card

“МАА-н тогтвортой хөгжлийн төлөвлөгөө Хөрөнгө оруулагчдын форум” боллоо

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөр, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран “Мал аж ахуйн тогтвортой хөгжлийн төлөвлөгөө Хөрөнгө оруулагчдын форум”-ыг зохион байгууллаа.

Монгол Улсын МАА-н салбар нь хөдөөгийн хүн амын орлогын эх үүсвэр төдийгүй хөгжлийн гарц

Форумыг нээж, УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан хэлсэн үгэндээ “ХАА-н салбар бол дэлхийн эдийн засгийн чухал салбар. Тэр тусмаа Монгол орны хувьд нүүдлийн мал аж ахуй нь амьдралын суурь үндэс болсон салбар юм. Энэ салбарын бүтээгдэхүүний  эрэлт хэрэгцээ улам бүр нэмэгдэж, дэлхийн улс орнуудтай хүртээмжтэй тогтвортой хамтран ажиллахаар бодлогоо тодорхойлон хэрэгжүүлж явна. Монгол орны хувьд олон мянган жилийн туршид өөрийн арвин  түүх, соёл иргэншил, уламжлалын хүрээнд малын гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэж ирсэн. Арвин нөөц баялагтаа тулгуурлан олон улсын түвшинд харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлснээр өөрийн орны эдийн засгийн чадамжийг нэмэгдүүлж, дэлхийн хүн амын хүнсний хэрэгцээг хангахад тодорхой хувь нэмрийг оруулах зорилго чиглэлтэй байна. Манай Засгийн газраас мал аж ахуйн салбарыг тогтвортой хөгжүүлэх бодлого баримталж ирсэн. Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030 бодлогын барим бичигт эдийн засгийн тогтвортой хөгжлийн зорилтыг хангахын тулд макро эдийн засгийн зохистой бодлогыг хэрэгжүүлж, эдийн засгийн бүтцийг төрөлжүүлэх зорилт тавьсан. Тэргүүлэх чиглэл буюу Хөдөө аж ахуйн салбарыг дөрвөн үндсэн зорилтын хүрээнд мал аж  ахуйн тогтвортой хөгжлийн төлөвлөгөөг батлан НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөртэй хамтран  хэрэгжүүлж байна. Энэхүү төлөвлөгөө нь мал аж ахуйг хөгжүүлэх үйл ажиллагаанд оролцогч талуудын харилцан уялдаатай хамтын ажиллагаанд суурилан  хэрэгжүүлэхээр тусгагдсанаараа онцлог юм.

Манай Засгийн газраас мал аж ахуйн салбарыг тогтвортой хөгжүүлэх бодлого баримталж ирсэн. Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030 бодлогын барим бичигт эдийн засгийн тогтвортой хөгжлийн зорилтыг хангахын тулд макро эдийн засгийн зохистой бодлогыг хэрэгжүүлж, эдийн засгийн бүтцийг төрөлжүүлэх зорилт тавьсан. Тэргүүлэх чиглэл буюу Хөдөө аж ахуйн салбарыг дөрвөн үндсэн зорилтын хүрээнд мал аж  ахуйн тогтвортой хөгжлийн төлөвлөгөөг батлан НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөртэй хамтран  хэрэгжүүлж байна. Энэхүү төлөвлөгөө нь мал аж ахуйг хөгжүүлэх үйл ажиллагаанд оролцогч талуудын харилцан уялдаатай хамтын ажиллагаанд суурилан  хэрэгжүүлэхээр тусгагдсанаараа онцлог юм.

Энэ төлөвлөгөөг цаашид мал аж ахуйн салбарт хэрэгжүүлж, олон улсын байгууллага,  төр хувийн хэвшлийн гээд хамтын ажиллагааны бүхий л чиглэлд ашиглах болно. Ингэснээр хүнсний аюулгүй байдлыг хангах, малчид фермерүүдийн амьжиргааг дэмжих, тэдний эдийн засгийн боломжийг нэмэгдүүлэх, байгалийн нөөцийг үр ашигтай ашиглах, байгаль цаг уурын өөрчлөлтөд дасан зохицох, хүн мал амьтан байгаль орчны сайн сайхан байдлыг хангахын төлөө дэлхий нийтийн санал санаачлагыг улс орондоо хэрэгжүүлэх, хувь нэмэр оруулах боломжийг нэмэгдүүлэх нь чухал байна.

