Хамтран ажиллагч байгууллагууддаа Touchscreen дэлгэц байршуулж байна
Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо нь ШХА-ийн ногоон алт малын эрүүл мэнд төсөл, Европын холбооны Switch Asia төсөл, Европын холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй “STEP ECOLAB” буюу “Монголын нэхмэлийн салбарын тогтвортой үйлдвэрлэл, Эко тэмдэг” төсөл зэрэг олон улсын байгууллагуудтай хамтран ажилладаг билээ. Эдгээр төслүүдийн хүрээнд хөдөө аж ахуйг дэмжин, малчдын санхүү болон амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд чиглэсэн төслүүдийг хэрэгжүүлж байгаа билээ.
Энэ хүрээнд хамтран ажиллагч үндэсний үйлдвэрлэгчиддээ зориун хамтын ажиллагааны сурталчилгааны ажлыг хөнгөвчилсөн Touchscreen дэлгэц бүхий төхөөрөмжүүдийг байршуулах ажлыг хийж байна. Өнгөрсөн оны сүүлээр зохион байгуулсан “Үр дүнгийн уулзалт”-аар хамгийн анхны Touchscreen дэлгэцийг Витавфит ХХК-д хүлээлгэн өгч байсан юм. Энэ удаад “Монгол текстайл” ХХК болон “Мах Маркет” ХК-иудад Touchscreen дэлгэцийг байршууллаа.