Хэлэлцүүлэгт Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, ХХААХҮЯ, “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцын чадавхыг бэхжүүлэх нь” төслийн багийнхан, Судалгаа хөгжлийн төв, Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа, ХААИС, Бодлого судлалын төв, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны төлөөлөл болон төвийн бүсийн аймгууд болох Төв, Сэлэнгэ, Дундговь, Дорноговь, Өмнөговь, Дархан-Уул, Говьсүмбэр аймгийн 56 сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нар оролцов.
ДэлгэрэнгүйТэсийн гол дагуу нутагладаг хотгойд, баяд, урианхай үндэстэн ястануудыг нэгтгэж, нүүдэлчин соёл, өв уламжлалыг гадаад дотоодын жуулчдад сурталчилан таниулж буй энэхүү наадмын зохион байгуулагчид “Нэгэн голын хүүхдүүд” нэгдэж байгааг онцоллоо
ДэлгэрэнгүйХөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газар, “Жинст Мөрөн” компани, Хөвсгөл аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоо ТББ хамтран “Хөгжлийн гарц” эрдэм шинжилгээний хурлыг /2023.07.19/ Алаг-Эрдэнэ сумын соёлын төвд зохион байгууллаа.
ДэлгэрэнгүйХөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газар, Хөвсгөл аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоо хамтран “САРЛАГ НААДАМ”-2023 арга хэмжээг 5 дахь жилдээ Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 5 дугаар багийн нутаг “Далан булаг” –т 7-р сарын 20, 21- ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
ДэлгэрэнгүйМонгол орны нийт газар нутгийн 70 гаруй хувийг эзэлдэг бэлчээр түүний доройтлыг хэрхэн бууруулах, бэлчээрийг зөв зүйтэй ашиглах чухал байна. Эрдэмтдийн судалж тогтоосноор дэлхийн хуурай газрын 3/1 хувийг эзэлдэг хуурай, хуурайвтар бүс нутгуудад цөлжилт, газрын доройтол их явагдаж байгаа бөгөөд бэлчээрийн газрын экосистемийн үр нөлөөг судалсан судалгаатай танилцаж, Монгол орны экосистемийн өнөөгийн байдлын талаар ярилцаж байна.
ДэлгэрэнгүйБэлчээр бол монголчуудын хувьд үнэлж баршгүй алт гэдэгтэй хэн ч маргахгүй. Монголын мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой байдалд нэн тулгамдаж буй асуудал бол малын тэжээлийн үндсэн эх үүсвэр болсон бэлчээрийн чанар, бүтээмжийн бууралт, үүнтэй уялдсан орчны доройтол юм.
Дэлгэрэнгүй“Тал хээрийн эко систем-хүн амын амьжиргааны эх үүсвэр, үндэсний үйлдвэрийн түүхий эдийн бааз суурь болох нь” сэдэвт илтгэлийг Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Д.Бурмаа танилцуулав.
ДэлгэрэнгүйНҮБ-аас 1994 оноос эхлэн жил бүрийн зургадугаар сарын 17-ний өдрийг цөлжилттэй тэмцэх дэлхийн өдөр болгон зарласан. Энэ өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоотой хамтран өнөөдөр (2023.06.15 ) Бэлчээрийн үндэсний зургадугаар форумыг зохион байгууллаа.
ДэлгэрэнгүйМонголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооноос 2023 оны V дугаар сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Чулуунхороот, Гурванзагал, Чойбалсан сумдыг хамарсан хээрийн түймэрт өртөж, байгалийн гамшигт нэрвэгдсэн малчдад туслах хандивийн аяныг санаачлан, тусламжийн аяны хүрээнд цугласан мөнгө болон эд зүйлсийг хүлээлгэн өглөө.
ДэлгэрэнгүйГазрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь өнөөгийн нийгэмд тулгамдаад буй олон асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх боломж олгоно.
Дэлгэрэнгүй“Хариуцлагатай нүүдэлчид” стандартыг нэвтрүүлсэн малчдын түүхий эдийг хүлээн авч эцсийн бүтээгдэхүүн болж Хэрэглэгч та гар утасны камераар уншуулан гарал үүслийг нь мэдэх боломжтой болсон. Энэ ажил нь сүүлийн 5-7 жилийн хугацаанд олон байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүн юм.
ДэлгэрэнгүйЗавхан аймгийн малчид бэлчээр ашиглагчдын хэсгүүдээрээ дамжуулан бэлчээрээ хамгаалах, нөхөн сэргээх ажлыг хийж байна.
ДэлгэрэнгүйДорнод аймгийн Чойбалсан, Гурванзагал, Чулуунхороот сумдыг хамран 2023 оны 5 дугаар сарын 2-нд гарсан хээрийн түймэрт 20 гаруй айлын гэр, хашаа саравч өртөж, түймэр унтраахаар ажиллаж байсан 10 алба хаагч галын улмаас гар сарвуу түлэгдэн, хайрагдаж сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Дэлгэрэнгүй