Монгол Улсын мал аж ахуйн салбар нь хөдөөгийн хүн амын орлогын эх үүсвэр төдийгүй хөгжлийн гарц болохын хувьд түүний хөгжил нь зөвхөн Засгийн газрын ажил бус Шинжлэх ухааны байгууллага, төрийн байгууллага, хувийн хэвшил иргэдийн идэвхи санаачлагад суурилсан хамтын ажиллагааг олон улсын болон бүс нутгийн түвшинд үр дүнтэй өрнүүлэхэд чиглэгдэх ёстой  гэж үзэж байна. Тиймээс мал аж ахуйн тогтвортой хөгжлийн төлөвлөгөөг амжилттай  хэрэгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэхийг уриалж байна” хэмээн онцоллоо.

Мал аж ахуйн салбар нь Монгол орны билэг тэмдэг, онцлог

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгч ноён Минод Кумар Ахужа хэлэхдээ “Мал аж ахуйн тогтвортой хөгжлийн төлөвлөгөө бол дэлхийн хэмжээний санаачлага. НҮБ-ын ХХААБ-аас хэдэн жилийн өмнө энэ санаачлагыг гаргаад дэлхий нийтийн хэмжээний мал аж ахуйн тогтвортой хөгжлийн төлөвлөгөө болгосон. Монгол Улс дэлхийн хэмжээнд анх удаа Мал аж ахуйн тогтвортой  төлөвлөгөөг өөрийн улсын  төлөвлөгөө болгосон нь бусад орнуудад  үлгэр жишээ болно гэдэгт итгэлтэй байна. Энэ бол хийсвэр ойлголт биш. Засгийн газрын одоо хийж байгаа ажилтай шууд холбогдсон төлөвлөгөө юм.

Мал аж ахуйн тогтвортой хөгжлийн төлөвлөгөөг бусад олон бодлоготой уялдуулах нь чухал. Монгол орны хувьд дэлгэрэнгүй ярих  шаардлагагүй. Монголчуудын амьжиргааны чухал хэсэг бол мал аж ахуйн салбар бөгөөд статистик тоон мэдээнээс харахад үүний ач холбогдол  өндөр тавигддаг. Миний бодлоор мал аж ахуйн салбарт одоо ашиглагдаагүй нөөц бололцоо маш их байгаа. Өөрөөр хэлбэр улс орны эдийн засгийг олон тулгууртай болгоход, тухайн эдийн засаг нь дэлхийн эдийн засгийн хямралыг даван туулах чадвартай болгоход, залуучуудыг ажлын байртай болгоход энэ салбар дахь боломж өндөр байна.

Мал аж ахуйн салбар нь эдийн засаг гэхээсээ илүүтэй Монгол орны билэг тэмдэг, онцлог гэдэг утгаараа онцгой хандлага хэрэгтэй. Сүүлийн үеийн хандлагаас харахад мал аж ахуйн салбарт саад болох зүйлүүд байж болно. Тухайлбал, хөдөө орон нутагт байгалийн  нөөцийн хомсдол, бэлчээр усан хангамжийн асуудал байна. Уур амьсгалын өөрчлөлтийг шууд өөрчилж чадахгүй ч хяналтандаа байлгах боломжтой зүйлүүд байдаг. Тиймээс тал бүрийн хамтын ажиллагаа чухал. Ялангуяа эрдэмтэн судлаачдын үүрэг оролцоо их байна. Хувийн хэвшлийн зүгээс инноваци хэрэгтэй байна. Манай байгууллагын  гишүүн 180 гаруй орон байдаг. Ийм олон гишүүдтэй байгууллага үйл ажиллагаа явуулахад амар биш. Гэхдээ үйл ажиллагааг оновчтой болгоход хамтын оролцоо илүү их байдаг. Мал аж ахуйн тогтвортой хөгжлийн төлөвлөгөөнд хамтын шийдвэр хэрэгтэй. 10 жилийн өмнө дэлхийн хэмжээний мал аж ахуйн тогтвортой хөгжлийн төлөвлөгөө гаргахад би оролцож байсан. Харин одоо энэ маань улс орны төлөвлөгөө болж байгаад баяртай байна. Хамтдаа бүгдээрээ амжилтанд хүрцгээе” гэлээ.

