“Монгол орны бэлчээрийн ургамлыг хэн сайн мэдэх вэ? – 2024”

Тэмцээний удирдамж

Монгол орны бэлчээрийн үндэсний 7-р форумын хүрээнд ”Бэлчээрийн ургамлыг хэн сайн мэдэх вэ” уралдааныг 2024 оны 10-р сарын 02-ны өдөр зохион байгуулна.

Уламжлал болгон зохион байгуулагдаж ирсэн энэхүү уралдаанд Монгол улсын их дээд сургуулиудад бакалаврын түвшинд суралцаж байгаа оюутнууд болон залуу малчид   оролцдог бөгөөд энэ удаад Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, ХААИС, МУИС хамтран зохион байгуулна.

Уг уралдаан нь оюутнуудын хувьд “Ургамлын биологи”, “Ургамлын ангилал зй”, “Монгол орны ургамлын аймаг” “Ургамлын экологи” хичээлийн практик, дадлага болдог бол малчдын хувьд бэлчээрээ үнэлэх, бэлчээрийн төлөв байдлын өөрчлөлтийг таньж тодорхойлох, улмаар ашиглалтыг тохируулах замаар бэлчээрийн талхлагдлаас сэргийлэх, доройтсон бэлчээрээ сэргээн сайжруулах дадал чадварыг эзэмших бөгөөд их дээд сургуулиудын  багш, оюутнууд нэг өдрийг хамтдаа өнгөрүүлснээрээ өөрсдийн мэдлэг, мэдээлэл солилцох, орчин үеийн ургамлын судалгааны талаар ярилцах, туршлага судлах, харилцан холбоо тогтоох, Монгол орны бэлчээрийн асуудалд залуу үе илүү анхаарал хандуулдаг болох зэрэг ач холбогдолтой юм.

Уралдаанд оюутнууд болон малчид 3 хүнтэй баг болон оролцох бөгөөд үндсэн 4 даалгавар гүйцэтгэнэ.

Оюутнуудад зориулсан асуултууд:

  1. Ургамлын цуглуулгаас ургамал таньж тодорхойлох
  2. Бэлчээрийн төлөв байдалд үнэлгээ өгөх
  3. Бэлчээрийн доройтлын индикатор ургамлыг тодорхойлох
  4. Багийн ахлагчдын дундах тэмцээн

Малчдад зориулсан асуултууд:

Даалгавар-1. Бэлчээрийн заагуур ургамал гэж юу вэ? соргог, эрүүл бэлчээрийн заагуур ургамлаас нэрлэнэ үү.

Даалгавар 2. Доройтсон бэлчээрийн заагуур ургамлаас нэрлэнэ үү.

Даалгавар 3. Заагуур ургамлаа ашиглан энэ бэлчээрийн төлөв байдлыг тодорхойлно уу.

Даалгавар 4. Багийн ахлагч нарын тэмцээн

 

Сонирхсон багууд доорх утсаар урьдчилан бүртгүүлсэн байна.

99999253 Анхбаяр

89712181 Цэрэндолгор

94249917 Ширбазар