөлбөр хариуцагч, Хот байгуулалтын мэргэжилтэн Стефан Мильо, Азийн хөгжлийн банкны Хөдөө аж ахуйн хөгжлийн мэргэжилтэн Ш.Алтанбадралт, Монгол дахь хил хязгааргүй малын эмч нар ба аграномчид ОУБ-ын Аргазүйн зөвлөх Рикард Бэртранд тэргүүтэй төлөөллүүд хүрэлцэн ирж, Барилга хот байгуулалтын яамтай хамтран хэрэгжүүлж буй “Аймаг сумын төв, бүс нутгийн хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр” төслийн хүрээнд хэрхэн хамтран ажиллах боломжтой талаар ярилцаж, мэдээлэл солилцлоо.
Дэлгэрэнгүй
Шинэ
Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо нь ШХА-ийн ногоон алт малын эрүүл мэнд төсөл, Европын холбооны Switch Asia төсөл, Европын холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй “STEP ECOLAB” буюу “Монголын нэхмэлийн салбарын тогтвортой үйлдвэрлэл, Эко тэмдэг” төсөл зэрэг олон улсын байгууллагуудтай хамтран ажилладаг билээ. Эдгээр төслүүдийн хүрээнд хөдөө аж ахуйг дэмжин, малчдын санхүү болон амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд чиглэсэн төслүүдийг хэрэгжүүлж байгаа билээ.
Дэлгэрэнгүй
Шинэ
Монголчууд эрт дээр үеэс мал сүргээ хариулахдаа цаг улиралдаа тохируулан нүүдэллэж бэлчээр нутгаа хайрлан хамгаалж, өнжөөж сэлгээж ирсэн уламжлалтай. Гэвч сүүлийн жилүүдэд байгаль цаг уур, нийгмийн олон хүчин зүйлсээс шалтгаалан малчид нүүдэл суудал болж, бэлчээрийг өнжөөж амраах нь багассанаас бэлчээр талхлагдах болсон.
Дэлгэрэнгүй
Шинэ
2019-09-12
“БУУАӨДЗ бүрэлдэхүүн хэсгийн сумдын ажилтнуудын туршлага солилцох уулзалт, зөвлөгөөн” болж байна
2019-09-12
НҮБ-ийн Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн зээлийн хөрөнгөөс санхүүжигдэх IFAD буюу “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төсөл /нэмэлт санхүүжилт/ Архангай аймгийн Эрдэнэмандал, Төвшрүүлэх, Хайрхан сум, Дорнод аймгийн Халхгол, Хөлөнбуйр, Сэргэлэн сум, Дундговь аймгийн Сайхан-Овоо, Эрдэнэдалай, Дэлгэрцогт сум, Өвөрхангай аймгийн Тарагт, Төгрөг, Хархорин сум, Хэнтий аймгийн Батширээт, Өмнөдэлгэр, Норовлин сум, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Баяндэлгэр, Түвшинширээ сумдад тус тус хэрэгжиж байна.
Дэлгэрэнгүй
Шинэ
Баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн Ховд хотноо Монгол орны Бэлчээрийн үндэсний III форум “Ногоон хөгжлийн төлөөх хариуцлагатай малчид” уриан дор өчигдөр /2019.08.11/ зохион байгуулагдлаа. Энэхүү форумыг ХХААХҮЯ, Ховд аймгийн ИТХ, Ховд аймгийн ЗДТГ, Монголын Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Швейцарийн хөгжлийн агентлагын Ногоон-Алт малын эрүүл мэнд төсөл, Ховд аймгийн бэлчээр ашиглагчдын холбоо хамтран зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй
Шинэ
2019-08-06
“Хөдөө аж ахуйн хоршоодын бүтээгдэхүүн хөгжүүлэлт” сэдвээр хоршоологчид зөвлөлдөж байна
2019-08-06
Монгол орны Хоршооллын хөдөлгөөний хөгжлийг эрчимжүүлэх, хоршоод хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан туршлага мэдээлэл солилцох нөхцлийг хангах, хүний нөөцийг чадавхижуулах, хоршооллын байгууллагуудын өмнө тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцэх зорилгоор ХАА-н хоршоологчдын зөвлөгөөн зохион байгуулагддаг уламжлалтай билээ.
Дэлгэрэнгүй
Шинэ
2019-08-06
Судлаачдад “Бэлчээрийн мониторинг үнэлгээний арга зүй” сэдвээр сургалт явуулав
2019-08-06
2019-08-06
Судлаачдад “Бэлчээрийн мониторинг үнэлгээний арга зүй” сэдвээр сургалт явуулав
2019-08-06
Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооноос дэмжигч гишүүддээ зориулан “Бэлчээрийн мониторинг үнэлгээний арга зүй” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Танхимын болон хээрийн гэсэн хоёр аргаар явуулсан уг сургалт өнгөрөгч баасан гаригт /2019.08.02/ боллоо. Танхимын сургалтыг МБАНХ-ны байранд, хээрийн сургалтыг Цонжин Болдог дахь сургалт, судалгааны төвдөө зохион байгуулав.
Дэлгэрэнгүй
Шинэ
Монгол Улс, БНХАУ хоорондын найрамдалт харилцаа үүссэний 70 жилийн ойг тохиолдуулан хоёр улсын малчдын соёлын харилцааг дэлгэрүүлэх, харилцан туршлага солилцох анхдугаар уулзалт 2019 оны 06 сарын 18-25 ны өдрүүдэд боллоо. Уг уулзалтыг Монгол талаас “Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо” ТББ, БНХАУ талаас ӨМӨЗО-ны Эрээн хотын “Сүлд” компани хамтран зохион байгуулсан юм. Уг уулзалтаар хоёр улсын малчид түүхий эд, цагаан идээ, махны төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх талаар туршлага солилцох, өвс бордоо, газар тариалан эрхлэх талаар харилцан суралцах, мах, цагаан идээгээ аялал жуулчлалын бүсээр дамжуулан хэрхэн олон улсын зээлд гаргах талаар санал солилцов.
Дэлгэрэнгүй