Дэлхийн хэмжээний мал аж ахуйн тогтвортой хөгжлийн төлөвлөгөөнд нийт 112 байгууллага гишүүнчлэлтэй

Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөрийн дарга Фритц Шнайдер форумд оролцогчдод видео мэндчилгээг илгээсэн юм. Тэрбээр хэлэхдээ “Дэлхийн хэмжээний мал аж ахуйн тогтвортой хөгжлийн төлөвлөгөөнд нийт 112 байгууллага гишүүнчлэлтэй байдаг. Төрийн болон хувийн байгууллагууд багтдаг. Монголд энэ төлөвлөгөөний хүрээнд форум зохион байгуулж байгаад баяртай байна. Энэ форум нь тухайн төлөвлөгөөг илүү үр дүнтэй хөгжүүлэхэд олон талын оролцоог хангасан чухал арга хэрэгсэл байх юм. Монгол Улсад хэрэгжүүлэх төлөвлөгөө форум нь мал аж ахуйн салбарт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд чухал үүрэгтэй. Тухайлбал, Монгол Улсад малын тоо толгой өсөн нэмэгдэх, бэлчээр болон бусад байгалийн нөөцийн хомсдол гарч байгаа зэрэг бэрхшээлүүд байдаг. Тогтвортой хөгжлийн зорилтын дагуу тэдгээр асуудлуудыг шийдвэрлэх нь Монгол Улсад төдийгүй дэлхийн хэмжээний ажил болох юм.Бид нар 2011 оноос хойш  дэлхийн хэмжээний  мал аж ахуйн тогтвортой хөгжлийн төлөвлөгөөг  гаргахдаа олон түншүүдийг холбосон. Хувийн хэвшил, төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачид, орон нутгийн малчид, олон улсын донор байгууллагуудыг хамруулсан. Монгол Улсын хувьд ч  цаашдаа энэ үйл ажиллагааг үндэсний хэмжээнд үр дүнтэй хэрэгжүүлэхэд дээр дурьдсан талуудын хамтын ажиллагаа маш чухал байна. Хамтын ажиллагааг хэрхэн  үр дүнтэй болгох талаар өөрийн орны туршлагыг гаргана гэж итгэж байна” гэсэн юм.

МАА-н салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл маш их нөөц бололцоотой

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Жамбалцэрэн хэлэхдээ “Мал аж ахуйн тогтвортой хөгжлийн төлөвлөгөө хөтөлбөр болон Монгол Улсын мал аж ахуйн салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгье. Монгол улсын ХХААХҮЯ нь 9 том салбарыг багтаадаг, үүний нэг нь Хөдөө аж ахуйн салбар. Нийт 1,5 сая км.кв газар нутагтай, үүний 75 орчим хувь нь Хөдөө аж ахуйн эдэлбэр газар, үүний 0,1 хувь газар тариалангийн эдэлбэр газар байдаг. Дотоодын нийт бүтээгдэхүүний 30 орчим хувийг Хүнс  хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбар гаргадаг.

Нийт ажиллах хүчний 54,3 хувь энэ салбарт ажиллаж байгаа гэдэг утгаараа Монгол Улсын мал аж ахуйн салбар улс орны эдийн засаг болон нийгмийн түвшинд үнэтэй байр суурь эзэлдэг. Мал  аж ахуйн салбарт ажиллах хүчин 27 хувийг эзэлдэг. Мал бүхий 130,8 мянган иргэн, малчин өрхийн тоо 169,7 мянга, малчдын тоо 288 мянга, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид нь 3040 байдаг. МАА –н салбарын 2018 оны статистик үзүүлэлтээр Дотоодын нийт бүтээгдэхүүний 11 хувийг эзэлж байна. Ажиллах хүчний 27 хувь, ХАА-н нийт бүтээгдэхүүний 84 хувь экспортын орлогын 6,6 хувь, хөдөөгийн хүн амын 56 хувь нь МАА-н салбарт ажиллаж байна. 2019 оны тоогоор 86 сая орчим мал хаваржиж байна гэсэн статистик тоо гарсан. Нийт малын 46 хувь нь хонь, 41 хувь нь ямаа, 6 хувь  нь үхэр, 6 хувь нь адуу, 1 хувь нь тэмээ эзэлж байна.

МАА-н салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл, ашиглалтын хувьд бидэнд маш их нөөц бололцоо байна. Мах махан бүтээгдэхүүний салбарт 560 орчим мянган тонн мах бэлтгэх нөөц бололцоо байна. Сүүний салбарт 900 сая литр сүүний нөөц байна, арьс шир 19 сая, ноос 33 мянган тонн, ноолуур 11 мянга орчим тонн байна. Эдгээр нөөцийг бүрэн дүүрэн ашиглаж байна уу. Махны 71 орчим хувь, боловсруулсан сүүний хувьд дөнгөж 15 хан хувийг ашиглаж байна, боловсруулсан арьс ширний 26 хувийг ашиглаж байна. Ноосны  хувьд угаагаад самнаад 66 хувийг нь ашиглаж байна. Ноолуурын хувьд 98 хувь гэдэг нь самнаад угаагаад бүтээгдэхүүн болгож байгааг тооцсон. Дэлхийн ноолуурын 40 орчим хувийг хангадаг улс атлаа дэлхийн энэ салбарт бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэгээрээ 1,5 хувийг эзэлдэг. Ийм их нөөц бололцоо байхад ашиглалт маш доогуур байна. Манай хөдөө аж ахуйн салбарын зөвхөн энэ хэдхэн баримтаас харахад бидэнд ямар их нөөц бололцоо байгааг харж болно. Тиймээс та бүхний хамтын ажиллагаа, оролцоо чухал байна” гэдгийг онцоллоо.

