ХЗХны бизнес төлөвлөгөө боловсруулах зөвлөмж
Бизнес төлөвлөгөө гэдэг нь ХЗХ-ны хэтийн зорилго, зорилтыг тодорхойлж хадгаламж, зээл, санхүүгийн бусад үйл ажиллагааг эрхлэхэд удирдлага зохион байгуулалтын бүтэц ямар байх, үйлчилгээний шуурхай, найдвартай ажиллагаа, тэргүүлэгчдийн зөвлөл, хяналтын зөвлөл, зээлийн хороо, гүйцэтгэх захирал, Гүйцэтгэх албан тушаалтнуудын ур чадвар, санхүү, төлбөрийн чадварын үзүүлэлт, үр ашгийг жил тутам сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхой цаг хугацаатайгаар төлөвлөн судалгаа, шинжилгээнд тулгуурлан боловсруулсан бодлогын баримт бичиг юм.
- ХЗХ-ны бизнес төлөвлөгөөг өөрийн үйл ажиллагааны онцлогтой уялдуулан боловсруулах бөгөөд дараах агуулгатай байна:
- Гүйцэтгэлийн хураангуй
- Гадаад, дотоод орчны шинжилгээ (SWОТ шинжилгээ)
- ХЗХ-ны үйл ажиллагаа эрхлэх зорилго, баримтлах бодлого, хэтийн төлөв байдал;
- Үйл ажиллагааны төлөвлөгөө (хадгаламж, зээл, санхүүгийн бусад үйлчилгээ, гишүүнчлэл);
- Менежментийн төлөвлөгөө;
- Санхүүгийн төлөвлөлт;
- Учирч болзошгүй эрсдэл, түүнийг удирдах арга хэмжээ;
- Хавсралт
- Бизнес төлөвлөгөөг ХЗХ-ны үйл ажиллагаа эрхлэн явуулж эхэлснээс хойш 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөн боловсруулна.
- Бизнес төлөвлөгөөний нүүр хуудсанд дараах зүйлсийг тусган харуулна:
- ХЗХ-ны нэр, хаяг;
- Боловсруулсан огноо;
- Баталсан шийдвэрийн огноо, дугаар;
- Боловсруулсан хүний нэр, хаяг;
- Боловсруулсан хүний тэмдэглэл;
- ХЗХ-ны удирдлагын нэр, хаяг.
- Гүйцэтгэлийн хураангуй
Энэ хэсэгт бизнес төлөвлогөоний зорилго, ХЗХ-ны үйл ажиллагааны зорилго, зорилт, хэтийн төлөв, үйл ажиллагааг хөгжүүлэх тухай амжилтын гол түлхүүр хүчин зүйл, төлөвлөгөөний ач холбогдол, үйл ажиллагааны товч танилцуулга, учирч болох эрсдэл болон санхүүгийн үзүүлэлтүүдэд тулгуурлан бизнес төлөвлөгөөний талаар товч мэдээлэл өгөх зорилгоор бичнэ.
- Гадаад, дотоод орчны шинжилгээ
Гадаад орчны шинжилгээ:
- Эдийн засгийн орчин: татвар, инфляци, бодлогын хүү, зээлийн хүү, мөнгөний ханш, орон нутгийн үйлдвэрлэл, хэрэглээ г.м үзүүлэлтүүд;
- Хууль эрх зүйн орчин: салбарын үйл ажиллагаатай холбогдох хуулиуд, тэдгээрийн өөрчлөлт, түүний нөлөө, дэмжлэг зэрэг үзүүлэлтүүд;
- Нийгэм, хүн ам зүйн орчин: тухайн орон нутгийн нийгэм, хүн ам зүйн төлөв байдал, онцлог, соёлын өвөрмөц зан үйл, иргэдийн боловсролын түвшин зэрэг үзүүлэлтүүд:
- Олон улсын чиг хандлага: ХЗХ-ны салбарын олон улсын чиг хандлага зэргийг шинжилнэ.
