Шинэ мэдээ
Шинэ
Манай улсын хэмжээнд 2019 оны эцсийн мал тооллогын дүнгээр малын тоо толгой 71 саяд хүрсэн байсан бөгөөд 171.6 мянган малчин өрхийн эзэмшилд нийт малын 89.4 хувь байдаг нь тогтоогдсон. Эдгээр өрхийн 74.5 хувь нь 500 хүртэлх тооны малтай бол 18.5 хувь нь 1000 хүртэл, харин 7.1 хувь нь 1000-аас дээш малтай.
Дэлгэрэнгүй
Шинэ
Манайх Төв аймгийн нэгэн сумын уугуул айл. Наадмын өмнөхөн хөдөө аавындаа очоод найзууд ирэх болохоор хонь гаргах хэрэгтэйг хэлээд, аавын хонь голын цаана байдаг Даваа ахынд хэвээрээ эсэхийг асуутал ээж “Яах юм бэ. Түр зуур өөр айлаас аваад, дараа нь нөхөж өгье” гэв. Учрыг асуутал Даваа ахынх өвлөөс бусад улиралд нэг л газартаа нутагладаг болоод удаж байгаа, тийм болохоор мал нь таргалахаа байсан, туранхай аж.
Дэлгэрэнгүй
Шинэ
Нэг үе Улаанбаатар руу чиглэх орон нутгийн их нүүдлийг бууруулахаас үүдэн эхлүүлсэн Мянгат малчин тодруулах, банкнаас малаа барьцаалан зээл авах зэрэг нь малчдыг малын чанарт бус тоонд илүү ач холбогдол өгөхөд хүргэжээ. Олон малтайгаа онцлох биш хэн хариуцлагатайгаа малчид өөрсдөө хэлэлцэн алдаршуулдаг “Эко малчин гэрчилгээ”-н дээр шалгарсан өрхийн тэргүүн болон эхнэрийн зураг хамт байдаг нь мал аж ахуйн салбарт үргэлж орхигддог жендерийн тэгш эрхийг хангасан сайн жишээ болжээ.
Дэлгэрэнгүй
Шинэ
2021-09-17
Бэлчээрийн газрыг өнжөөх нь үр дүнгээ өгч ургамлын гарц, үржил шимийг хурдацтай нэмэгдүүлж байгааг Завхан аймгаас онцоллоо
2021-09-17
Зөвхөн өнгөрсөн жил л гэхэд 6.7 сая га талбайд бэлчээрийн 440 цэгт зурган судалгаа хийж, үр дүнг нь Багийн иргэдийн нийтийн хурал, сумын ИТХ, Засаг даргад танилцуулж, ирэх жил бэлчээрийг сайжруулах чиглэлээр ямар арга хэмжээ авахыг бүтэц зохион байгуулалтынхаа төлөвлөгөөнд тусгаж хэрэгжүүлэн ажиллаж байгаа
Дэлгэрэнгүй
Шинэ
Машины дугуйд талхлагдсан ургамал дахин сэргэхээргүй сүйдэж, газар нь цөлжиж шарилжаар дүүрэн, тэнд идээшилдэг малынх нь бэлчээр хомстож, ургамлын төрөл зүйл нь багасахаар мал өөхөн таргатай болчихдог учир эргээд хотын иргэдийн хүнслэх малын мах нь идэхийн аргагүй өөхтэй, нутаг нь амьсгалахын аргагүй шарилжны үнэртэй болж байгаа дам нөлөө нь бэлчээр бүгдэд хамаатайг улам тодоор мэдрүүлж байна.
Дэлгэрэнгүй
Шинэ
Бэлчээрийн мал аж ахуй, нүүдэлчин соёлын амин сүнс нь мал сүрэг тааваараа идээшлэх тал нутгийн соргог бэлчээр юм. Гэхдээ байгалийн энэхүү нөөцөө ухаалаг, зохистой ашиглан, сэргээн хамгаалахад судалгаа, зохион байгуулалтын бодлого, төлөвлөлт, хамтын хүчин чармайлт хэрэгтэй.
Дэлгэрэнгүй
Шинэ
2021 оны 09-р сарын 09 ны өдрийн Хадгаламж Зээлийн Хоршоодын цахим форумаас дараах 5 чиглэлээр уриалга, зөвлөмжийг гаргалаа.
Дэлгэрэнгүй
Шинэ
2021-09-15
“Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журам” -ын төсөл боловсруулахад санал авах уулзалтууд боллоо
2021-09-15
Хөвсгөл аймгийн хэмжээнд “Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журам” -ын төсөл боловсруулахад санал авах зорилгоор МБАНХ, АБАХ хамтран АЗДТГ, аймгийн ИТХ, сумдын ИТХ, ХХААГ, ГХБХБГ, МЭГ, УЦУОШТ зэрэг холбогдох агентлагуудын төлөөлөлтэй Алаг-эрдэнэ, Хатгал, Мөрөн, Арбулаг, Баян-зүрх сумдад уулзалт хэлэлцүүлэг хийсэн юм
Дэлгэрэнгүй
Шинэ
2021-09-15
МБАНХ-ны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг, НАМЭМ төслийн Бэлчээрийн мэргэжилтэн, доктор Д.Булгамаа нар алтангадас одонгоор шагнагдлаа
2021-09-15
Монгол Улсын нийгэм эдийн засагт чухал үүрэгтэй хөдөө аж ахуйн салбарын хөгжил, малчдын байгууллага, тэдний амьдрал ахуйд нөлөөлөхүйц ажлуудыг төслийн хугацаанд хийж хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсанд төр засгийн зүгээс өндрөөр үнэлж, энэхүү шагналыг гардуулж байгаа гэдгийг онцолж байв.
Дэлгэрэнгүй



