Шинэ мэдээ
Шинэ
Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Завхан аймгийн Оёдлын холбоотой хамтран малчин эмэгтэйчүүдийн чадавхижуулах, гарын дор материалаар үндэсний болон европ хувцас хийх сургалтыг энэ сарын 7-ноос 11-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна
Дэлгэрэнгүй
Шинэ
2020-03-24
“МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨЛЛИЙН БАЙГУУЛЛАГЫГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
2020-03-24
Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, Швейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон алт, Малын эрүүл мэнд” төсөл хамтран орон нутгийн ИТХ-ын хяналтын болон төлөөллийн чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжих “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” тэтгэлэгт хөтөлбөрийг орон даяар зарладаг билээ. Энэ жилийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төсөл, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо хамтран бэлчээрийн менежментийг сайжруулах чиглэлээр нэмэлт тэтгэлэг олгохоор шийдвэрлэн өнгөрсөн 3-р сард тэтгэлэгт хөтөлбөрийн зарласан юм.
Дэлгэрэнгүй
Шинэ
Магадгүй, энэ үгийг хэлэхдээ Хүннүгийн их хаан, хожмын өдөр Монголын бэлчээрийн доройтол хүүхнүүдийн арьс, эрчүүдийн гүзээ, хүүхдүүдийн харшилд нөлөөлөөд зогсохгүй, нүүдэлчин Монголыг үгүй болгож, бусадтай л адил таримал ургамал царайчилж, таван хошуу малаа хашаанд хорьсон ард түмэн болж үлдэнэ гэдгийг таамагласан буй за. Олон хүний боддогчлон бэлчээр бол зөвхөн малчин, мал хоёрт хамаатай зүйл биш. Хүний биеийн бүтэц, генийн өөрчлөлтөд ч энэ бас хамаатай. Чухам яагаад вэ?
Дэлгэрэнгүй
Шинэ
“Мал аж ахуйн тогтвортой хөгжил” малчдын улсын зөвлөгөөн Төрийн ордонд болж байна. Зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ, Засгийн газрын гишүүд, холбогдох яамд, олон улсын байгууллага, үйлдвэрлэгчид, эрдэмтэд, мэргэжилтнүүд зэрэг 150 гаруй төлөөлөгч, манай улсын өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 700 гаруй малчид нийт 850 хүн оролцож байна. Зөвлөгөөний төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын их хурлын депутатууд, төр, нийгэмдээ ажил хөдөлмөрөөрөө үнэлэгдсэн алдарт малчид, улс, аймаг, сумын аварга малчид байна.
Дэлгэрэнгүй
Шинэ
2020-03-24
Б.Батзориг: Өндөр ашиг шимтэй малынхаа түүхий эдийг үйлдвэрлэгч, экспортлогч орон болохын тулд тогтвортой хөгжих чухал
2020-03-24
“Мал аж ахуйн Тогтвортой хөгжил” сэдвийн дор зохион байгуулагдаж байгаа энэхүү зөвлөгөөн нь мал аж ахуйн салбарын өнөөгийн байдал, хөгжлийн бодлого, эрх зүй, тулгамдсан асуудал, малчдын нийгмийн, боловсролын, эрүүл мэндийн асуудлууд, цаашдын хөгжлийн гарц, арга замуудыг тодорхойлох чиглэлээр мэдээлэл солилцон харилцан ярилцаж, хэлэлцсэн, үр дүнтэй арга хэмжээ болно гэж итгэж байна.
Дэлгэрэнгүй
Шинэ
Өмнөговь аймгийн Даланзадгад суманд энэ сарын 9-ний өдөр болсон Сарлагчдын зөвлөлгөөний үеэр тус арга хэмжээг таван жил тутамд зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Зөвлөлгөөнд сарлаг үхэртэй 9 сумын засаг дарга хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэн болон сарлаг үхрийг өсгөн үржүүлдэг малчид оролцсон байна.
Дэлгэрэнгүй
Шинэ
Монголын худалдаа аж үйлдвэрийн тэнхимд өнөөдөр Эх үрсийн баярыг угтан хүүхдэд зориулсан хаврын үзэсгэлэн яармаг нээлтээ хийлээ. “Spring family fair” нэртэй тус үзэсгэлэн яармагийг зохион байгуулсан нийт орлогыг “Дэм брайль” ТББ, “Итгэлийн мод” ТББ зэрэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудыг дэмжихэд зарцуулах юм байна
Дэлгэрэнгүй
Шинэ
2020-03-24
“Бэлчээрт ээлтэй, эрүүл махыг хэрхэн хэрэглэгчдэд хүргэх вэ” сэдэвт гурван талт уулзалт боллоо
2020-03-24
Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоонын байранд өнөөдөр “Бэлчээрт ээлтэй, эрүүл махыг хэрхэн хэрэглэгчдэд хүргэх вэ” гэдэг сэдвийн дор гурван талт уулзалт зохион байгуулагдлаа. Энэхүү уулзалтад Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны тэргүүн Н.Ганхуяг, Монголын Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны Хоршоо хариуцсан зөвлөх С.Жамбалдорж, махны чанарыг муутгахгүй хадгалах тал дээр судалгаа хийж байгаа МУИС-ын Тогтвортой хөгжил хүрээлэнгийн захирал Т.Чулуун, хэрэглэгчдэд стандартад нийцсэн сайн чанарын мах нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа Делта компанийн Ерөнхий менежер Б.Ууганболд нарын төлөөлөл оролцлоо.
Дэлгэрэнгүй
Шинэ
Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбоо нь өнгөрөгч 2 сарын 23-нд НҮБ-ын Хүнс Хөдөө аж ахуйн байгууллагын санхүүжилттэй “Нүүдэлч малчдын мэдээллийн сан бүрдүүлэх” төслийг хэрэгжүүлэх баримт бичигт гарын үсэг зурсан. Энэхүү ажлын хүрээнд НҮБ-ын ХААБ-ын зөвлөхүүдтэй хамтран үндэсний хэмжээний сургалтыг 2 сарын 23-26-ны хооронд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан билээ.
Дэлгэрэнгүй