- Дотоод орчны удирдлага зохион байгуулалт, хүний нөөц. санхүү, бүтээгдэхүүн. Үйлчилгээ зэрэг үзүүлэлтүүдийн давуу болон сул талыг шинжилнэ. ХЗХ-ны SWOT шинжилгээг (гадаад орчны-боломж, аюул, дотоод орчны-давуу тал, сул тал) гүйцэтгэн, шинжилгээний дүнд үндэслэн ямар стратеги баримтлах. ямар арга хэмжээ авч ажиллах талаар тайлбарлан тусгана.
- Менежментийн төлөвлөгөө
Бизнес төлөвлөгөөний энэ бүлэгт ХЗХ-ны удирдлага. зохион байгуулалт, хүний нөөцийн хэрэгцээ шаардлагын төлөвлөлтийг тусгана.
Удирдах баг: ХЗХ-ны тэргүүлэгчид нь хоршоог удирдах чадвар, мэргэжил дадлага туршлага, эрх мэдэл, ажил үүргийг оновчтой хуваарилсан эсэх зэргийг харуулах хэрэгтэй. Тэргүүлэгчдийн зөвлөл, хяналтын зөвлөл болон гүйцэтгэх албан тушаалтнууд (гүйцэтгэх захирал г.м.), бусад удирдах ажилтны (салбаруудын удирдлага г.м.) дадлага, туршлага, тухайн салбарт ажилласан байдал, үүрэг хариуцлага зэрэг тухайн ажил үүргийг гүйцэтгэхэд шаардагдах мэдээлэл бүхий намтрыг хавсаргах шаардлагатай. Түүнчлэн сонгуульт албан тушаалтнуудын эрх үүрэг, хариуцлагыг тогтоож, хэн нь хэндээ захирагдах, хэн эцсийн шийдвэр гаргахыг зааж, байгууллагын дүрмээр баталгаажуулж, төлөвлөгөөнд хавсаргана.
Зохион байгуулалтын бүтэц: ХЗХ-ны удирдлага зохион байгуулалтын бүтцийг шат дамжлага багатай, хамгийн үр ашигтай байхаар тогтоох нь чухал. Цөөн хүнтэй хамт олны зохион байгуулалтын бүтцийн үр ашигтай байх үндэс нь нэг удирдлагатай байх, ажил үүргийг оновчтой хуваарилах, удирдагч мэдээллээр сайн хангагддаг байх, ажиллагсдын ажлын үр дүнг чухалчилдаг байх, хяналт ил тод байх явдал болно. Энэ зарчмыг баримтлан зохион байгуулалтын бүтцээ тогтоож. орон тоо, цалин, урамшууллыг тооцон бизнес төлөвлөгөөндөө тусгана.
Хүний ноөц: Энэ хэсэгт шаардлагатай мэргэжлийн хүний нөөцийн тоо, түүнчлэн мэргэжил эзэмшүүлэх эсвэл мэргэжил дээшлүүлэх сургалтын асуудлуудыг төлөвлөнө.
Нийт ажиллагсад болон шаардлагатай мэргэжлийн хүний нөөцийн хэрэгцээ, уг ажлыг гүйцэтгэх ажиллагсдын тоо, түүнчлэн нийт ажиллагсдын сар, жилийн цалин, урамшууллын хэмжээ, цалингийн шимтгэлийг тооцоолж төлөвлөнө.
- Санхүүгийн төлөвлөлт
- Нийт орлогын тооцоо:
- Үйл ажиллагааны урсгал зардлын тооцоо:
- Алдагдалгүй ажиллагааны тооцоо:
- Мөнгөн урсгалын тооцоо гэх мэт.
Санхүүгийн тооцооллыг хийж, гол өсөлт хөгжлийн талаарх төсөөллийг /хувь. тоогоор/ тайлбарлан бичиж, дэлгэрэнгүй хүснэгтүүдийг хавсралтаар ирүүлнэ.
