card

Малчдын хоршоод Үйлдвэрлэгчдийн уулзалт боллоо

Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Малчдын ногоон-Алт Дундын хоршоо хамтран “Хоршоод үйлдвэрүүдийн уулзалт” сургалт МХАҮТ-д боллоо. Уулзалт сургалтыг ХХААЯ, Ногоон алт-малын эрүүл мэнд төсөл- /НАМЭМ/, Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбоо /МБАНХ/, Европын холбоо, Дэлхийн байгаль хамгаалах сан /WWF/, TNC ОУ-ын байгууллага /TNC/, Монголын Ноос Ноолуурын Холбоо /МННХ/, Монголын Арьс Ширний Үйлдвэрлэлийн Холбоо /МАҮШХ/, Монголын Худалдааг дэмжих төсөл хамтран зохион байгуулсан юм.

Энэхүү уулзалтад НАМЭМ, WWF, Европын Холбоо, TNC –ийн төслүүдтэй холбоотой нийт хоршоодын төлөөлөл болон үйлдвэрлэгчдийн төлөөлөл болох 60 гаруй хүн оролцож байна. Энэ үеэр малчдын хоршоодын үйлдвэрт бэлтгэн нийлүүлэх түүхий эдийн мэдээллийн систем бий болгох, мөшгих тогтолцооны RMTS мэдээллийн системд бүртгэлжүүлэх сургалт арга зүйгээр хангаж, суралцагчдад сертификат олгосноор цаашид энэ чиглэлээр сургагч багш нар бий боллоо. Мөн 2018 оны түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн талаар болон 2019 онд баримтлах гол зарчим анхаарал хандуулах чиглэлийг оролцогчид харилцан ярилцаж санал солилцлоо.

Монголын худалдааг дэмжих төслийн багийн ахлагч Кармен Фратита хэлэхдээ “Европын холбооноос  санхүүжүүлж байгаа Монголын худалдааг дэмжих төсөл маань Монгол Улсын Гадаад харилцааны яамтай хамтран ажиллаж, худалдааны бодлого боловсруулан яамдууд, төрийн байгууллагуудтай хамтран ажилладаг.

Тухайлбал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Стандарт хэмжил зүйн ерөнхий газар, Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

МҮХАТ-тай танхимын ажилтны мэдлэг чадварыг нэмэгдүүлэхийг зорин ажилладаг. Тэд эргээд хувийн хэвшлийнхэнд зөвлөгөө өгдөг. Манай төслийн хамгийн гол зорилго бол Монголын эдийн засгийг төрөлжүүлж, солонгоруулахад анхаардаг. Монгол Улс Европын холбоо руу экспортын бараа бүтээгдэхүүн гаргахад  хөнгөлөлт эдэлдэг тул татваргүй  бараа оруулах боломжтой. Монголчуудад энэ боломжийг кластар байгуулах замаар ашиглах боломжтой тул бид тэр асуудлыг шийдэхэд тусалж байна. 

Жишээ нь,  сарлагийн хөөвөр тэмээний ноосны чиглэлээр кластар байгуулсах замаар малчид, үйлдвэрлэгчдэд тусалж байна. Саяхан энэ чиглэлээр кластар байгуулж Хөвсгөл  аймагт сургалт хийсэн. Одоо Баянхонгорт  хийнэ. Сургалтаар сарлагийг хялбархан аргаар самнах,  аюулгүй байдлыг хангах аргыг зааж байна. Ингэснээр эмэгтэйчүүд ч сарлаг самнах  боломжтой болж байна. Ингэж өөрсдийн нөөц бололцоог ашиглаж, сарлагийн хөөврийн чанар  сайтай бүтээгдэхүүнийг экспортод  гаргах чиглэлээр хамтарч байна” гэв.

Уулзалтын сургалтын үр дүнд Малчдын анхан шатны хоршоодын төлөөлөгчид үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсанаар түүхий эдийн анхан шатны ангилан ялгалт дээр ангилан ялгалт дээр анхаарах зүйл, үйлдвэрийн үе шатны процесс, түүхий эд бэлтгэн нийлүүлэх үйлдвэрээ сонгоход боломж бүрдэх юм.

Мөн аймгуудын Бэлчээр ашиглагчдын холбооны Гүйцэтгэх захирал нар болон хоршоод түүхий эд бэлтгэлийн чиглэлээр хэрэгжүүлэх ажлаа тодорхойлох, гэрээ хэлэлцээр хийх юм. Ингэснээр түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн гарц нэмэгдэж, хоршоод түүхий эд хүлээн авах санхүүгийн нөөцийн урьдчилгаа авснаар санхүүгийн хүндрэл үүсэхгүй болох юм.