Стефани Бурри:  Тогтвортой, хариуцлагатай, бэлчээрийн менежментийн систем сайжруулах тал дээр ажиллах нь нэр төрийн хэрэг байлаа

Швейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон алт - Малын эрүүл мэнд” төслийн хаалтын арга хэмжээ болж байна. "Байгалийн бэлчээрт суурилсан мал аж ахуйн хариуцлагатай үйлдвэрлэлийн үндэс суурийг тавьсан 17 жилийн түүчээ" -г танилцуулсан энэхүү арга хэмжээг responsiblenomads.mn цахим сайтаар болон МҮОНРТ-ээр шууд дамжуулан олон нийтэд хүргэж байна. 

Нээлтийн арга хэмжээний үеэр Швейцарын хамтын ажиллагааны газрын дарга, доктор Стефани Бурри Ногоон алт, малын эрүүл мэнд төслийн хаалтын арга хэмжээнд зориулан мэндчилгээ дэвшүүлсэнийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

 

Эрхэм хүндэт зочид,

Хамтрагч түншүүдээ,

Ноёд хатагтай нараа

Швейцарын хөгжлийн агентлаг олон жилийн турш малчид, бэлчээр ашиглагчдын холбоо, аймаг, сумд, яамд, их дээд сургууль болон судалгаа шинжилгээний төвүүдтэй хамтран малчин өрхийг орлоготой, ирээдүй хойч үедээ уламжлагдах тогтвортой хариуцлагатай Монгол орны бэлчээрийн менежментыг сайжруулахад дэмжин ажилласан. 

Танай улс үнэхээр үзэсгэлэнтэй. Байгаль нь үнэхээр гайхалтай бөгөөд нүүдэлчдийн түүх соёлоор асар их баялагтай улс. Жилийн өмнө би  Швейцарын хөгжлийн агентлагийн даргаар томилогдон Монголд ирсэн. Надаа хэд хэдэн удаа орон нутгаар аялах танай орны өвөрмөц ялангуяа хүмүүсийн халуун дулаан зочломтгой байдлыг мэдрэх, малчин өрхүүдийн өдөр тутмын амьдралтай танилцах сайхан боломж олдсон юм. 

Миний болон Швейцар орны хувьд Ногоон алт малын эрүүл мэнд төслөөр дамжуулан тогтвортой, хариуцлагатай, бэлчээрийн менежментийн систем сайжруулах тал дээр ажиллах нь нэр төрийн хэрэг байлаа. 

Өнөөдөр бид урт хугацааны төслийн хэрэгжилтийн явцад олж авсан туршлага сорилт бэрхшээл сургамжаа хуваалцах болсондоо баяртай байна. Мэдээж би энэ арга хэмжээгээ хөдөө орон нутагт, аль нэг аймагт зохион байгуулахыг хүсэж байсан ч ковидын нөхцөл байдал бидний төлөвлөгөөг өөрчилсөн. Гэсэн хэдий ч бид энэ чухал арга хэмжээг оролцогчиддоо сонирхолтой мөн таатай байхаар  зохион байгуулахыг зорисон. Та бүхэн гайхах болно!

Энэхүү хоёр өдрийн арга хэмжээний явцад та бүхэн 17 жилийн хөдөлмөр, туршлага, алдаа оноо, сургамж болон олон жилийн судалгааны үр дүнг харж сонсох болно. Энэ нь бодлогын түвшинд гарсан системийн өөрчлөлтийн үр дүн юм.

Мэдээж энэ бүх зүйлд маш их хугацаа хүч энерги  зарцуулагдсан. Хүн бүр л өөр өөрсдийн мэдлэг чадвар оюун ухаанаа дайчилсан. Тиймээ, бид бүхний хамтдаа суралцан, тууштай зүтгэн  хүрсэн  ололт амжилтын цэг энэ билээ.  

Өнөөгийн энэ өндөрлөгт хүрэхэд хамтарч ажилласан та бүхэндээ  талархал илэрхийлж баяр хүргэе. Швейцарын хөгжлийн агентлагийн энэхүү туслалцаа дэмжлэгийн хүрээнд бий болсон үр дүнг цаашид та бүгд, эмэгтэйчүүд, эрчүүд үндэсний болон олон улсын байгууллагууд, Монголын Засгийн газар улам бататган хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Бидний бэлдсэн энэ үйл ажиллагаа танд сонирхолтой, содон сонин болон урамтай сайхан байх болтугай.

 

Та бүхэндээ баярлалаа