Шинэ мэдээ
Шинэ
НҮБ-ийн Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн зээлийн хөрөнгөөс санхүүжигдэж буй IFAD буюу “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн 2019 оны ажлын үр дүн, 2020 оны зорилт хамрах хүрээ, хүрэх үр дүнгийн талаар хэлэлцэх уулзалт зөвлөгөөн өнөөдөр /2019.12.17/ эхэллээ. Тус уулзалт зөвлөгөөнд “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн багийнхан, Архангай, Өвөрхангай, Дунговь, Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн төсөл хэрэгжиж буй сумдын төслийн ажилтнууд оролцож байна
Дэлгэрэнгүй
Шинэ
МҮХАҮТ-д Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй “Монголын Худалдааг Дэмжих-EU TRAM” төслийн Кластерын хурал /2019.12.06/ боллоо. Хурлаар 2019 онд төслийн хүрээнд хийсэн ажлууд болон ирэх 2020 онд хийх ажлын төлөвлөлтийг хийж, харилцан санал солилцлоо. Уулзалтын үеэр “Монгол Улсын Худалдааг дэмжих төсөл”-ийн хүрээнд дэлхийн улс орнуудад монголын гаралтай бүтээгдэхүүнийг таниулан сурталчилахын тулд түүхий эдийн чанар аюулгүй байдал, гарал үүслийн баталгаажилт маш чухал үүрэгтэйг онцолсон.
Дэлгэрэнгүй
Шинэ
Ус цаг уур, орчин судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн судалгааны хэлтсээс гаргасан 2019-2020 оны Зудын эрсдлийн зураглалаас харахад нийт нутгийн 30 гаруй хувьд өндөр эрсдэлтэй гэж гарчээ. Тодруулбал, Ховд, Говь-Алтай, Увсын зарим нутгаар, Өвөрхангай, Архангайн уулзвар, Баянхонгорын хойд сумдаар, Хэнтий Сүхбаатар аймгуудаар өндөр эрсдэлтэй гарчээ. Иймд зудын эрсдлээс сэргийлэх хүрээнд Улсын онцгой комиссын шуурхай бүлэг орон нутагт ажилласан талаар Онцгой байдлын Ерөнхий Газрын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээс тодрууллаа.
Дэлгэрэнгүй
Шинэ
2020-02-06
“Хариуцлагатай нүүдэлчид” цахим систем олон улсын зах зээлд гарах боломжийг нэмэгдүүлнэ
2020-02-06
“Хариуцлагатай Нүүдэлчид”- Малын гаралтай түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн мөшгих систем”-ийн оролцогч талуудын уулзалт өнөөдөр /2019.11.05/боллоо. Энэхүү уулзалт нь “Монгол малын бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар, брэнд хөгжүүлэлтийн түүхийг бүтээн баталгаажуулах” зорилготой юм. Уулзалтын эхэнд Ногоон Алт Малын эрүүл мэндийн төслийн зохицуулагч Ц.Энх-Амгалан ШХА–ийн НАМЭМ төслийн талаар товч мэдээлэл өгсөн.
Дэлгэрэнгүй
Шинэ
Монгол улсын ерөнхий сайдын ивээл дор Малын эмч нарын анхдугаар их хурал 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Төрийн ордонд зохион байгуулагдсан юм. Орон нутаг, нийслэлийн 850 гаруй төлөөлөгчид оролцсон тус хурлын Сүхбаатарын талбайд Мал эмнэлгийн салбарын эм, хэрэгслийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулсан билээ.
Дэлгэрэнгүй
Шинэ
Америкийн нэгдсэн улсын ХААЯ-ны Хорнадагийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Брандон Бестелмейр манай улсад ажиллах хугацаандаа МБАНХ-ны цаашдын үйл ажиллагаанд зориулан мэргэжил арга зүйн зөвөлгөө өглөө. Брандон Бестелмейр нь МБАНХ-ны Хүндэт гишүүн бөгөөд энэ удаагийн уулзалтаар хэд хэдэн чиглэлээр зөвлөгөө өгөв.
Дэлгэрэнгүй
Шинэ
НҮБ-ын ХХААБ-аас санхүүжүүлэн ХХААХҮЯ, МБАНХ хамтран Монгол Улсын бүх аймаг, сумдыг хамруулан “Нүүдэлч малчдын мэдээллийн сан бүрдүүлэх, чадавхийг бэхжүүлэх” төсөл өнгөрөгч 2018 оны нэгдүгээр сарын 23-наас эхлэн хэрэгжиж эхэлсэн билээ.Энэхүү төслийн үр дүнд нүүдэлч малчдын санал, эрэлт хэрэгцээг төрийн бодлого шийдвэрт тусгах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор малчдын оролцоонд түшиглэсэн мэдээлэл цуглуулах, сан бүрдүүлэх, бодлого боловсруулагчдыг баримт нотолгоо бүхий мэдээллээр хангах түүнчлэн иргэний нийгмийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх зорилготой юм.
Дэлгэрэнгүй
Шинэ
НҮБ-ын Зах зээл ба бэлчээрийн удирдлага төслийн Үнэлгэээний багийнхан МБАНХ –ны Төв байранд хүрэлцэн ирж уулзалт ярилцлага зохион байгууллаа. Уулзалтад IFAD төслийн Гадаад зөвлөх Сабина Смитч, МБАНХ-ны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг тэргүүтэй тус холбооны зөвлөх, мэргэжилтнүүд оролцов. Уулзалтын эхэнд Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг хэлэхдээ “Монголын Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо нь 2019 оны 1 дүгээр сараас эхлэн “Хөгжлийн оньсон түлхүүр төв” ТББ-тай хамтран IFAD төсөл хэрэгжиж буй 18 сумдад сургалт зөвлөгөөн явуулж, орон нутагтайгаа харилцаатай ажиллаж байна
Дэлгэрэнгүй
Шинэ
2020-02-06
2019 ОНЫ БЭЛЧЭЭРИЙН ФОТО МОНИТОРИНГИЙН ЗУРГИЙГ БОЛОВСРУУЛАХ ҮР ДҮНГ НЭГДСЭН СИСТЕМД ОРУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2020-02-06
2019 оны Бэлчээрийн фото мониторингийн зургийг боловсруулах, үр дүнг нэгдсэн системд оруулах сургалт зохион байгууллаа. Тус сургалтаар 2019 оны Бэлчээрийн фотомониторингийн зургийг Sample Point программ дээр боловсруулах, бэлчээрийн ургамлыг аж ахуйн бүлгийн түвшинд таних чадварыг эзэмшүүлэх. ГЗБГЗЗГ-ын Веб системд тоон мэдээллийг хэрхэн оруулах талаар сургалт өглөө.
Дэлгэрэнгүй



