“Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журам” -ын төсөл боловсруулахад санал авах уулзалтууд боллоо

Хөвсгөл аймгийн хэмжээнд “Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журам” -ын төсөл боловсруулахад санал авах зорилгоор МБАНХ, АБАХ хамтран АЗДТГ, аймгийн ИТХ, сумдын ИТХ, ХХААГ, ГХБХБГ, МЭГ, УЦУОШТ зэрэг холбогдох агентлагуудын төлөөлөлтэй Алаг-эрдэнэ, Хатгал, Мөрөн, Арбулаг, Баян-зүрх сумдад уулзалт хэлэлцүүлэг хийсэн юм

2021.08.18 наас 2021.09.06 хүртэл Төмөрбулаг, Шинэ-идэр, Галт, Жаргалант, Цэцэрлэг, Цагаан-уул, Бүрэнтогтох зэрэг нийт 17 суманд санал асуулга, хэлэлцүүлэг, уулзалтыг зохион байгууллаа. Дараагийн уулзалтууд цахимаар явагдах бөгөөд сумдын удирдлага, мэргэжилтэн, багийн дарга нар, малчдын төлөөллөөс санал хүсэлтийг нь хүлээн авч байгаа юм.

П.Нарандэлгэр