Нийтийн орлогын тооцоо
1/Зээлийн хүүгийн тооцоо
Энэхүү хүснэгтэд зээлийн бүтээгдэхүунийг төрөл тус бүрээр ангилан ирээдүйн 3 жилийн зээлийн хүүгийн мэдээллийг төлөвлөнө. Тусгай зөвшөөрөл сунгах асуудлаар хандаж буй хадгаламж, зээлийн хоршоод тухайн жилийн гүйцэтгэлийг холбогдох нүдэнд тусгана.
Зээлийн хүүгийн төлөвлөгөө/хувиар/
№ | Зээлийн төрөл | Сарын хүү /%/ | |||
---|---|---|---|---|---|
Тухайн жилийн гүйцэггэл |
20.. он | 20.. он | 20.. он | ||
1 | Хэрэглээний зээл | ||||
2 | Төсөл хөтөлбөрийн зээл | ||||
3 | Бизнесийн зээл | ||||
4 | Шуурхай зээл | ||||
5 | Хадгаламж барьцаалсан зээл | ||||
6 | Бусад |
Тухайн ХЗХ-ны жил бүрийн зээлийн хүүгийн бодлогод хэрхэн тооцсон талаар тайлбарлан бичнэ.
2/Хүүгийн орлогын төлөвлөгөө
Зээлийн бүтээгдэхүүнээс олох орлогын тооцоог доорх хүснэгтээр харуулж үндсэн үйл ажиллагааны орлогын төлөвлөгөөг гаргана.
Хүүгийн орлогын төлөвлөгөө /төгрөгөөр/
Орлогын үзүүлэлтүүд | |||||
---|---|---|---|---|---|
Тухайн жилийн гүйцэггэл |
20.. он | 20.. он | 20.. он | ||
Хүүгийн орлого | |||||
Зээлийн хүүгийн орлого | |||||
Зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн | |||||
Үнэт цаасны хүүгийн орлого | |||||
Банк. санхүүгийн байгууллагаас авсан | |||||
Санхүүгийн түрээсийн хүүгийн |
Хүүгийн орлого хүснэгтэд нийт орлогын дүнг төгрөгөөр илэрхийлэн зээлийн хүүгийн
бодлоготой уялдуулан тооцож хүүгийн орлого нүдэнд бичих ба тусгай зөвшөөрөл сунгах асуудлаар
хандаж буй ХЗХ-д тухайн жилийн хүлээгдэж буй гүйцэтгэлийг бичнэ.
3/Үйл ажиллагааны бус орлого
Үйл ажиллагааны бус орлого /төгрөгөөр/
Орлогын үзүүлэлтүүд | |||||
---|---|---|---|---|---|
Тухайн жилийн гүйцэггэл |
20.. он | 20.. он | 20.. он | ||
Үйл ажиллагааны бус орлого | |||||
Үндсэн хөрөнгө борлуулсны олз | |||||
Үнэт цаасны арилжааны орлого | |||||
Үнэт цаасны үнэлгээний тэгшитгэлийн орлого |
|||||
Торгуулийн орлого | |||||
Бусад орлого |
Үйл ажиллагааны бус орлогын нийлбэр дүнг тухайн нүдэнд төгрөгөөр илэрхийлэн тусгах ба тусгай зөвшөөрөл сунгах асуудлаар хандаж буй ХЗХ-д тухайн жилийн хүлээгдэж буй гүйцэтгэлийг бичнэ.
Үйл ажиллагааны урсгал зардлын тооцоо
1/Эх үүсвэрийн хүүгийн төлөвлөгөө
Хадгаламжийн бүтээгдэхүүн, бусдаас авсан зээлийн тооцоог энэ бүлэгт харуулна. Ирэх 3 жилийн эх үүсвэрийн хүүгийн мэдээллийг оруулахдаа тусгай зөвшөөрөл сунгах асуудлаар хандаж буй ХЗХ-д тухайн жилийн гүйцэтгэлийг төгрөгөөр илэрхийлэн тусгана.
