Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн Ногоон алт, малын эрүүл мэнд төслийн үр дүнг Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймагт хүлээлгэн өгөх арга хэмжээ 2021 оны 08 сарын 02-10-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.
Төслийн үр дүнг хүлээлгэн өгч буй Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймагт малчдын 101 хоршоо байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаагийн 62 нь малын гаралтай түүхий эд бэлтгэн нийлүүлэлтийн хоршоо, БАХ-ийн дундын сангаас үүсэн байгуулагдсан малчдын Хадгаламж зээлийн 39 хоршоо юм. Эдгээр хоршоод нь нийт 16984 гишүүн, 6.4 тэрбум төгрөгийн нийт хөрөнгө, үүнээс 1.2 тэрбум төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэйгөөр үйл ажиллагаа явуулж байна.
Бэлчээрийн төлөв байдлын мониторинг, малчдын хамтын байгууллага (БАХ, СБАХ, АБАХ, хоршоо) тэдгээрийн байгуулсан Бэлчээр ашиглалтын гэрээ, түүхий эд бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээ, малын эрүүл мэндийн мэдээллийн цахим сан, мөшгөх систем зэрэг төслийн хүрээнд бий болсон дэд бүтцэд тулгуурлан 2018 оноос хойш "Хариуцлагатай нүүдэлчид" малын гаралтай түүхий эд бэлтгэн нийлүүлэлтийн мөшгөх системийг НАМЭМ төслөөс хөгжүүлж байна. Дээрх аймгуудын түүхий эд бэлтгэн нийлүүлэлтийн хоршоод нь “Хариуцлагатай нүүдэлчид” малын гаралтай түүхий эдийн мөшгөх системд бүртгүүлж, жил бүр сайн чанарын сарлагийн хөөвөр, торомны ноос, ноолуур, мал, махны гарал үүсэл, чанарыг тус системээр дамжуулан баталгаажуулж зах зээлд борлуулж байна.
ШХА-ийн Ногоон алт, малын эрүүл мэнд төслийн танилцуулгыг ЭНД ДАРЖ үзнэ үү.
“Байгалийн бэлчээрт суурилсан мал аж ахуйн хариуцлагатай үйлдвэрлэлийн үндэс суурийг тавьсан 17 жилийн түүчээ” -г харуулах энэхүү арга хэмжээг http://www.responsiblenomads.mn/ цахим хаягаар доорх хуваарийн дагуу шууд дамжуулан олон нийтэд нээлттэйгээр хүргэх юм.
2021 оны 08 сарын 02-ны өдөр 14:00-17:00 цагт Архангай аймагт Ногоон алт, малын эрүүл мэнд төслийн үр дүнг хүлээлгэн өгнө. Ёслолын арга хэмжээний хөтөлбөрийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
2021 оны 08 сарын 03-ны өдөр 10:00-13:00 цагт Баян-Өлгий аймагт Ногоон алт, малын эрүүл мэнд төслийн үр дүнг хүлээлгэн өгнө. Ёслолын арга хэмжээний хөтөлбөрийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
2021 оны 08 сарын 04-ны өдөр 14:00-17:00 цагт Баянхонгор аймагт Ногоон алт, малын эрүүл мэнд төслийн үр дүнг хүлээлгэн өгнө. Ёслолын арга хэмжээний хөтөлбөрийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
2021 оны 08 сарын 06-ны өдөр 11:00-13:00 цагт Завхан аймагт Ногоон алт, малын эрүүл мэнд төслийн үр дүнг хүлээлгэн өгнө. Ёслолын арга хэмжээний хөтөлбөрийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
2021 оны 08 сарын 09-ны өдөр 10:00-13:00 цагт Ховд аймагт Ногоон алт, малын эрүүл мэнд төслийн үр дүнг хүлээлгэн өгнө. Ёслолын арга хэмжээний хөтөлбөрийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
2021 оны 08 сарын 09-ны өдөр 14:00-17:00 цагт Говь-Алтай аймагт Ногоон алт, малын эрүүл мэнд төслийн үр дүнг хүлээлгэн өгнө. Ёслолын арга хэмжээний хөтөлбөрийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
2021 оны 08 сарын 10-ны өдөр 11:00-13:30 цагт Увс аймагт Ногоон алт, малын эрүүл мэнд төслийн үр дүнг хүлээлгэн өгнө. Ёслолын арга хэмжээний хөтөлбөрийг ЭНД ДАРЖ үзнэ үү.