Монгол орны бэлчээрийн ургамлыг хэн сайн мэдэх вэ

Монгол орны бэлчээрийн үндэсний IV-р форумыг угтан ”Бэлчээрийн ургамлыг хэн сайн мэдэх вэ” уралдааныг 2021 оны 09-р сарын 06-ны Даваа гаригт зохион байгуулна.

Уламжлал болгон зохион байгуулагдаж ирсэн энэхүү уралдаанд Монгол улсын их дээд сургуулиудад бакалаврын түвшинд суралцаж байгаа оюутнууд оролцдог бөгөөд энэ удаагийн уралдааныг Швейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон алт - Малын эрүүл мэнд” төсөл, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн Экологийн тэнхим хамтран зохион байгуулна.

Уг уралдаан нь Ургамал судлалын хөтөлбөрт багтдаг “Ургамлын биологи”, “Ургамлын ангилал зүй”, “Монгол орны ургамлын аймаг” “Ургамлын экологи” хичээлийн практик, дадлага болдог бөгөөд их дээд сургуулиудын багш, оюутнууд нэг өдрийг хамтдаа өнгөрүүлснээрээ өөрсдийн мэдлэг, мэдээлэл солилцох, орчин үеийн ургамлын судалгааны талаар ярилцах, туршлага судлах, харилцан холбоо тогтоох, Монгол орны бэлчээрийн асуудалд залуу үе илүү анхаарал хандуулдаг болох зэрэг ач холбогдолтой юм.

Уралдаанд оюутнууд 3 хүнтэй баг болон оролцох үндсэн 4 даалгавар гүйцэтгэнэ.

  1. Ургамлын цуглуулгаас ургамал таньж тодорхойлох
  2. Бэлчээрийн төлөв байдалд үнэлгээ өгөх
  3. Бэлчээрийн доройтлын индикатор ургамлыг тодорхойлох
  4. Багийн ахлагчдын дундах тэмцээн

 

Тэмцээн “Zoom” апплекейшн ашиглан цахимаар зохион байгуулагдана. Оролцох сонирхолтой оюутнууд баг болон ecology@muls.edu.mn хаягаар 9-р сарын 04-ны додор бүртгүүлнэ үү. Холбогдох утасны дугаар 80540714, 88066085. Бүртгүүлсэний дараа цаг тохирч ургамлын цуглуулга, хатаадастай танилцаж болно. Мөн тэмцээний зохион байгуулалт, болон шалгуур үзүүлэлтийн талаар  зөвлөмж авч болно.

 

 

Шилдэг баг шалгаруулалт:

  • 1-р байр 1. Өргөмжлөл, Мөнгөн шагнал
  • 2-р байр 1: Өргөмжлөл, Мөнгөн шагнал
  • 3-р байр 1: Өргөмжлөл, Мөнгөн шагнал
  • Тусгай байр 1. Өргөмжлөл гардуулна.