Эх үүсвэрийн хүүгийн төлөвлөгөө /хувиар/
№ | Эх үүсвэрийн төрөл | Сарын хүү /%/ | |||
---|---|---|---|---|---|
Тухайн жилийн гүйцэггэл |
20.. он | 20.. он | 20.. он | ||
1 | Хугацаагүй хадгаламжийн хүү | ||||
2 | Хугацаатай хадгаламжийн хүү | ||||
1 сар | |||||
3-6 сар | |||||
....гэх мэт төрөл тус бүрээр | |||||
3 | Төсөл хөтөлбөрийн зээлийн хүү | ||||
4 | Банк. санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хүү |
||||
5 | .... гэх мэт бусад эх үүсвэр тус бүрээр |
Тухайн ХЗХ-ны жил бурийн хадгаламжийн хүүгийн бодлого, хэрхэн тооцож гаргасан
судалгаа, тооцоог тайлбарын хамт бичих бөгөөд бусдаас татан төвлөрүүлсэн банк, санхуүгийн
байгууллага болон төсөл, хөтөлбөрийн зээлийн гэрээнд заагдсан хүүг тусгана. Хугацаатай
хадгаламжийн хүүг тухайн ХЗХ-ны хадгаламжийн журамд заасан хугацаат хүүгийн төрлөөр
тооцож бичнэ. Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах асуудлаар хандаж буй ХЗХ нь тухайн жилийн
гуйцэтгэлийг заавал оруулна.
2/Хувь нийлүүлсэн хөрөнгө
Хувь нийлүүлсэн хөрөнгийн төлөвлөгөө /төгрөгөөр/
Үзүүлэлт | Тухайн жилийн хүлээгдэж буй гүйцэтгэл |
20.. он | 20.. он | 20.. он |
---|---|---|---|---|
Хувь нийлүүлсэн хөрөнгө |
Хувь нийлүүлсэн хөөннгийг хэрхэн яаж нэмэгдүүлэхийг тухайн ХЗХ-ны бодлого тодорхойлно. ХЗХ нь гишүүдийн тоог нэмэгдүүлэх, эсхүл нэг гишүүнд ногдох хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх аль нь боловч хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг ирээдүйн 3 жилд хэрхэн өөрчлөх талаарх тухайн хоршооны бодлогыг дээрх хүснэгтийн дагуу харуулна.
2/Хүүгийн зардлын тооцоо
Хүүгийн зардлын төлөвлөгөө /төгрөгөөр/
Зардлын үзүүлэлтүүд | Тухайн жилийн хүлээгдэж буй гүйцэтгэл |
20.. он | 20.. он | 20.. он |
---|---|---|---|---|
Хүүгийн зардал | ||||
Хадгаламжийн хүүгийн зардал | ||||
Банк, санхүүгийн байгууллагад төлсөн | ||||
Санхүүгийн түрээсийн хүүгийн зардал | ||||
Бусад хүүгийн зардал |
Хүүгийн зардлыг тооцохдоо эх үүсвэрийн хүүгийн бодлоготой уялдуулан тооцож нийлбэр
дүнг хүүгийн зардал мөрөнд тавих ба тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах асуудлаар хандаж буй
ХЗХ нь тухайн жилийн хүлээгдэж буй гүйцэтгэлийг заавал бичнэ.
4/Үйл ажиллагааны зардлын төлөвлөгөө
Үйл ажиллагааны зардлын төлөвлөгөөг гарч болох зардлын ангилал тус бүрээр тооцож
зайлшгүй гарах зардлуудыг орлогын тооцоотой уялдуулан гаргана.
