Фото мэдээ
Шинэ
“Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” (ЗЗБУХ) төсөлд хамрагдсан сумдын төслийн ажилтан нарт зориулсан “Бэлчээр ашиглагч малчдын бүлэг” (БАМБ) байгуулах, хөгжүүлэх, бэлчээрийн менежментийн үйл ажиллагаанд тэдний оролцоог нэмэгдүүлэх дадал, чадвар эзэмшүүлэх сургалт эхэллээ. Тав хоног үргэлжлэх тус сургалтад Архангай, Өвөрхангай, Дунговь, Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн төсөл хэрэгжих сумдын төслийн ажилтнууд оролцож байна. Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сан буюу IFAD төслийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” нэмэлт санхүүжилт төслийн хүрээнд зорилтот сумдад малчдын бүлгүүдийг байгуулж, бэхжүүлэх, хоршоо болгон хөгжүүлэх, бэлчээр ашиглалтыг сайжруулах чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлж, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо болон “Хөгжлийн оньсон түлхүүр төв” ТББ-уудын түншлэл хамтран ажиллахаар болсон билээ.
Дэлгэрэнгүй
Шинэ
ШХА-ийн ногоон алт малын эрүүл мэнд төсөл, МБАНХ хамтран зохион байгуулж буй Загвар сумдын уулзалт зөвлөгөөн үргэлжилж байна. Сургалтад оролцогчид яг одоо малын гаралтай түүхий эдийн мөшгих тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг тус бүрийн шалгуур үзүүлэлтүүд, оруулсан мэдээллүүдийг нягталж, дутуу мэдээллүүдийг гаргах, бэлтгэх хугацааг тохирох асуудлаар мэдээлэл сонсож, улмаар багт хуваагдан ажиллав
Дэлгэрэнгүй
Шинэ
Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоон дээр НҮБ-ийн Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн зээлийн хөрөнгөнөөс санхүүжигдэх IFAD буюу “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн багийн уулзалт боллоо. Энэхүү төсөл нь “Бэлчээрийн удирдлага, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь” бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд зөвлөх үйлчилгээ үзүүлэн ажиллах ажээ.
Дэлгэрэнгүй
Шинэ
Швейцарийн хөгжлийн агентлаг Ногоон алт малын эрүүл мэнд төслийн хэрэгжүүлэгч Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Жасыл холбооны олон улсын хамтын ажиллагааны хүрээнд Киргизстан улсын бэлчээрийн чиглэлийн үйл ажиллагааг хариуцан ажилладаг байгууллагуудын төлөөлөл манай улсад айлчилж байна. Айлчлалын бүрэлдэхүүнд Киргизстаны Үндэсний Бэлчээр ашиглагчдын нийгэмлэгийн тэргүүн Тимербек Акматов, Киргизстаны Үндэсний Бэлчээр ашиглагчдын нийгэмлэгийн мэргэжилтэн Кубаныч Тагаев, Бель Альденский районы Бэлчээр ашиглагчдын холбооны дарга Уран Маралбаев, Ысык-Колуской район Липинский аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны дарга Урмат Докоев, Нарийнский район Жерге –Талского аймгийн Бэлчээр ашиглагчдын хорооны дарга Шекер Жумабекова нар багтаж байна.
Дэлгэрэнгүй
Шинэ
Швейцарийн хөгжлийн агентлаг Ногоон алт малын эрүүл мэнд төслийн хэрэгжүүлэгч Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны олон улсын хамтын ажиллагааны хүрээнд Киргикстан улсын бэлчээрийн чиглэлийн үйл ажиллагааг хариуцан ажилладаг байгууллагуудын төлөөлөл манай улсад айлчилж байна. Айлчлалын бүрэлдэхүүнд Киргизстаны Үндэсний Бэлчээр ашиглагчдын нийгэмлэгийн тэргүүн Тимербек Акматов, Киргизстаны Үндэсний Бэлчээр ашиглагчдын нийгэмлэгийн мэргэжилтэн Кубаныч Тагаев, Бель Альденский районы Бэлчээр ашиглагчдын холбооны дарга Уран Маралбаев, Ысык-Колуской район Липинский аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны дарга Урмат Докоев, Нарийнский район Жерге –Талского аймгийн Бэлчээр ашиглагчдын хорооны дарга Шекер Жумабекова нар багтаж байна.
Дэлгэрэнгүй
Шинэ
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд тус аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд “Сэлэнгэ аймгийн Бэлчээр ашиглагчдын зөвөлгөөн” болж байна. Тус зөвөлгөөнийг “Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо” ТББ, Сэлэнгэ аймгийн Бэлчээрийн менежмэнтийн Ажлын хэсэг, Сэлэнгэ аймгийн АБАХ хамтран зохион байгуулж байна.
Дэлгэрэнгүй
Шинэ
Швейцарийн хөгжлийн агентлагаас Монгол Улсын мал эмнэлгийн салбарт хөгжил дэвшил авчирсан системийг хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээг өчигдөр Лавай төвд зохион байгууллаа. Нээлтийн үеэр ШХА-ийн НАМЭМ төслийн Малын эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн С.Дивангар хэлэхдээ “Өнөөдрийн арга хэмжээний хүрээнд хоёр системийг Монгол Улсын төрийн байгууллагуудад хүлээлгэн өгч байна.
Дэлгэрэнгүй
Шинэ
2018-11-03
ГАР УТСАА АШИГЛАН ЭРҮҮЛ, БАТАЛГААТАЙ МАХ ХУДАЛДАН АВЧ БАЙГААГАА МЭДЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
2018-11-03
Хүнсний аюулгүй байдлыг хангасан бүтээгдэхүүн хэрэглэх нь өөртөө болон хайртай дотны хүмүүстээ өгч буй эрүүл мэндийн хамгийн том хөрөнгө оруулалт тул энэ асуудалд маш нухацтай хандах учиртай.
Дэлгэрэнгүй
Шинэ
“Бэлчээрийн хариуцлагатай менежмент” уриан дор зохиогдож буй Монгол орны бэлчээрийн үндэсний II форумын эхний өдрийн арга хэмжээний төгсгөлд салбар хуралдаанд оролцогчдын зүгээс гаргасан санал, зөвлөмжийг нэгтгэн гаргалаа. Уг санал зөвлөмжийг нэгтгэн Бодлого гаргагч нарт хүлээлгэн өгөх юм. Энэхүү арга хэмжээний дараа “Бэлчээрийн сэргэх чадавхид суурилсан, хариуцлагатай менежментийг түүчээлэгчид” манлайлагчдыг тодруулах ёслолын үйл ажиллагаа, урлагийн тоглолтоор энэ өдрийн арга хэмжээг өндөрлөлөө.
Дэлгэрэнгүй