Фото мэдээ
Шинэ
Бяцхан үрсийнхээ чин сэтгэлийн инээд хөөр, нүдэнд нь гэрэлтэх баяр бахархалыг харж зогсоно гэдэг ээж хүний хамгийн жаргалтай мөчүүдийн нэг билээ. Ийм л сайхан жаргалтай мөчийг амьдралынхаа хамгийн марташгүй өдөр болгосон азтай хүмүүс бол Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Цагаан-Уул, Арбулаг, Алаг-Эрдэнэ, Цэцэрлэг сумын малчин эмэгтэйчүүд. 6 дугаар сарын 1-ны өдөр Хөвсгөл аймагт Швейцарийн Хөгжлийн агентлагийн “Ногоон Алт” төслийг хэрэгжүүлэгч Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоо хамтран зохион байгуулсан “Малчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-д 50 малчин эмэгтэй, 50 хүүхдүүдийн хамт оролцлоо
Дэлгэрэнгүй
Шинэ
2018-04-07
ШВЕЙЦАРИЙН ГАДААД ХЭРГИЙН САЙД ИГНАЦИО КАССИС ХӨДӨӨД ХЭРЭГЖСЭН ТӨСЛИЙН ҮР ДҮНД СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙНА ГЭЛЭЭ
2018-04-07
Энэ сарын 5-6-нд Монгол улсад айлчилсан Швейцарийн Холбооны Улсын Гадаад хэргийн сайд Игнацио Кассис энэ сарын 6-ны өдөр Төв аймгийн Сүмбэр сумын малчин Л.Намгарынд зочлон очиж, ШХА-ын “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төслийн хүрээнд Монгол орны бэлчээрийг хамгаалах, малын эрүүл мэндийг сайжруулах, малчдын амьжиргааг дээшлүүлэх чиглэлээр хийж буй ажлын үр дүнтэй танилцлаа.
Дэлгэрэнгүй