card

Хэрэглэгчдэд гарал үүсэл нь баталгаажсан махны талаар танилцуулга хийв

Монгол улсын ерөнхий сайдын ивээл дор Малын эмч нарын анхдугаар их хурал 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Төрийн ордонд зохион байгуулагдсан юм. Орон нутаг, нийслэлийн 850 гаруй төлөөлөгчид оролцсон тус хурлын Сүхбаатарын талбайд Мал эмнэлгийн салбарын эм, хэрэгслийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулсан билээ. Үзэсгэлэн худалдааны үеэр ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, ТНБД-ын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, ТЗУГ-ын дарга Т.Жамбалцэрэн, МЭЕГ-ын дарга Д.Түмэндэмбэрэл нар 21 аймгийн малын эмч нарт эм тарианы хөргүүрийг гардуулан өгсөн юм.Тус үзэсгэлэн худалдаанд Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон алт малын эрүүл мэнд төсөл, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо оролцож, гарал үүсэл нь баталгаажсан, үйлдвэрийн аргаар бэлтгэсэн, чанарын шаардлагад нийцсэн махаар иргэдээ хангахын тулд хийж хэрэгжүүлж байгаа ажлаа танилцуулсан юм. Түүхий эд бэлтгэлээс хүнсний сүлжээнд нийлүүлэх хүртэл бүхий л үе шатанд чанар, стандарт, хяналт, аюулгүй байдлыг хангаснаар хэрэглэгчид баталгаатай хүнс идэх боломжоор хангагдах юм.Энэхүү ажлыг Мал эмнэлгийн ерөнхий газар, Хөдөө аж ахуйн бирж ХХК, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Ногоон алт, малын эрүүл мэнд төсөл, Хувийн хэвшлийн оролцоотойгоор мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний ногооны үйлдвэрлэлийн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх төсөл, Монголын махны холбоо, Арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, мал төхөөрөх үйлдвэр, томоохон сүлжээ дэлгүүр, худалдааны төвүүдийг татан оролцуулж байгаа билээ.