Үйлдвэрлэгчид Герман, Францад зохиогдох олон улсын үзэсгэлэнд оролцоно
МҮХАҮТ-д Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй “Монголын Худалдааг Дэмжих-EU TRAM” төслийн Кластерын хурал /2019.12.06/ боллоо. Хурлаар 2019 онд төслийн хүрээнд хийсэн ажлууд болон ирэх 2020 онд хийх ажлын төлөвлөлтийг хийж, харилцан санал солилцлоо. Уулзалтын үеэр “Монгол Улсын Худалдааг дэмжих төсөл”-ийн хүрээнд дэлхийн улс орнуудад монголын гаралтай бүтээгдэхүүнийг таниулан сурталчилахын тулд түүхий эдийн чанар аюулгүй байдал, гарал үүслийн баталгаажилт маш чухал үүрэгтэйг онцолсон.
Мөн баталгаатай түүхий эдээр хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг хангасан чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд талууд хэрхэн кластер болон ажиллах талаар ярилцав. Түүнчлэн төслийн хүрээнд дэлхийн улс орнуудад бүтээгдэхүүнээ танилцуулах зорилгоор ирэх оны эхээр Герман, Франц зэрэг улс орнуудад зохиогдох олонулсын үзэсгэлэн яармагт хэрхэн оролцох, оролцогч талуудын үүрэг оролцооны талаар ярилцлаа.
Энэхүү уулзалтад Говь Хангай Кашмер” ХХК, Монгол Текстил” ХХК, “Жинст Мөрөн” ХХК, МБАНХ-ны дэргэдэх “Ногоон алт Дундын хоршоо” ТББ, “Сор кашемир” ХХК, “Best Cashimere” ХХК, “Нинжбадрах” ХХК, “Натурал текстийл групп” ХХК зэрэг байгууллагууд оролцов.