Үйл ажиллагааны зардлын төлөвлөгөө /төгрөгөөр/
Зардлын үзүүлэлтүүд | Тухайн жилийн хүлээгдэж буй гүйцэтгэл |
20.. он | 20.. он | 20.. он |
---|---|---|---|---|
Үйл ажиллагааны зардал | ||||
Боловсон хүчний зардал | ||||
Ажилтнуудын цалингийн зардал | ||||
Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зардал |
||||
Ажиллагсдын сургалтын зардал | ||||
Гэрээт ажиллагсдын цалингийн зардал | ||||
Ажилтнуудад олгосон нөхөн олговрын зардал | ||||
Ажилтнуудад олгосон нэмэгдэл, хөнгөлөлтийн зардал | ||||
Боловсон хүчний бусад зардал | ||||
Бусад төрлийн зардал | ||||
Зээл болон бусад авлагыг барагдуулахтай холбоотой зардал |
||||
Үндэсний холбооны гишүүний зардал | ||||
Тогтворжилтын үйлчилгээний шимтгэл | ||||
Аудит, мэргэжлийн зөвлөх үйлчилгээний зардад | ||||
Франчайзийн хураамж | ||||
Даатгалын зардал | ||||
Улсын тэмдэгтийн хураамж | ||||
Хадгаламжийн даатгалын зардал | ||||
Зохицуулалтын үйлчилгээний хөлс | ||||
Элэгдэл хорогдлын зардал | ||||
Түрээсийн зардал | ||||
Ашиглалтын зардал (цахилгаан. халаалт | ||||
Үндсэн хөрөнгийн засвар. борлуулалтын | ||||
Бичиг хэргийн зардал | ||||
Харуул, аюулгүй байдлын зардал | ||||
Шуудан холбооны зардал | ||||
Зочин төлоөлөгчийн зардал | ||||
Шатахуун, тээврийн зардал | ||||
Захиалгат хэвлэлийн зардал | ||||
Ариун цэврийн зардал | ||||
Газрын төлбөр. үл хөдлөх хөрөнгийн татвар | ||||
Гишүүдийн сургалт. судалгааны зардал | ||||
Албан томилолтын зардал | ||||
Хурал зохион байгуулах зардал | ||||
Өмчлөх бусад хөрөнгийн урсгал зардал | ||||
Үйл ажиллагааны бусад зардал |
Үйл ажиллагааны зардал гэсэн нүдэнд зардлын ангиллын нийлбэр дүнг төгрөгөөр илэрхийлэн
тусгах бөгөөд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах асуудлаар хандаж буй ХЗХ нь тухайн жилийн
хүлээгдэж буй гүйцэтгэлийг бичнэ. Дээрх хүснэгтэд заагдсан зардлуудаас төлөвлөгдөөгүй зардал
байвал тухайн мөрөнд "тэг " гэсэн тэмдэглэгээ хийнэ.
5/Үйл ажиллагааны бус зардал
Үйл ажиллагааны бус зардалд зайлшгүй төлөвлөгдөх зардлуудыг оруулах бөгөөд тусгай
зөвшөөрлийн хугацааг сунгах асуудлаар хандаж буй ХЗХ нь тухайн жилд гарсан, гарч болзошгүй
гэсэн зардлуудыг хүлээгдэж буй гүйцэтгэлд заавал тусгана.
Үйл ажиллагааны бус зардал /төгрөгөөр/
Зардлын үзүүлэлтүүд | Тухайн жилийн хүлээгдэж буй гүйцэтгэл |
20.. он | 20.. он | 20.. он |
---|---|---|---|---|
Үйл ажиллагааны бус зардал | ||||
Торгуулийн зардал | ||||
Үндсэн хөрөнгө борлуулсны гарз | ||||
Үнэт цаасны арилжааны алдагдал | ||||
Үнэт цаасны үнэлгээний тэгшитгэлийн зардал |
||||
Өмчлөх бусад хөрөнгө борлуулсны гарз | ||||
Өмчлөх бусад хөрөнгийг данснаас хассаны | ||||
Хуримтлагдсан үнэ цэнийн бууралтын | ||||
Хөрөнгийн дахин үнэлгээний гарз | ||||
Үйл ажиллагааны бус бусад зардал |
Үил ажиллагааны бус зардая гэсэн нүдэнд зардлын ангиллын нийлбэр дүнг төгрөгөөр
илэрхийлэн тусгах бөгөөд тусгай зөвшөөрөл сунгах асуудлаар хандаж буй ХЗХ-д тухайн жилийн
хүлээгдэж буй гүйцэтгэлийг бичнэ. Дээрх хүснэгтэд заагдсан зардлуудаас төлөвлөгдоөгүй зардал
байвал тухайн мөрөнд "тэг ” гэсэн тэмдэглэгээ хийнэ.
