Фото мэдээ
Шинэ
Баянхонгор аймгийн Богд суманд “Тэмээ тэнгэрийн амьтан 2020” тэмээчдийн улсын зөвлөгөөн, тэмээний баяр зохион байгуулагдлаа. Өвлийн адаг сарын шинийн нэгэн буюу нэгдүгээр сарын 25-26-ны өдрүүдэд зохиогдсон тус наадамд Баянхонгор, Өмнөговь, Өвөрхангай, Говь-Алтай, Ховд аймгийн тэмээчид оролцов.
Дэлгэрэнгүй
Шинэ
“Ногоон хөгжлийн төлөөх хариуцлагатай малчид” уриан дор зохиогдсон Монгол орны Бэлчээрийн үндэсний III форум өнгөрөгч ням гаригт /2019.08.11/ зохион байгуулагдаж, форумын хүрээнд Монголын Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Швейцарийн хөгжлийн агентлагийн Ногоон-Алт малын эрүүл мэнд төсөл, Ховд аймгийн бэлчээр ашиглагчдын холбоотой хамтран ажилладаг үндэсний үйлдвэрлэгчдийн хувцас загварын шоу боллоо.
Дэлгэрэнгүй
Шинэ
2020-01-31
Гарал үүсэл нь баталгаажсан, “Ченж”-ийн нэмэгдэлгүй махыг Лавай төвд худалдаалж байна
2020-01-31
Нийслэл хотын иргэдийн хүнсний хэрэглээнд зориулан мах, хүнсний ногоо, цагаан идээ, жимс жимсгэнэ, зөгийн балыг хямд үнээр буюу ямар нэгэн дамжлагагүйгээр худалдан авах боломж олгосон “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн -2019” үзэсгэлэн худалдаа өчигдөр Лавай худалдааны төвд нээлтээ хийлээ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөө аж ахуйн бирж, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо хамтран “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөр, “Мах сүүний анхдугаар” аян, “Атрын III” аян, “Хүнсний ногоо, жимс жимсгэнэ хөтөлбөр”-н хүрээнд энэхүү үзэсгэлэнг зохион байгуулж байгаа аж.
Дэлгэрэнгүй
Шинэ
Монголчууд эрт дээр үеэс мал сүргээ хариулахдаа цаг улиралдаа тохируулан нүүдэллэж бэлчээр нутгаа хайрлан хамгаалж, өнжөөж сэлгээж ирсэн уламжлалтай. Гэвч сүүлийн жилүүдэд байгаль цаг уур, нийгмийн олон хүчин зүйлсээс шалтгаалан малчид нүүдэл суудал болж, бэлчээрийг өнжөөж амраах нь багассанаас бэлчээр талхлагдах болсон.
Дэлгэрэнгүй
Шинэ
2019-09-12
“БУУАӨДЗ бүрэлдэхүүн хэсгийн сумдын ажилтнуудын туршлага солилцох уулзалт, зөвлөгөөн” болж байна
2019-09-12
НҮБ-ийн Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн зээлийн хөрөнгөөс санхүүжигдэх IFAD буюу “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төсөл /нэмэлт санхүүжилт/ Архангай аймгийн Эрдэнэмандал, Төвшрүүлэх, Хайрхан сум, Дорнод аймгийн Халхгол, Хөлөнбуйр, Сэргэлэн сум, Дундговь аймгийн Сайхан-Овоо, Эрдэнэдалай, Дэлгэрцогт сум, Өвөрхангай аймгийн Тарагт, Төгрөг, Хархорин сум, Хэнтий аймгийн Батширээт, Өмнөдэлгэр, Норовлин сум, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Баяндэлгэр, Түвшинширээ сумдад тус тус хэрэгжиж байна.
Дэлгэрэнгүй
Шинэ
Байгальд ээлтэй, эдийн засгийн үр ашиг сайтай монгол сарлагийн хөөврөөр хийсэн бүтээгдэхүүнийг дэлхийд таниулж, сарлагийнхаа үүлдэр угсааг чанаржуулж, ашиг шимийг нь улам бүр нэмэгдүүлсэн малчдыг алдаршуулж, дотоодын боловсруулах үйлдвэрүүд, гадаад түншийн харилцааг дэмжин хөгжүүлэх, орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой “Монгол сарлаг” фестиваль 2019.08.17-18-ний өдрүүдэд Архангай аймгийн Ихтамир сумын Тайхарын талд зохион байгуулагдлаа.
Дэлгэрэнгүй
Шинэ
Баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн Ховд хотноо Монгол орны Бэлчээрийн үндэсний III форум “Ногоон хөгжлийн төлөөх хариуцлагатай малчид” уриан дор өчигдөр /2019.08.11/ зохион байгуулагдлаа. Энэхүү форумыг ХХААХҮЯ, Ховд аймгийн ИТХ, Ховд аймгийн ЗДТГ, Монголын Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Швейцарийн хөгжлийн агентлагын Ногоон-Алт малын эрүүл мэнд төсөл, Ховд аймгийн бэлчээр ашиглагчдын холбоо хамтран зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй
Шинэ
2019-08-06
“Хөдөө аж ахуйн хоршоодын бүтээгдэхүүн хөгжүүлэлт” сэдвээр хоршоологчид зөвлөлдөж байна
2019-08-06
Монгол орны Хоршооллын хөдөлгөөний хөгжлийг эрчимжүүлэх, хоршоод хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан туршлага мэдээлэл солилцох нөхцлийг хангах, хүний нөөцийг чадавхижуулах, хоршооллын байгууллагуудын өмнө тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцэх зорилгоор ХАА-н хоршоологчдын зөвлөгөөн зохион байгуулагддаг уламжлалтай билээ.
Дэлгэрэнгүй
Шинэ
2019-08-06
Судлаачдад “Бэлчээрийн мониторинг үнэлгээний арга зүй” сэдвээр сургалт явуулав
2019-08-06
2019-08-06
Судлаачдад “Бэлчээрийн мониторинг үнэлгээний арга зүй” сэдвээр сургалт явуулав
2019-08-06
Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооноос дэмжигч гишүүддээ зориулан “Бэлчээрийн мониторинг үнэлгээний арга зүй” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Танхимын болон хээрийн гэсэн хоёр аргаар явуулсан уг сургалт өнгөрөгч баасан гаригт /2019.08.02/ боллоо. Танхимын сургалтыг МБАНХ-ны байранд, хээрийн сургалтыг Цонжин Болдог дахь сургалт, судалгааны төвдөө зохион байгуулав.
Дэлгэрэнгүй