Фото мэдээ
Шинэ
Борнуур суман дахь Витафит милк ХХК-ийн сүү хүлээн авах цэг дээр малчдаас сүү хүлээн авч бүртгэх, чанар шалгах үйл ажиллагаатай танилцлаа.
Дэлгэрэнгүй
Шинэ
Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны Төв аймгийн Эрдэнэ суманд байрлах Цонжин вилла сургалтын төвд “Хариуцлагатай нүүдэлчид” стандартыг нэвтрүүлэх үүднээс загвар сумдын СБАХ-ийн тэргүүн, АБАХ-ны гүйцэтгэх захирал нарыг чадавхижуулах сургалтыг зохион байгуулж байна.
Дэлгэрэнгүй
Шинэ
Тус цэцэрлэгийн хамт олон хүүхдийн байгууллагыг дэмжин ажилласан МБАНХ-ны гүйцэтгэх захирал Н.Ганхуяг болон түүний ажлын хамт олонд ажлын өндөр амжилт хүсэн ерөөлөө.
Дэлгэрэнгүй
Шинэ
2020-08-28
Байгалын экосистемийг дүйцүүлэн хамгаалах хөтөлбөрийн үр дүнг танилцуулах уулзалт боллоо
2020-08-28
Сэлэнгэ аймгийн Баянгол суманд Доргонтын бэлчээрийн экосистемийг сайжруулах болон Бортолгойн зурвасан ойн экосистемийг дүйцүүлэн хамгаалах төслийг хэрэгжүүлж байна.
Дэлгэрэнгүй
Шинэ
Баянхонгор аймгийн Шинэжинст суманд үржүүлдэг “Залаа жинст-Эдрэн” үүлдрийн цагаан ямааны, Говь-Алтай аймгийн Бугат суманд үржүүлдэг “Говь-Алтай” үүлдрийн Бугат үүлдрийн хонины, Булган аймгийн Бүрэгхангай суманд үржүүлдэг “Бүрэгхангай” үржлийн хэсгийн хонины болон “Эрчим” үүлдрийн ямааны цөм сүргээс хурган хуц 110 толгой, ухнан ишиг 140 толгой, бүгд 250 толгой өсвөр хээлтүүлэгч шилэн сонгож, худалдан авах гэрээ байгуулаад байна.
Дэлгэрэнгүй
Шинэ
Монгол ахуй, ёс заншил, өв соёлыг дотоодын аялагч болон гадаадын жуулчдад сурталчилан таниулж, байгалийн үзэсгэлэнт газарт ая тухтай амрах боломж олгох “Тэсийн голын Монголчууд” аялал жуулчлалын төслийн нээлт Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд /2020.08.12/ боллоо. Цэцэрлэг сумын нутагт орших Булнайн нуруунаас эх аван урсдаг Тэсийн гол нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Цэцэрлэг, Завхан аймгийн Асгат, Баянтэс, Тэс, Увс аймгийн Тэс, Баруунтуруун, Зүүнговь сумдын хүн ардыг ундаалж, ОХУ-ын нутгаар урсдаг ч эргэн Увс нуурт цутгадаг тул “Эх оронч гол” хэмээн нэрлэгдсэн гэдэг.
Дэлгэрэнгүй
Шинэ
БАХ-ын малчидтайгаа хамтран мал сүрэгтээ зориулан ногоон тэжээл тариалах ажлыг жил болгон хийх боломжтой боллоо. Цаашид ногоон тэжээл, тариа буудайгаа намар хураан авч, өөрсдийн хэрэгцээнээсээ илүү гарснаа худалдан борлуулна
Дэлгэрэнгүй
Шинэ
Баянтэс, Тэс, Асгат сумдын малчид жил ирэх бүр үнэгүйдсэн ноосоо хяргаж, сумдынхаа малчдын хоршоодод тушааж, үнийн дүнгийн тодорхой хувьд нь Үндэсний үйлдвэрлэгч Монгол текстайл компанийн бүтээгдэхүүнээс сонгон авах боломжтой болсондоо баяртай байгаагаа илэрхийлж байлаа.
Дэлгэрэнгүй
Шинэ
Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Малчдын ногоон-Алт Дундын хоршоо хамтран “Хоршоод үйлдвэрүүдийн уулзалт” сургалт МХАҮТ-д IV дүгээр сарын 11-ны өдөр зохион байгуулагдаж, аймгуудын Бэлчээр ашиглагчдын холбооны Гүйцэтгэх захирал нар болон хоршоод түүхий эд бэлтгэлийн чиглэлээр хэрэгжүүлэх ажлаа тодорхойлох, гэрээ хэлэлцээр хийв.
Дэлгэрэнгүй