Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон алт Малын эрүүл мэнд төслийн малчдын бэлтгэсэн мөшгих тогтолцоотой, чанартай сарлагийн арьсаар энэхүү өвөрмөц бүтээгдэхүүн болох хөлбөмбөгийг үйлдвэрлэх боломжтой боллоо. Энэ бол Хариуцлагатай Нүүдэлчид брэнд бүтээгдэхүүний нэг юм. Хөлбөмбөг бол багийн тоглолт бөгөөд хүмүүст үргэлж аз жаргал баяр хөөрийг авчирдаг. Монголын сарлагийн арьсан бөмбөг дэлхийн хөлбөмбөг сонирхогчдод шинэ оч авчирна гэдэгт бид итгэж байна.