Шинэ мэдээ
Шинэ
МБАНХ-ны 2019 оны Удирдах зөвлөлийн анхдугаар хуралдаан яг одоо болж байна. МБАНХ-ны байранд зохиогдож буй тус хуралдаанаар 2018 оны үйл ажиллагааны тайлан, төсвийн зарцуулалтыг танилцуулж хэлэлцүүлэх, 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг танилцуулж батлууллаа.
Дэлгэрэнгүй
Шинэ
Швейцарийн хөгжлийн агентлагийн Ногоон алт малын эрүүл мэнд төслийг хэрэгжүүлэгч МБАНХ-нд байгууллагын чадавхийн үнэлгээ хийх зорилгоор Недерланд Улсын MDF байгууллагын экспертүүд манай улсад айлчилж байна.
Дэлгэрэнгүй
Шинэ
2019-03-26
С.Жамбалдорж: Ганцхан эзэн баяжиж, том жийп унаж, олон сая төгрөгний хөөрөг бариад давхилдаад байдаг нь хөгжлийн зөв зам биш
2019-03-26
Монголчууд бид энэ сайхан нутагтаа сэтгэл хангалуун, хэнээс ч гуйхгүй, ая тухтай тааваараа амьдран, нүүдэлчин соёлоо авч үлдэхийн тулд хөдөө нутагт ажиллаж хөдөлмөрлөж яваа малчдынхаа амьдралын чанар, орлогыг нэмэгдүүлэх нь их чухал асуудал.
Дэлгэрэнгүй
Шинэ
“Тэмээ тэнгэрийн амьтан – 2019” говийн бүсийн тэмээчдийн баяр 16 дахь жилдээ Баянхонгор аймгийн Жинст суманд энэ сарын 11-13ний өдрүүдэд зохиогдож байна. Тэмээн сүргийнхээ үүлдэр угсааг сайжруулах, тоо толгойг өсгөх, тэмээчид, малчдын туршлага солилцуулах, тэдний хөдөлмөрийг үнэлэх, алдаршуулах, аялагч жуулчдыг татах зорилготой энэхүү арга хэмжээг Ламын гэгээн Лувсанданзанжанцангийн мэндэлсний 380 жилийн ойн хүрээнд зохиож байгаа аж.
Дэлгэрэнгүй
Шинэ
“Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” (ЗЗБУХ) төсөлд хамрагдсан сумдын төслийн ажилтан нарт зориулсан “Бэлчээр ашиглагч малчдын бүлэг” (БАМБ) байгуулах, хөгжүүлэх, бэлчээрийн менежментийн үйл ажиллагаанд тэдний оролцоог нэмэгдүүлэх дадал, чадвар эзэмшүүлэх сургалт эхэллээ. Тав хоног үргэлжлэх тус сургалтад Архангай, Өвөрхангай, Дунговь, Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн төсөл хэрэгжих сумдын төслийн ажилтнууд оролцож байна. Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сан буюу IFAD төслийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” нэмэлт санхүүжилт төслийн хүрээнд зорилтот сумдад малчдын бүлгүүдийг байгуулж, бэхжүүлэх, хоршоо болгон хөгжүүлэх, бэлчээр ашиглалтыг сайжруулах чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлж, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо болон “Хөгжлийн оньсон түлхүүр төв” ТББ-уудын түншлэл хамтран ажиллахаар болсон билээ.
Дэлгэрэнгүй
Шинэ
ШХА-ийн ногоон алт малын эрүүл мэнд төсөл, МБАНХ хамтран зохион байгуулж буй Загвар сумдын уулзалт зөвлөгөөн үргэлжилж байна. Сургалтад оролцогчид яг одоо малын гаралтай түүхий эдийн мөшгих тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг тус бүрийн шалгуур үзүүлэлтүүд, оруулсан мэдээллүүдийг нягталж, дутуу мэдээллүүдийг гаргах, бэлтгэх хугацааг тохирох асуудлаар мэдээлэл сонсож, улмаар багт хуваагдан ажиллав
Дэлгэрэнгүй
Шинэ
Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоон дээр НҮБ-ийн Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн зээлийн хөрөнгөнөөс санхүүжигдэх IFAD буюу “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн багийн уулзалт боллоо. Энэхүү төсөл нь “Бэлчээрийн удирдлага, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь” бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд зөвлөх үйлчилгээ үзүүлэн ажиллах ажээ.
Дэлгэрэнгүй
Шинэ
Швейцарийн хөгжлийн агентлаг Ногоон алт малын эрүүл мэнд төслийн хэрэгжүүлэгч Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Жасыл холбооны олон улсын хамтын ажиллагааны хүрээнд Киргизстан улсын бэлчээрийн чиглэлийн үйл ажиллагааг хариуцан ажилладаг байгууллагуудын төлөөлөл манай улсад айлчилж байна. Айлчлалын бүрэлдэхүүнд Киргизстаны Үндэсний Бэлчээр ашиглагчдын нийгэмлэгийн тэргүүн Тимербек Акматов, Киргизстаны Үндэсний Бэлчээр ашиглагчдын нийгэмлэгийн мэргэжилтэн Кубаныч Тагаев, Бель Альденский районы Бэлчээр ашиглагчдын холбооны дарга Уран Маралбаев, Ысык-Колуской район Липинский аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны дарга Урмат Докоев, Нарийнский район Жерге –Талского аймгийн Бэлчээр ашиглагчдын хорооны дарга Шекер Жумабекова нар багтаж байна.
Дэлгэрэнгүй
Шинэ
Швейцарийн хөгжлийн агентлаг Ногоон алт малын эрүүл мэнд төслийн хэрэгжүүлэгч Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны олон улсын хамтын ажиллагааны хүрээнд Киргикстан улсын бэлчээрийн чиглэлийн үйл ажиллагааг хариуцан ажилладаг байгууллагуудын төлөөлөл манай улсад айлчилж байна. Айлчлалын бүрэлдэхүүнд Киргизстаны Үндэсний Бэлчээр ашиглагчдын нийгэмлэгийн тэргүүн Тимербек Акматов, Киргизстаны Үндэсний Бэлчээр ашиглагчдын нийгэмлэгийн мэргэжилтэн Кубаныч Тагаев, Бель Альденский районы Бэлчээр ашиглагчдын холбооны дарга Уран Маралбаев, Ысык-Колуской район Липинский аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны дарга Урмат Докоев, Нарийнский район Жерге –Талского аймгийн Бэлчээр ашиглагчдын хорооны дарга Шекер Жумабекова нар багтаж байна.
Дэлгэрэнгүй