Ашиг, алдагдлын тооцоо
1/Үйл ажиллагааны үр дүнгийн төлөвлөгөө
ЗХ нь ашигт ажиллагааны түвшинг ирэх 3 жилийн байдлаар төлөвлөж үйл ажиллагааны үр дүнгийн төлөвлөгөөг боловсруулах бөгөөд хүлээгдэж буй гүйцэтгэлийг тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах асуудлаар хандаж буй ХЗХ тооцож өөрчлөлтийг харуулж. тайлбарыг бичнэ.
Үйл ажиллагааны үр дүнгийн төлөвлөгөө /төгрөгөөр/
Зардлын үзүүлэлтүүд | Тухайн жилийн хүлээгдэж буй гүйцэтгэл |
20.. он | 20.. он | 20.. он |
---|---|---|---|---|
Хүүгийн орлого | ||||
Хүүгийн зардал | ||||
Болзошгүй эрсдэлийн сангийн зардал | ||||
Зээлийн эрсдэлийн зардал | ||||
Өмчлөх бусад хөрөнгийн үнэлгээний хасагдуулгын зардал |
||||
(Болзошгүй эрсдэлийн сангийн нөхөлт) | ||||
Болзошгүй эрсдэлийн сангуудийн дараахь цэвэр орлого |
||||
Үйл ажиллагааны бусад орлого | ||||
Үйл ажиллагааны зардал | ||||
Үйл ажиллагааны бус орлого | ||||
Үйл ажиллагааны бус зардал | ||||
Татварын өмнөх цэвэр орлого | ||||
Татварын зардал | ||||
Татварын дараах цэвэр орлого | ||||
Нийт орлого | ||||
Нийт зарлага | ||||
Цэвэр орлого |
Санхүүгийн хураангуй тайлан
СанХЗХ нь дээр төлөвлөсөн зээл, хадгала.мж. хувь нийлүүлсэн хөрөнгө, банк санхүүгийн байгууллагаас авсан зээл, үндсэн хөрөнгө, хуримтлуулж тооцсон хүүгийн авлага, татвар, нийгмийн даатгалын өглөг, байгуулсан болон байгуулах эрсдэлийн болон бусад сангуудад хуваарилсан хөрөнгө зэрэг тооцоонд үндэслэн нийт актив хөрөнгийг хэрхэн нэмэгдүүлэх талаар дараах хүснэгтийн дагуу ирээдүйн 3 жилийн үзүүлэлтүүдээр санхүүгийн хураангуй тайланг бэлтгэн ирүүлнэ.
Санхүүгийн хураангуй тайлан /төгрөгөөр/
Үзүүлэлтүүд | Тухайн жилийн хүлээгдэж буй гүйцэтгэл |
20.. он | 20.. он | 20.. он |
---|---|---|---|---|
Эргэлтийн хөрөнгө | ||||
Мөнгөн хөрөнгө | ||||
Бэлэн мөнгө | ||||
Банкинд байршуулсан харилцах | ||||
Банкинд байршуулсан хадгаламж | ||||
Богино хугацаат хөрөнгө оруулалт | ||||
Арилжааны үнэт цаас | ||||
Зээл (ЦЭВРЭЭР) | ||||
Нийт зээл | ||||
Хэвийн зээл | ||||
Хугацаа хэтэрсэн зээл | ||||
Чанаргүй зээл | ||||
Хэвийн бус зээл | ||||
Эргэлзээтэй зээл | ||||
Муу зээл | ||||
Даатгалын зардал | ||||
Зээлийн эрсдэлийн сан | ||||
Авлага (ЦЭВРЭЭР) | ||||
Байгууллага. хүмүүсээс авах авлага | ||||
