card

Хоршоод түүхий эд нийлүүлэх талаар үйлдвэрүүдтэй хэлцэл хийв

Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Малчдын ногоон-Алт Дундын хоршоо хамтран “Хоршоод үйлдвэрүүдийн уулзалт” сургалт МХАҮТ-д IV дүгээр сарын 11-ны өдөр зохион байгуулагдаж, аймгуудын Бэлчээр ашиглагчдын холбооны Гүйцэтгэх захирал нар болон хоршоод түүхий эд бэлтгэлийн чиглэлээр хэрэгжүүлэх ажлаа тодорхойлох, гэрээ хэлэлцээр хийв.

ТОдруулбал, НАМЭМ, Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбоо, Дэлхийн байгаль хамгаалах сан WWF, Европын Холбоо, TNC –ийн төслүүдтэй холбоотой нийт хоршоодын төлөөллүүд Монголын Ноос Ноолуурын Холбоо, Монголын Арьс Ширний Үйлдвэрлэлийн Холбоо, Мах маркет ХК, Говь ХК, Гоёо ХХК“Монгол текстил” ХХК, Баялаг өлзий ХХК, Сор кашмер ХХК, Жинст Мөрөн ХХК, Сноу фийлдс ХХК, Эрдэнэт хивс ХХК, Кашмер холдинг ХХК, Өгөөж шим ХХК, Эм Эм Жи Капитал ХХК, NTG ХХК зэрэг байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, түүхий эд нийлүүлэх асуудлаар хэлцэл хийлээ.