Малчдын залгамж халааг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх санал гаргав

ХХААХҮЯ-ны МААХБЗГ-ын дарга Д.Батмөнх форумын үеэр хөрөнгө оруулагчдад зориулан жижиг төслийн танилцуулга хийсэн. Тэрбээр хэлэхдээ “Бидний зүгээс дөрвөн үндсэн чиглэлээр Жижиг төслийн санал гаргасан.

Нэгд, Азийн сүүний холбооны Нарийн бичгийн даргын газрыг Улаанбаатар хотод байгуулах

Хоёрт, Малчдын залгамж халааг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх,

Гуравт, Малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлтийн загвар төв байгуулах,

Дөрөвт, Малын эрүүл мэнд, ашиг шимийг сайжруулахад дэмжлэх үзүүлэх зэрэг багтсан.

Эдгээр төслүүдийг дэмжиж ажилласанаар Монгол Улсын сүүний салбарын хөгжлийг дэмжиж, малчдын залгамж халааг бэлтгэн залуучуудыг идэвхижүүлэх нь энэ салбарын тогтвортой хөгжилд шууд нөлөөлнө.  3-5 сумыг загвар болгох юм. Мал маллах нь ашигтай бизнес гэдгийг ойлгуулна. Хөдөөгийн иргэдийн орлого, хөгжлийн асуудлыг ярилцах арга туршлага өвлөгдөхөөр зохицуулж байна. Малын гаралтай түүхий эдийн үнэлэмжийг нэмэгдүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг бүрдүүлэх нь чухал. малын гаралтай түүхий эдийг орон нутагт чанар стандартад нийцүүлэн бэлтгэх, төхөөрөх цэг байгуулах тэнд нь арьс шир болосвруулах анхан шатны ажил хийгдэх боломжтой байх юм. Ашиглалтыг сайжруулж, нэмүү өртөг шингээх замаар ажлын байрыг нэмэгдүүлэхэд гол анхаарал хандуулж байна. Эдгээр төслийг сум болгонд хэрэгжүүлэх боломжтой гэж үзсэн. Малын эрүүл мэнд, ашиг шимийг сайжруулах төслийн хувьд тогтвортой системтэй болгоход анхаарах юм.  Манай орны мал аж ахуйн салбарт мал нядлагааны 70 гаруй хувийг гар аргаар буюу хээрийн бой зарчмаар бэлтгэдэг. Тусгай мал нядалгааны буюу үйлдвэрийн аргаар бэлтгэх бодлого барьж байгаа. Ингэснээр бичил нянгийн шинжилгээ  зэрэг эрсдлийн үнэлгээ хийх боломжтой болж, эрүүл аюулгүй хүнс гэдэг баталгааг гаргах боломжтой” хэмээн танилцуулсан юм.

Форумын төгсгөлд “Монгол Улсын МАА-н салбарын тогтвортой байдалд тулгарч буй бэрхшээл” сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Дашрамд дуулгахад, Mал аж ахуйн тогтвортой хөгжлийн төлөвлөгөөг ХХААХҮ-ийн сайдын тушаалаар  2018 онд баталсан юм. Энэхүү үйл ажиллагааны төлөвлөгөө нь Улаанбаатар хотноо зохион байгуулсан “Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөр”-ийн олон талт түншүүдийн 8 дахь удаагийн уулзалтад оролцогчдын хамтын хүчин чармайлтын үр дүн юм. Тус төлөвлөгөө нь Монгол улсын хөгжлийн гол тулгуур болсон байгалийн нөөцийн шавхагдах аюулыг цогц арга хэмжээ авч багасгахыг санал болгож байгаа юм.  Төлөвлөгөө нь мал аж ахуйн салбарыг цаашид тогтвортой хөгжүүлэхээр  бэлчээр, усан хангамж, уур амьсгал, Мал аж ахуйн салбарын өртгийн сүлжээний хөгжил, Малын эрүүл мэнд, Малын үржил болон Хүнсний аюулгүй байдал, Хөдөөгийн хөгжил ба нийгмийн хүртээмж, Салбар хоорондын түншлэл гэсэн НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилт 2030-тай уялдсан 5 зорилготой юм.