Хуримтлуулж тооцсон хүүгийн авлага | ||||
Бусад эргэлтийн хөрөнгө | ||||
Татварын авлага | ||||
Урьдчилж төлсөн зардал, тооцоо | ||||
Дараа тайлангийн тооцоо | ||||
Дутагдал, шамшигдал | ||||
Хангамжийн зүйлс | ||||
Салбар хоорондын авлага | ||||
Өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгө (ЦЭВРЭЭР) | ||||
Өмчлөх бусад хөрөнгө | ||||
(Өмчлөх бусад хөрөнгийн үнэлгээний хасагдуулга) |
||||
Эргэлтийн бус хөрөнгө | ||||
Үндсэн хөрөнгө (ЦЭВРЭЭР) | ||||
Үндсэн хөрөнгө | ||||
(Хуримтлагдсан элэгдэл) | ||||
(Биет бус хөрөнгийн элэгдэл) | ||||
Хөрөнгө оруулалт ба бусад эргэлтийн бус хөрөнгө | ||||
Хөрөнгө оруулалт ба бусад эргэлтийн бус хөрөнгө |
||||
Хөрөнгийн дүн | ||||
Өр төлбөр | ||||
Хадгаламж | ||||
Хугацаагүй | ||||
Хугацаатай | ||||
Богино хугацаат зээл | ||||
Банкнаас авсан зээл | ||||
Санхүүгийн байгууллагаас авсан зээл | ||||
Төсөл, хөтөлбөрөөс авсан зээл | ||||
Тогтворжилтын сангийн санхүүгийн туслалцаа |
||||
Бусад богино хугацаат өр төлбөр | ||||
Цалингийн өглөг | ||||
Татвар, НДШ, ЭМДШ-ийн өглөг | ||||
Ногдол ашгийн өглөг | ||||
Санхүүгийн түрээсийн өглөг | ||||
Санхүүгийн түрээсийн хэрэгжээгүй орлого |
||||
Урьдчилж орсон орлого | ||||
Хуримтлуулж тооцсон хүүгийн өглөг | ||||
Салбар хоорондын тооцоогоорх өглөг | ||||
Бусад богино хугацаат өглөг | ||||
Урт хугацаат өр төлбөр | ||||
Банкнаас авсан зээл | ||||
Санхүүгийн байгууллагаас авсан зээл | ||||
Төсөл. хөтөлбөрөос авсан зээл | ||||
Тогтворжилтын сангийн санхүүгийн туслалцаа |
||||
Хойшлогдсон татварын өр төлбөр | ||||
Өөрийн хөрөнгө | ||||
Гишүүдийн оруулсан хувь хөрөнгө | ||||
Гишүүний оруулсан хувь хөрөнгө | ||||
Идэвхгүй гишүүний оруулсан хувь | ||||
Дахин үнэлгээний | ||||
Дахин үнэлгээний нэмэгдэл | ||||
ХОРШООЛОГЧДЫН өмч | ||||
Нөөцийн сан | ||||
Хандив, тусламж | ||||
Хадгаламж, хамгаалалтын сан | ||||
Нийгмийн хөгжлийн сан | ||||
Тогтворжилтын сан | ||||
Бусад сангууд | ||||
Хуримтлагдсан орлого /алдагдал/ | ||||
Тайлангийн үеийн цэвэр орлого | ||||
Өмнөх үеийн цэвэр орлого | ||||
Нийн өр төлбөр ба өөрийн хөрөнгийн дүн |
Мөнгөн гүйлгээний тайлан
Санхүүгийн хураангуй тайлан. үйл ажиллагааны үр дүнгийн тайлан зэргийг үндэслэн мөнгөн
урсгалын тайланг бэлтгэн доорх хүснэгтээр харуулна.
