Шинэ мэдээ
Шинэ
2020-03-23
Лавай төв, Наадам центрт ажиллах борлуулалтын ажилтнууддаа зориулан сургалт явуулав
2020-03-23
Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоон дээр өнөөдөр Лавай худалдааны төв, Наадам центрт гарал үүсэл нь баталгаажсан мах худалдаалах борлуулалтын ажилтнууддаа зориулан сургалт зохион байгууллаа. Энэ үеэр Борлуулалтын ажилтангуудтай өнөөдрөөс эхлэн “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, “Мал эмнэлгийн баталгаажуулах систем”, “Мөшгих тогтолцоо”-ны талаарх мэдээллийг өглөө. Мөн гарал үүсэл нь баталгаажсан мах худалдан авах хүсэлтэй хэрэглэгчдэд “Гарал үүслийн мэдээллийг шалгах”, “Гар утасны апп татах” зааварчилгааг хэрхэн өгөх талаар зааж ө
Дэлгэрэнгүй
Шинэ
Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон алт малын эрүүл мэнд төслийн /НАМЭМ/ 2019 оны анхны багийн уулзалт Скай Плаза төвд боллоо. Энэ удаагийн уулзалтаар НАМЭМ төслийн хүрээнд хамтран ажиллаж байгаа Монголын Арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Монголын Ноос ноолуурын холбоо, Дижитал Медик ХХК-ний төлөөллүүд оролцож, өнгөрөгч 2018 онд хийсэн ажлаа тайлагнаж, хамтын ажиллагааны ололт амжилтын талаар ярилцав. Уулзалтын эхэнд 2019 онд Ногоон алт малын эрүүл мэнд төслийн хүрээнд хийх ажлын талаар ярилцаж, загвар сумдын тоог 27 болгож, тэдэнтэй хэрхэн хамтарч ажиллах, гарал үүсэл нь баталгаажсан, мөшгих тогтолцооны хүрээнд бэлтгэгдэж байгаа махыг хэрэглэгчдэд хэрхэн хүргэх талаар санал солилцсон юм.
Дэлгэрэнгүй
Шинэ
2020-03-23
Кубаныч Тагаев: Бэлчээрээ сайжруулах гол хөшүүрэг нь бэлчээр ашигласны төлбөр байсан
2020-03-23
Монгол улсын эдийн засгийн нэгэн чухал хөшүүрэг бол мал аж ахуйн салбар. Мал аж ахуйн салбарын үндэс бол мэдээж бэлчээр. Тиймээс бэлчээр нутгаа зөв зохистой ашиглаж, хайрлаж хамгаалах нь дан ганц малчин хүн төдийгүй монгол хүн бүрийн журамт үүрэг гэж болно. Хэдийгээр Монгол Улс 1996 онд “Бэлчээрийн тухай хууль”-тай болно гэж ярьж эхэлсэн ч өнөөдрийг хүртэл уг хууль батлагдахгүй 5 парламент дамнаад явж байна.
Дэлгэрэнгүй
Шинэ
2020-03-23
У.Сарангоо: Монголын ноос, ноолуурын үйлдвэрүүд байгальд ээлтэй тогтвортой үйлдвэрлэлийг нэвтрүүлнэ
2020-03-23
Европын холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй “STEP ECOLAB” буюу “Монголын нэхмэлийн салбарын тогтвортой үйлдвэрлэл, Эко тэмдэг” төслийн багийн уулзалт өчигдөр Корпорейт зочид буудалд боллоо.
Дэлгэрэнгүй
Шинэ
Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харъяат, Аймгийн арслан Ц.Сандагдоржтой ярилцлаа.
Дэлгэрэнгүй
Шинэ
Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Хөдөө аж ахуйн их сургуулийн Агроэкологийн сургууль хоёр хамтран ажиллах гэрээ байгууллаа. Дөрвөн жилийн хугацаатай хэрэгжих уг гэрээг Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг болон Хөдөө аж ахуйн их сургуулийн Агроэкологийн сургуулийн захирал А.Буянбаатар нар үзэглэлээ.
Дэлгэрэнгүй
Шинэ
2020-03-23
НОГООН БЭЛЧЭЭР МАЛЧДЫН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН ТУРШИЛТЫН ТӨСЛИЙГ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛНЭ
2020-03-23
2020-03-23
НОГООН БЭЛЧЭЭР МАЛЧДЫН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН ТУРШИЛТЫН ТӨСЛИЙГ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛНЭ
2020-03-23
“Ногоон Бэлчээр” малчдын хөнгөлөлттэй зээлийн туршилтын төслийг Ховд аймгийн Чандмань суманд хэрэгжүүлэхэд хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа. Ховд аймгийн Чандмань суманд 2019 оны 2 сарын 1-нээс 2020 оны 10 сарын 30-ыг хүртэл хэрэгжүүлэх малчдын хөнгөлөлттэй зээлийн туршилтын төсөл дээр хамтран ажиллахад Хас банк, нөгөө талаас Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон алт Малын эрүүл мэнд төсөл, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо оролцож байна.
Төслийн хүрээнд бэлчээрийн нөөцийг зүй зохистой ашиглалтыг төлөвшүүлэх, малчдын орлогыг нэмэгдүүлэх үүднээс бэлчээрийн даацаас хэтэрсэн мал мах бэлтгэхийн тулд малын эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах ажлыг дэмжих зорилготой ажээ.
Дэлгэрэнгүй
Шинэ
Швейцарийн Хөгжлийн агентлагийн Ногоон алт малын эрүүл мэнд төслийг орон нутагт хэрэгжүүлэх зорилгыг хүрээнд Юнител групптэй хамтран ажиллах гэрээ байгуулсан билээ.
Дэлгэрэнгүй
Шинэ
Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны захирал, Ерөнхий консул Габриэлла Спирли Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаантай уулзлаа. Уулзалтын эхэнд хатагтай Габриэлла Спирли “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төслийн зорилго, хамрах хүрээ, шинэ санаачилгын талаар танилцуулсан. Монгол Улсын 18 аймгийн 80 мянган малчин өрхийг хамруулан хэрэгжүүлж буй уг төсөл нь бэлчээрийн тогтвортой менежментийг бэхжүүлэх, малын эрүүл мэндийг хамгаалах, малчдыг тогтмол орлоготой болгоход чиглэж байна. Төслийн хүрээнд бэлчээрийн төлөв байдлыг тодорхойлох хоёр удаагийн судалгаа хийсэн. Судалгааны дүнгээс харахад манай улс бэлчээрийн даацад тохирсон мал аж ахуй эрхлэх нь зүйтэй гэдэг нь нотлогдсон бөгөөд малчдад ч бэлчээр талхлагдаж байгаа нь эргээд тэдний амьжиргаанд сөргөөр нөлөөлж байгааг ойлгох болсон.
Дэлгэрэнгүй



