ШУУД: Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон алт - Малын эрүүл мэнд төслийн хаалтын арга хэмжээ болон Бэлчээрийн Үндэсний IV Форумд урьж байна

2021 оны 9 сарын 9-10, 9.00-17.00 цаг

Швейцарын хөгжлийн агентлаг Монгол улсад анх 1999/2000 онд зуданд нэрвэгдсэн малчдад чиглэсэн Хүмүүнлэгийн төсөл хэрэгжүүлж эхэлснээс хойш бэлчээрийн зүй зохистой ашиглалт, зах зээлийн шинэ боломжийг бий болгох, бодлогын таатай орчныг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх замаар малчдын амьжиргааг дээшлүүлэх зорилго бүхий “Ногоон алт Малын эрүүл мэнд” урт хугацааны хөгжлийн төслийг хэрэгжүүлсэн билээ.

Тэр үеэс хойш 17 жил өнгөрч Швейцарын хөгжлийн агентлаг 2021 оны 9 сарын 9-10 нд Монголын Бэлчээрийн IV форум болон Ногоон алт Малын эрүүл мэнд төслийн Хаалтын ажиллагааг зохион байгуулж Монголын малчид, үндэсний байгууллагууд, мэргэжилтнүүдтэй хамтран бүтээсэн Монгол улсад үлдээж буй өвүүд, үр дүн, сайн туршлага, сургамжуудаа хуваалцаж байна. Энэ хугацаанд асар арвин сайн туршлага, сургамжуудыг хуримтлуулж мөн саад бэрхшээлүүдийг хамтдаа туулж, үр хүүхэд, хойч үедээ сайн сайхан ирээдүйг бүтээн үлдээхийн төлөө олон сайхан амжилтууд, үр дүнг бүтээсэн байна.

Арга хэмжээ Англи, Монгол хэл дээр хүн бүрт нээлттэй явагдах тул 9 сарын 6-наас өмнө дараахь холбоосоор орж бүртгүүлнэ үү.

#Бүртгэл

Хөтөлбөр: Бэлчээрийн Үндэсний IV форум

Хөтөлбөр: ШХА-ийн Ногоон алт - Малын эрүүл мэнд төслийн хаалтын арга хэмжээ