Мөнгөн гүйлгээний тайлан /төгрөгөөр/
Мөрийн дугаар | Үзүүлэлтүүд | Тухайн жилийн хүлээгдэж буй гүйцэтгэл |
20.. он | 20.. он | 20.. он | |
---|---|---|---|---|---|---|
1 | Үндсэн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ |
|||||
1.1 |
Үндсэн үйл ажиллагааны мөнгөн орлого |
|||||
1.1.1 | Хүүгийн орлого | |||||
1.1.2 | Зээлийн төлбөрт хүлээн авсан мөнгө |
|||||
1.1.3 | Гишүүдээс хүлээн авсан хадгаламж | |||||
1.1.4 | Даатгалын нөхөн олговроос хүлээн авсан мөнгө |
|||||
1.1.5 | Буцаан авсан албан татварын мөнгөн орлого |
|||||
1.1.6 | Бусад | |||||
1.2 |
Үндсэн үйл ажиллагааны мөнгөн зарлага |
|||||
1.2.1 | Олгосон зээл | |||||
1.2.2 | Буцаан олгосон хадгаламж | |||||
1.2.3 | Хүүгийн төлбөр | |||||
1.2.4 | Ажиллагсад олгосон мөнгө | |||||
1.2.5 | Нийгмийн даатгазын байгууллагад төлсөн мөнгө |
|||||
1.2.6 | Хангамжийн зүйл худалдан авахад төлсөн мөнгө |
|||||
1.2.7 | Ашиглаптын зардалд төлсөн мөнгө | |||||
1.2.8 | Түлш. шатахуун, тээврийн хөлс, сэлбэг хэрэгсэлд төлсөн мөнгө |
|||||
1.2.9 | Татварын байгууллагад төлсөн | |||||
1.2.10 | Даатгалын төлбөрт төлсөн мөнгө | |||||
1.2.11 | Бусад | |||||
1.3 | Үндсэн үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээний дүн |
|||||
2 | Хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ |
|||||
2.1 | Үндсэн хөрөнгө борлуулснаас хүлээн авсан мөнгө |
|||||
2.2 | Үндсэн хөронгө олж эзэмшихэд төлсөн мөнгө |
|||||
2.3 | Бусад хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ |
|||||
2.4 | Бусад | |||||
2.5 | Хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээ |
|||||
3 | Санхүүгийн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ |
|||||
3.1 | Банк, санхүүгийн байгууллага, төсөл, хөтөлбөрийн зээл |
|||||
3.2 | Санхүүгийн түрээсийн төлбөрт төлсөн мөнгө |
|||||
3.3 | Зээлийн төлбөрт төлсөн мөнгө | |||||
3.4 | Төрөл бүрийн хандив | |||||
3.5 | Урт хугацаат өрийн тайлангийн хугацааны төлөлт |
|||||
3.6 | Мөнгөөр төлсөн ногдол ашиг | |||||
3.7 | Бусад | |||||
3.8 | Санхүүгийн үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээний дүн |
|||||
4 | Бүх цэвэр мөнгөн гүйлгээ | |||||
5.1 | Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгийн эхний үлдэгдэл |
|||||
5.2 | Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгийн эцсийн үлдэгдэл |
Зохистой харьцааны шалгуур үзүүлэлт
ХЗХ нь Хорооноос тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг тооцож, ирээдүйн 3 жилд хэрхэн хангаж ажиллах талаар төлөвлөж байгааг харуулсан тооцоог гаргаж ирүүлнэ.
Учирч болзошгүй эрсдэл, түүнийг удирдах арга хэмжээ
Эрсдэлийн төрлүүд: ХЗХ-ны үйл ажиллагаа эрхлэхэд үндсэн 5 төрлийн эрсдэлийг
тооцоолно. Үүнд:
- Санхүүгийи болон хадгаламж, зээл;
- Хууль, эрх зүйн зохицуулалтын өөрчлөлт;
- Хүний хүчин зүйлс. засаглал, удирдлага;
- Техник, тоног төхөөрөмж. санхүүгийн бүртгэлийн програм;
- Давагдашгүй хүчин зүйл, байгалийн гамшиг
Эрсдэлийг багасгах боломжууд
Эдгээр дурдсан эрсдэлээс чухам ямар нь танай үйл ажиллагаанд тохиолдож болох
магадлал илүү вэ? Түүнийг хамгийн бага түвшинд байлгахын тулд га ямар арга хэмжээ
төлөвлөснийг бичих нь зүйтэй. Харин даатгалд үл хамаарах эрсдэлийн талаар авах арга
хэмжээг хэрхэн төлөвлөж байгааг тодорхойлох шаардлагатай.