Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил, нэмэлт санхүүжилт /IFAD/ төслийн Бэлчээрийн удирдлага уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь бүрэлдэхүүн хэсэгт зөвлөх үйлчилгээ үзүүлэн ажиллалаа. Зөвлөх үйлчилгээг 2019.01.04-2021.11.30-ны өдөр хүртэл үзүүлэхээр ХХААХҮЯ-тай гэрээ байгуулан ажилласан бөгөөд төслийн үр дүнг танилцуулах ажлыг өнгөрөгч долоо хоногт зохион байгуулав.
ДэлгэрэнгүйГовь нутгийн үзэсгэлэнт чимэг болж, өөрийн гэсэн өвөрмөц соёлыг хадгалсан тэмээн сүргийг өсгөн үржүүлж, ашиг шимийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах, эрүүлжүүлэх нь зөвхөн монголчууд бидний асуудал биш. Учир нь дэлхий дээрх хоёр бөхт тэмээний 30 гаруй хувь Монголын говьд нутагладаг гэдэг утгаараа олон улсын анхаарлыг татдаг.
ДэлгэрэнгүйМБАНХ-ны Зөвлөх баг, аймаг сумдын төрийн болон болон төрийн бус байгууллагуудын хамтран бэлтгэсэн “Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журам”-ын төсөл болон Баянзүрх суманд “Малын гаралтай түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн цахим систем”-ийг 2021.10.29-ний өдөр Хөвсгөл аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал болон Ажлын хэсгийн хуралдаанаар орж дэмжигдлээ
Дэлгэрэнгүй“Говийн зэрэглээ” киноны үйл явдалд холбогдох холбооны энэ жижиг барилгыг түшиглэн “Жуулчны мэдээллийн төв” болгож, энэхүү төвийн үйл ажиллагааг тэмээний өв соёл, аж ахуй, ашиг шимтэй нь холбон өгч аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой юм. .
ДэлгэрэнгүйХөвсгөл аймгийн хэмжээнд “Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журам” -ын төсөл боловсруулахад санал авах зорилгоор МБАНХ, АБАХ хамтран АЗДТГ, аймгийн ИТХ, сумдын ИТХ, ХХААГ, ГХБХБГ, МЭГ, УЦУОШТ зэрэг холбогдох агентлагуудын төлөөлөлтэй Алаг-эрдэнэ, Хатгал, Мөрөн, Арбулаг, Баян-зүрх сумдад уулзалт хэлэлцүүлэг хийсэн юм
ДэлгэрэнгүйМонгол Улсын нийгэм эдийн засагт чухал үүрэгтэй хөдөө аж ахуйн салбарын хөгжил, малчдын байгууллага, тэдний амьдрал ахуйд нөлөөлөхүйц ажлуудыг төслийн хугацаанд хийж хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсанд төр засгийн зүгээс өндрөөр үнэлж, энэхүү шагналыг гардуулж байгаа гэдгийг онцолж байв.
ДэлгэрэнгүйМонгол Улсын нүүдлийн мал аж ахуйн үндэс суурь болсон бэлчээр нутгийг хайрлан хамгаалж, хойч үедээ өвлүүлэн үлдээх их үйлсэд нэгдэж, байгальд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход сэтгэл оюунаа зориулан уриалж, үлгэрлэн манлайлж ажилласан хичээл зүтгэлийг үнэлж Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны нэрэмжит “Ногоон Алт” шагналаар шагнаж батламж гардууллаа.
ДэлгэрэнгүйХаалтын арга хэмжээний дараа Скай төвд НАМЭМ-ийн төслийн багийн гишүүд, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны хамт олон, 18 аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны Гүйцэтгэх захирлууд болон УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Н.Ганибал нар урилгаар оролцож, хаалтын хуралд мэндчилгээ дэвшүүлсэн юм.
ДэлгэрэнгүйХүүхэд, багачуудын дунд зохион байгуулсан "ХӨДӨӨ-МИНИЙ НҮДЭЭР" гар зургийн уралдаанд оролцогчдын бүтээлийг 2 насны ангиллаар хүлээн авсан юм.
ДэлгэрэнгүйЭнэ удаагийн форумын хүрээнд гэрэл зураг, хүүхдийн гар зургийн уралдааныг зохион байгуулж, вертуал орчинд байршуулан оролцогчдыг шалгарууллаа. Ялагчдыг тодруулахдаа оролцогчдын илгээсэн бүтээлийн үндсэн санааг лавлаж, утга учир ач холбогдлыг үндэслэн тодруулсан гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцолж байна.
ДэлгэрэнгүйБэлчээрийн үндэсний IV дэх форум яг одоо “Хариуцлагатай нүүдэлчид”, “Тал хээрийн бэлчээр нутгийн экосистемийн тэнцвэрт, нэгдмэл байдлыг хамгаалахын төлөө ажиллаж байна” сэдвийн дор зохион байгуулагдаж байна.
ДэлгэрэнгүйШвейцарын Хөгжлийн агентлаг ХХААХҮЯ хамтран манай улсад "Ногоон алт-Малын эрүүл мэнд" төсөл хэрэгжүүлээд дуусаж байна. Энэ төслийн үр дүнгийн талаар төслийн менежер, зохицуулагч Ц.Энх-Амгалангаас тодрууллаа.
ДэлгэрэнгүйХөвсгөл аймгийн Мал эмнэлгийн газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын холбогдох албаныхан, сумдын удирдлагуудтай уулзаж, малчдын саналыг авах ажил эхэлсэн бөгөөд оролцогч талуудын саналыг журмын төсөлд тусгахаар зорьж байна. Аймгийн хэмжээнд “Бэлчээр ашиглалтыг хариуцлагжуулах журам”-тай болох, Хариуцлагатай нүүдэлчин стандартыг нэвтрүүлэх төлөвлөгөөний хүрээнд Аймгийн ИТХ-д оролцож танилцуулга мэдээлэл хийж, Хатгал тосгон, Алаг-Эрдэнэ, Арбулаг, Баянзүрх сумын удирдлагууд, малчдын төлөөлөлтэй уулзаж, мэдээлэл өгч, хэлэлцүүлэг өрнүүлж, санал асуулга хийгээд байна.
Дэлгэрэнгүй17 жилийн хугацаанд Монгол Улсын 18 аймаг 160 гаруй суманд хийж хэрэгжүүлсэн ажлын туршлага мэдлэг дээрээ тулгуурлан Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд Малчдын хэсэг бүлэг байгуулж, Сумын бэлчээр ашиглагчдын холбоотой болгох, Түүхий эдийн хоршоо, Малчдын дундын сан байгуулах зэрэг анхан шатны бүхий л ажилд мэргэжил арга зүйн зөвлөгөө үзүүлэн ажиллахаар болсон
ДэлгэрэнгүйЗавхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал “Мал аж ахуй дээр эдийн засаг суурилсан Завхан аймгийн хувьд мал аж ахуйн тогтвортой хөгжлийг хангах, бэлчээрийн менежментийг сайжруулах тал дээр НАМЭМ төсөл тодорхой үр дүн гаргасан. Энэудаад Завхан аймагт, Завхан аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоонд Ногоон алт, малын эрүүл мэнд төслийн үр дүнг хэлэлцэж, аймагт хүлээлгэн өгч байгаад баяртай байна” гэлээ.
Дэлгэрэнгүй