card

“БУУАӨДЗ бүрэлдэхүүн хэсгийн сумдын ажилтнуудын туршлага солилцох уулзалт, зөвлөгөөн” болж байна

НҮБ-ийн Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн зээлийн хөрөнгөөс санхүүжигдэх IFAD буюу “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төсөл /нэмэлт  санхүүжилт/ Архангай аймгийн Эрдэнэмандал, Төвшрүүлэх, Хайрхан сум, Дорнод аймгийн Халхгол, Хөлөнбуйр, Сэргэлэн сум, Дундговь аймгийн Сайхан-Овоо, Эрдэнэдалай, Дэлгэрцогт сум, Өвөрхангай аймгийн Тарагт, Төгрөг, Хархорин сум, Хэнтий аймгийн Батширээт, Өмнөдэлгэр, Норовлин сум, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Баяндэлгэр, Түвшинширээ сумдад  тус тус хэрэгжиж байна.

2019-2021 оны хооронд хэрэгжих энэхүү төслийн хүрээнд “Бэлчээрийн удирдлага, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох бүрэлдэхүүн хэсгийн сумдын ажилтнуудын туршлага солилцох уулзалт, зөвлөгөөн” Хэнтий аймгийн Норовлин суманд өнөөдөр эхэлж байна. Тав хоног үргэлжлэх энэхүү туршлага солилцох уулзалт, зөвлөгөөнд ЗЗБУХТ бүрэлдэхүүн хэсгийн зохицуулагч Т.Цэдэндамба, Норовлин сумын Засаг дарга П.Алтангэрэл, ХААСМХОТ төвийн тэргүүн доктор Б.Биньеэ, МБАНХ-ны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг тэргүүтэй төслийг хамтран хэрэгжүүлэх багийн гишүүд болон төсөл хэрэгжиж буй 6 аймгийн 18 сумын төслийн ажлыг хариуцсан мэргэжилтнүүд оролцож байна.

Туршлага солилцох уулзалт зөвөлгөөнөөр ЗЗБУХТ бүрэлдэхүүн хэсгийн зохицуулагч Т.Цэдэндамба сумдад Бэлчээр ашиглалтын Малчдын бүлэг /БАМБ/ байгуулагдсан талаар мэдээлэл, танилцуулга хийж, Норовлин сумын Засаг дарга П.Алтангэрэл төсөл хэрэгжсэнээр сум орон нутагт ямар амжилттай ажлууд хийгдэж, үр дүнд хүрч байгаа талаар мэдээлэл өгөв. МБАНХ-ны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг төслийн хүрээнд хэрхэн хамтран ажиллаж байгаа талаар мэдээлэл өглөө.

Төслийн багийнханы үндсэн мэдээллийн дараа төсөлд хамрагдаж байгаа аймаг сумдад гарч байгаа амжилт, үр дүн, цар хүрээ, цаашид үйл ажиллагаагаа илүү сайжруулахад юу ндээр анхаарах, ололт амжилтын талаар танилцуулга хийж, туршлага хуваалцаж байна.