Ногоон Алт - Малын эрүүл мэндийн төслийн гол үр дүнгүүд
Дэлгэрэнгүй"Хариуцлагатай нүүдэлчид "Увс аймгаас бэлтгэв.
ДэлгэрэнгүйНогоон Алт - Малын эрүүл мэнд төслийн гол үр дүнгүүд
Дэлгэрэнгүй“НАМЭМ төслийн хамт олонд баярласан талархсанаа илэрхийлж байна. Хүн төрсөнөөс хойш 18 нас хүрээд эрийн цээнд хүрдэг бол НАМЭМ төсөл маань Баян-Өлгий аймагт жил үргэлжилж эрийн цээнд хүрлээ гэж бодож байна.
ДэлгэрэнгүйЭнэхүү арга хэмжээг Архангай аймгийн Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирал Т.Батдорж хөтлөн явуулсан бөгөөд НАМЭМ төслийн 17 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн ажлын үр дүн, тогтвортой байдал, Малчдын байгууллага-МАА-н үйлдвэрлэлийн шинэ үе шатыг эхлүүлэх суурь болсон талаар илтгэл тавьсан.
ДэлгэрэнгүйШвейцарын хөгжлийн агентлаг Монголын Улсын Засгийн газар, үндэсний мэргэжлийн байгууллагууд, их сургуулиуд, судалгааны байгууллагууд, малчид, малчдын байгууллагууд, хувийн салбарын байгууллагуудтай хамтран Ногоон алт малын эрүүл мэнд төслийг Монголын Ногоон Алт-Тал хээрийн бэлчээрийн экосистемийг хариуцлагатай, тогтвортой ашиглахын төлөө ажиллаж, хувь нэмрээ оруулсандаа их таатай байна. 17 жилийн хамтын ажиллагааны дараа Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон алт малын эрүүл мэнд төслийн гол үр дүнгүүд, сургамж, туршлагуудыг хуваалцаж байна. Энэ удаа үндэсний бэлчээрийн төлөв байдлын хяналт, үнэлгээний системийг хөгжүүлэх бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийн тухай “Бэлчээр нутгаа оношилж нөөцөө бодитойгоор тооцдог боллоо.” танилцуулгыг хүргэж байна.
ДэлгэрэнгүйШвейцарын хөгжлийн агенлагийн Ногоон алт-Малын эрүүл мэнд төслийн дэмжлэгтэйгээр, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо нь Дижитал медик ХХК-тай хамтран “Хариуцлагатай нүүдэлчид” малын гаралтай түүхий эд бэлтгэн нийлүүлэлтийн мөшгөх системийг олон улсын стандарт шаардлагад нийцүүлэн хөгжүүлж байна.
ДэлгэрэнгүйШвейцарын Засгийн газраас, хүмүүнлэгийн тусламжаар нийт 700.000 швейцар франкийн буюу 2 тэрбум төгрөгийн үнэ бүхий 40 ширхэг хүчилтөрөгчийн аппарат, 45 ширхэг хүчилтөрөгчийн өтгөрүүлэгчийг илгээжээ. Мөн Швейцарын хөгжлийн агентлаг 150.000 швейцар франкийн буюу хагас тэрбум төгрөгийн өртөг бүхий дөрвөн ширхэг зөөврийн рентген аппаратыг худалдан авахад санхүүжүүлэн хандивлаж байгаа юм.
ДэлгэрэнгүйБайгалийн бэлчээрт идээшилсэн малын гаралтай түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн зохистой дадал улсын стандарт болж батлагдлаа.
ДэлгэрэнгүйШвейцарын хөгжлийн агентлагийн Ногоон алт Малын эрүүл мэнд төслийн малчдын бэлтгэсэн мөшгих тогтолцоотой, чанартай сарлагийн арьсаар энэхүү өвөрмөц бүтээгдэхүүн болох хөлбөмбөгийг үйлдвэрлэх боломжтой боллоо.
ДэлгэрэнгүйМонгол Улс, БНХАУ хоорондын найрамдалт харилцаа үүссэний 70 жилийн ойг тохиолдуулан хоёр улсын малчдын соёлын харилцааг дэлгэрүүлэх, харилцан туршлага солилцох анхдугаар уулзалт 2019 оны 06 сарын 18-25 ны өдрүүдэд боллоо. Уг уулзалтыг Монгол талаас “Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо” ТББ, БНХАУ талаас ӨМӨЗО-ны Эрээн хотын “Сүлд” компани хамтран зохион байгуулсан юм. Уг уулзалтаар хоёр улсын малчид түүхий эд, цагаан идээ, махны төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх талаар туршлага солилцох, өвс бордоо, газар тариалан эрхлэх талаар харилцан суралцах, мах, цагаан идээгээ аялал жуулчлалын бүсээр дамжуулан хэрхэн олон улсын зээлд гаргах талаар санал солилцов.
ДэлгэрэнгүйМонгол Улс, БНХАУ хоорондын найрамдалт харилцаа үүссэний 70 жилийн ойг тохиолдуулан хоёр улсын малчдын соёлын харилцааг дэлгэрүүлэх, харилцан туршлага солилцох хоёрдугаар уулзалт 2019 оны 08 сарын 16-22 ны өдрүүдэд боллоо. Уг уулзалтыг Монгол талаас “Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо” ТББ, БНХАУ талаас ӨМӨЗО-ны Эрээн хотын “Сүлд” компани хамтран зохион байгуулсан юм. Монгол Улс дахь энэ удаагийн соёлын харилцааг дэлгэрүүлж, туршлага судлах уулзалтын хүрээнд Архангай, Өвөрхангай аймгийн байгалийн үзэсгэлэнт газруудаар аялж, “Монгол сарлаг 2019” фестивальд оролцож, монгол ёс заншил, соёл, малчдын амьдрал ахуйтай танилцаж, өвс бордоо, газар тариалан эрхлэх талаар харилцан суралцах, мах, цагаан идээгээ аялал жуулчлалын бүсээр дамжуулан хэрхэн олон улсын зээлд гаргах талаар санал солилцсон билээ.
Дэлгэрэнгүй