Улсын Их Хурал, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон алт, Малын эрүүл мэнд төсөлтэй хамтран “Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх нь” сэдэвт үндэсний хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулж байна.
Дэлгэрэнгүй“Дэлхийн дулааралд өртөж буй хойд өргөрөгийн болон уулархаг бүс нутгийн ургамал ба өвсөн тэжээлтэн амьтадын харилцан хамаарал” сэдвээр Канадын Ванкувер хотын “Саймон Фрайзор” их сургуулийн профессор Дэвид Ник 2019 оны 05 сарын 17-ны өдөр 11цагт ХААИС-ийн 329 тоотод нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлнэ.
ДэлгэрэнгүйНогоон алт малын эрүүл мэнд төслийн хүрээнд МБАНХ-ны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг, Зөвлөх Л.Ганцогт, Малчдын ногоон алт Дундын хоршооны зөвлөх А.Өнөрзул, Хөвсгөл аймгийн АБАХ-ны Гүйцэтгэх захирал Г.Энхболд, аймгийн мал эмнэлгийн газрын мэргэжилтэн Л.Баярмаа, ШХА-ийн Малын эрүүл мэнд төслийн С.Дивангар, ХААИС-ийн багш Т.Ариунболд нар энэ сарын 13-19 ний өдрүүдэд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Цагаан- Уул, Арбулаг сумдад ажилласан билээ.
ДэлгэрэнгүйХөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд НАМЭМ, МБАНХ -ны төслийн баг, ХААИС-ийн зөвлөхүүд ажиллаж байна. МБАНХ-ны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг, Зөвлөх Л.Ганцогт, Малчдын ногоон алт Дундын хоршооны зөвлөх А.Өнөрзул, Хөвсгөл аймгийн АБАХ-ны Гүйцэтгэх захирал Г.Энхболд, аймгийн Мал эмнэлгийн газрын мэргэжилтэн А.Баярмаа, ШХА-ийн Малын эрүүл мэнд төслийн С.Дивангар, ХААИС-ийн багш Т.Ариунболд, Цагаан-Уул сумын Засаг дарга Д.Түмэнбаяр, ИТХ-ын дарга Х.Даваасүрэн тэргүүтэй тус сумын Бэлчээрийн менежментийн ажлын хэсгийнхэн, СБАХ-ны тэргүүн Д.Мөнхбат, БАХ-ийн ахлагч нарын уулзалт Цагаан-Уул сумын Тамгын газарт болж байна.
ДэлгэрэнгүйХөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд НАМЭМ, МБАНХ -ны төслийн баг, ХААИС-ийн зөвлөхүүд ажиллаж байна. Тодруулбал, МБАНХ-ны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг, Зөвлөх Л.Ганцогт, Малчдын ногоон алт Дундын хоршооны зөвлөх А.Өнөрзул, Хөвсгөл аймгийн АБАХ-ны Гүйцэтгэх захирал Г.Энхболд, аймгийн мал эмнэлгийн газрын мэргэжилтэн Л.Баярмаа, ШХА-ийн Малын эрүүл мэнд төслийн С.Дивангар, ХААИС-ийн багш Т.Ариунболд, Цэцэрлэг сумын Засаг дарга Д.Цогт, ИТХ-ын дарга Ч.Дашдаваа тэргүүтэй сумын бэлчээрийн менежментийн ажлын хэсэг, СБАХ-ны тэргүүн Д.Дамжинрагчаа, багийн ахлагч нарын уулзалт Цэцэрлэг сумын Тамгын газарт боллоо.
ДэлгэрэнгүйМонголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Малчдын ногоон-Алт Дундын хоршоо хамтран “Хоршоод үйлдвэрүүдийн уулзалт” сургалт МХАҮТ-д боллоо. Уулзалт сургалтыг ХХААЯ, Ногоон алт-малын эрүүл мэнд төсөл- /НАМЭМ/, Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбоо /МБАНХ/, Европын холбоо, Дэлхийн байгаль хамгаалах сан /WWF/, TNC ОУ-ын байгууллага /TNC/, Монголын Ноос Ноолуурын Холбоо /МННХ/, Монголын Арьс Ширний Үйлдвэрлэлийн Холбоо /МАҮШХ/, Монголын Худалдааг дэмжих төсөл хамтран зохион байгуулсан юм
ДэлгэрэнгүйШвейцарийн хөгжлийн агентлагийн НАМЭМ төслийг хэрэгжүүлэгч МБАНХ-ны үйл ажиллагаанд үнэлгээ хийхээр Нидерланд улсаас ирсэн Үнэлгээний баг болон МБАНХ-ны хамтрагч талуудтай хийх уулзалт Скай плаза төвд боллоо.
