Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон алт, малын эрүүл мэнд төсөл, Хөдөө аж ахуйн их сургуулийн Агро экологийн сургууль, Монголын үндэсний телевиз, Монголын Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Исланд улсын Хөдөө аж ахуйн их сургуулийн дэргэдэх Юнескогийн ивээл доорх “Газрын доройтлыг бууруулах” сургалтын хөтөлбөрөөс хамтран Монгол орны газар нутгийн 70 гаруй хувийг эзэлдэг тал хээрийн экосистемийг танин мэдэх сонирхолтой, хайрлан хамгаалахад хувь нэмрээ оруулахыг эрмэлздэг оюутан, залуучуудын дунд “Монголын тал нутгийн экосистемийн үйлчлэлүүд, тэдгээрийн тогтвортой байдлыг хадгалахын ач холбогдол” сэдэвт уралдааныг зарлаж байна.
Энэхүү уралдаан нь тал нутаг, бэлчээрийн экосистемийн үйлчилгээний төрлүүд, тэдгээрийн тэнцвэртэй байдлыг хадгалахын ач холбогдол, тулгамдаж буй асуудлаас хөндөн бүтээлчээр гэрэл зураг болон шторкоор илэрхийлэн олон нийтэд сурталчлах, зохистой ашиглалтыг нэвтрүүлэх замаар тал хээрийн экосистем, бэлчээр нутгаа хайрлан хамгаалахад уриалахад чиглэгдэнэ.
Уралдаан нь нийт 15.0 сая төгрөгний шагналын сантай
- Шилдэг шторк 1-ийг шалгаруулж 4.0 сая төгрөгөөр,
- Шилдэг гэрэл зургийн- 1-р байрын 1 бүтээлийг 2.0 сая
- 2-р байрыг 2 бүтээлийг тус бүр 1.5 сая
- 3-р байрын 4 бүтээлийг тус бүр 1.0 сая
- Тусгай байрын 4 бүтээлийг 500.000 төгрөгөөр тус тус шагнана.
Уралдааны шалгуур:
1. Шторк нэг минутаас хэтрэхгүй хэмжээнд багтаасан байх
2. Гэрэл зургийг зохиомжит байдлаар бэлтгэсэн байх
3. Бүтээл нь олон нийтэд ойлгомжтой байдлаар илэрхийлсэн байх
Уралдаанд оролцох бүтээлийг 2021 оны 8-р сарын 25-ны өдрийн 18.00 цаг хүртэл info@greengold.mn хаягаар хүлээн авна.