Бэлчээрийн үндэсний дөрөвдүгээр чуулган маргааш болох гэж байна. “Хариуцлагатай нүүдэлчид: Тал хээрийн бэлчээр нутгийн экосистемийн тэнцвэрт, нэгдмэл байдлыг хамгаалахын төлөө ажиллаж байна” сэдвээр чуулах уг форумд УИХ, Засгийн газрын гишүүд, харъяа яам, агентлаг, ХААИС-ийн эрдэмтэн судлаачид, малчид болон бэлчээр ашиглагч нар оролцоно. Чуулганаар:
- “Бэлчээрийн зүй зохистой ашиглалт тал хээр нутгийн экосистемийн үйлчилгээний тэнцвэрт байдлыг хамгаалахад гүйцэтгэх үүрэг”,
- “Малчдын дундын ашиглалтын бэлчээр нутгийг зүй зохистой, хариуцлагатай ашиглах арга замыг хэрэгжүүлсэн тухай:
- “Нийтийн өмчийн эмгэнэл”-ийн үр дагаврыг даван туулах нь”,
- “Бэлчээрийн төлөв байдал, ашиглалтын нөлөөг үнэлэх фотомониторингийн системийг бэхжүүлсэн нь:
- “Үр дүн, сургамж, тогтвортой байдал”,
- “Өөрчлөгдөж буй дэлхийд тал хээрийн бэлчээр нутгийн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах шинжлэх ухааны арга зам” сэдвээр илтгэл сонсож, хэлэлцэнэ.
Виртуалаар болох уг форумд Олон улсын бэлчээрийн конгрессийн ерөнхийлөгч, доктор Дана Келли, АНУ-ын ХААЯ-ны Хорнадогийн судалгааны төвийн захирал, доктор Брандон Бестелмейер нар оролцох юм.