ДэлгэрэнгүйМБАНХ-ны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг 18 аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны тэргүүнүүдтэй хамтран ажиллах гэрээг үзэглэлээ. Талууд 2019 оны хамтын ажиллагаагаа энэхүү гэрээгээр баталгаажууллаа.
ДэлгэрэнгүйМБАНХ-ны 2019 оны Удирдах зөвлөлийн анхдугаар хуралдаан яг одоо болж байна. МБАНХ-ны байранд зохиогдож буй тус хуралдаанаар 2018 оны үйл ажиллагааны тайлан, төсвийн зарцуулалтыг танилцуулж хэлэлцүүлэх, 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг танилцуулж батлууллаа.
ДэлгэрэнгүйШвейцарийн хөгжлийн агентлагийн Ногоон алт малын эрүүл мэнд төслийг хэрэгжүүлэгч МБАНХ-нд байгууллагын чадавхийн үнэлгээ хийх зорилгоор Недерланд Улсын MDF байгууллагын экспертүүд манай улсад айлчилж байна.
ДэлгэрэнгүйМонголчууд бид энэ сайхан нутагтаа сэтгэл хангалуун, хэнээс ч гуйхгүй, ая тухтай тааваараа амьдран, нүүдэлчин соёлоо авч үлдэхийн тулд хөдөө нутагт ажиллаж хөдөлмөрлөж яваа малчдынхаа амьдралын чанар, орлогыг нэмэгдүүлэх нь их чухал асуудал.
Дэлгэрэнгүй“Тэмээ тэнгэрийн амьтан – 2019” говийн бүсийн тэмээчдийн баяр 16 дахь жилдээ Баянхонгор аймгийн Жинст суманд энэ сарын 11-13ний өдрүүдэд зохиогдож байна. Тэмээн сүргийнхээ үүлдэр угсааг сайжруулах, тоо толгойг өсгөх, тэмээчид, малчдын туршлага солилцуулах, тэдний хөдөлмөрийг үнэлэх, алдаршуулах, аялагч жуулчдыг татах зорилготой энэхүү арга хэмжээг Ламын гэгээн Лувсанданзанжанцангийн мэндэлсний 380 жилийн ойн хүрээнд зохиож байгаа аж.
Дэлгэрэнгүй“Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” (ЗЗБУХ) төсөлд хамрагдсан сумдын төслийн ажилтан нарт зориулсан “Бэлчээр ашиглагч малчдын бүлэг” (БАМБ) байгуулах, хөгжүүлэх, бэлчээрийн менежментийн үйл ажиллагаанд тэдний оролцоог нэмэгдүүлэх дадал, чадвар эзэмшүүлэх сургалт эхэллээ. Тав хоног үргэлжлэх тус сургалтад Архангай, Өвөрхангай, Дунговь, Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн төсөл хэрэгжих сумдын төслийн ажилтнууд оролцож байна. Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сан буюу IFAD төслийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” нэмэлт санхүүжилт төслийн хүрээнд зорилтот сумдад малчдын бүлгүүдийг байгуулж, бэхжүүлэх, хоршоо болгон хөгжүүлэх, бэлчээр ашиглалтыг сайжруулах чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлж, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо болон “Хөгжлийн оньсон түлхүүр төв” ТББ-уудын түншлэл хамтран ажиллахаар болсон билээ.
ДэлгэрэнгүйШХА-ийн ногоон алт малын эрүүл мэнд төсөл, МБАНХ хамтран зохион байгуулж буй Загвар сумдын уулзалт зөвлөгөөн үргэлжилж байна. Сургалтад оролцогчид яг одоо малын гаралтай түүхий эдийн мөшгих тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг тус бүрийн шалгуур үзүүлэлтүүд, оруулсан мэдээллүүдийг нягталж, дутуу мэдээллүүдийг гаргах, бэлтгэх хугацааг тохирох асуудлаар мэдээлэл сонсож, улмаар багт хуваагдан ажиллав
ДэлгэрэнгүйМонголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоон дээр НҮБ-ийн Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн зээлийн хөрөнгөнөөс санхүүжигдэх IFAD буюу “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн багийн уулзалт боллоо. Энэхүү төсөл нь “Бэлчээрийн удирдлага, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь” бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд зөвлөх үйлчилгээ үзүүлэн ажиллах ажээ.
Дэлгэрэнгүй


















