card

Баримт бичгүүдийн жагсаалт, тавигдах шаардлага

БАРИМТ БИЧГҮҮДИЙН ЖАГСААЛТ

ХАДГАЛАМЖ ЗЭЭЛИЙН ХОРШООНЫ БҮХ ГИШҮҮДИЙН ХУРЛААР БАТЛАГДАЖ МӨРДӨН АЖИЛЛАДАГ БОДЛОГЫН БАРИМТ БИЧИГ

  • Хадгаламж, зээлийн хоршооны дүрэм
  • Тэргүүлэгчдийн зөвлөлийн үйл ажиллагааны журам
  • Хяналтын зөвлөлийн үйл ажиллагааны журам
  • Бизнес төлөвлөгөө
  • Хадгаламжийн бодлого
  • Зээлийн бодлого
  • Гишүүнчлэлийн бодлого
  • Сонгуулийн хорооны журам
  • Дотоод хяналтын бодлго
  • Хоршооны ёс зүйн хэмжээ

ХАДГАЛАМЖ ЗЭЭЛИЙН ХОРШООНЫ ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛААР БАТЛАГДАЖ МӨРДӨН АЖИЛЛАДАГ ЖУРМУУД

  • Хадгаламжийн үйл ажиллагааны журам
  • Зээлийн үйл ажиллагааны журам
  • Зээлийн хорооны үйл ажиллагааны журам
  • Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхээс урьдчлан сэргийлэх журам
  • Хөдөлмөрийн дотоод журам
  • Шагнал урамшууллын журам
  • Нягтлан бодох бүртгэлийн бодлого
  • ХЗХ-д хөтлөгдөх маягтууд
  • ХЗХ-д мөрдөх гэрээний загварууд
  • ХЗХ-ны үйл ажиллагааны арга зүй зааврууд

 

ХАДГАЛАМЖ, ЗЭЭЛИЙН ХОРШООНЫ  ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

  1. хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлэх;
  2. Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт  заасан зарчмыг баримтлах;
  3. бүх гишүүдийн хурал, тэргүүлэгчдийн зөвлөл, хяналтын зөвлөл, зээлийн хорооны гишүүн, гүйцэтгэх захирал нь гишүүдийн Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулиар олгосон бүрэн эрхийг хангаж, тэдний эрх ашгийн төлөө ажиллах;
  4. Хорооноос тогтоосон ХЗХ-ны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаж ажиллах;
  5. ХЗХ-ны актив хөрөнгийг холбогдох журмын дагуу ангилж, эрсдэлийн сан байгуулах;
  6. нягтлан бодох бүртгэлийг хууль тогтоомжийн дагуу үнэн зөв хотөлж, жилийн санхүүгийн тайланг аудитын байгууллагаар баталгаажуулах;
  7. санхүүгийн болон зохистой харьцааны тайлан, статистик мэдээ, мэдээллийг тогтоосон хугацаанд зохих маягтын дагуу гаргаж Хороонд хүргүүлэх;
  8. Хорооноос тогтоосон зохицуулалтын үйлчилгээний хөлсийг хугацаанд нь төвлөрүүлэх;
  9. ХЗХ-ны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан явуулах 2-оос доошгүй ажилтантай байх;
  10. ажлын байр. техник. тоног төхөөрөмж. санхүүгийн програм хангамж нь тухайн ажил. үйлчилгээг хэвийн явуулах нөхцөл, шаардлага хангасан байх;
  11. Тэргүүлэгчдийн зөвлөл, хяналтын зөвлөл, зээлийн хорооны гишүүн, гүйцэтгэх  захирал нь Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн  34.3,   34.4, 34.11, 36 дугаар зүйлийн 36.5, 38 дугаар зүйлийн 38.5, 39 дүгээр  зүйлийн 39.6-д заасан шаардлагыг хангасан байх;
  12. ХЗХ-ны тэргүүлэгчдийн зөвлөл, хяналтын зөвлөл, зээлийн хорооны гишүүн, гүйцэтгэх захирал нь сонгогдож, томилогдсоноос хойш 6 сарын хугацаанд  Монголын хадгаламж, зээлийн хоршоодын үндэсний холбооны сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан байх;
  13. жил бүр бүх гишүүдийн ээлжит хурал хуралдсанаас хойш 30 хоногийн дотор Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 33 дугаар зүйлд заасан  шаардлагыг хангасан хурлын материалыг Хороонд хүргүүлэх.

ХАДГАЛАМЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА:

  1. хадгаламжийн үйл ажиллагаанд Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн  16 дугаар зүйл. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 2 дугаар бүлгийг мөрдлөг болгох;
  2. хадгаламжийн төрлийг тодорхойлохдоо гадаад, дотоод орчин, макро эдийн засгийн тэнцвэртэй байдал, санхүүгийн зах зээлийн эрсдэлийн түвшинг үнэлсэн  судалгаанд суурилсан шийдвэр гаргах;
  3. хадгаламжийн талаар баримтлах бодлого боловсруулж мөрдөж ажиллах;
  4. Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу гишүүдийн хадгаламжийг даатгах, хамгаалалтын болон тогтворжилтын сан  байгуулах;
  5. хадгаламжийн хүүг тогтоохдоо үйл ажиллагааны орлого, зардал, өгөөж,  эрсдэлийг тооцож, салбарын болон тухайн орон нутгийн зах зээлийн дундаж  хүүг харгалзаж үзэх.

ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА:

  1. зээлийн үйл ажиллагаанд Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 17 дугаар зүйл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны хуулийн 4 дүгээр бүлгийг мөрдлөг болгох;
  2. Зээлийн мэдээллийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т заасны дагуу Монголбанкны Зээлийн мэдээллийн сантай гэрээ байгуулж ажиллах;
  3. зээлийн хүүг тогтоохдоо үйл ажиллагааны орлого, зардал, цэвэр орлогыг тооцож, салбарын болон тухайн орон нутгийн зах зээлийн дундаж хүүг  харгалзаж үзэх;
  4. гишүүний зээлийн төлбөрт түүний хадгаламжаас шууд суутгахгүй зөвхөн  өөрийнх нь хүсэлт, шүүхийн шийдвэрийг үндэслэн зарлагын гүйлгээ хийх;

зээлийн талаар баримтлах бодлого боловсруулж, тухайн үеийн байдал, хэтийн төлөвийг судалж, эрсдэлийг тооцож ажиллах