Швейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төсөл нь Хөвсгөл аймагт 2017 оноос хойш бэлчээрийн менежмент, малын эрүүл мэнд, сүргийн эргэлтийн төлөвлөлт, тэжээл хангамж малчдын хоршоо зэрэг олон чиглэлээр дэмжин ажиллаж байна.
Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдан “Хариуцлагатай нүүдэлчин”, Мал эмнэлгийн цахим систем зэрэг арга хэмжээг зохион байгуулан мал аж ахуйн салбараа хөгжүүлэн ажиллаж байна.
"Ногоон алт-малын эрүүл мэнд" төслийн зүгээс 30,2 сая төгрөгний Мал эмнэлгийн цахим систем бүхий тоног төхөөрөмжийг холбогдох албан байгууллага, сумдад хүлээлгэн өглөө. Үүнд
-Утасгүй хэвлэгч төхөөрөмж – 24 ширхэг
- Ухаалаг төхөөрөмж – 27 ширхэг
- Зөөврийн компьютер -2 ширхэг
-Антибиотикийн үлдэгдэл тодорхойлох багаж, техник хүлээлгэн өглөө.
Мөн Сүргийн эргэлтийн цахим системийг хөгжүүлэхэд зориулж Арбулаг, Цагаан-Уул, Цэцэрлэг сумдын ХАА-н тасгийн мэргэжилтэн тус бүр зөөврийн компьютер олгов.
Эдгээр төхөөрөмжийг ашиглан Мал эмнэлгийн цахим системийг ашигласнаар малын гарал үүслийг тодорхойлон эцсийн хэрэглэгч хүртэл мэдэх боломжтой бөгөөд малын хулгайчаас сэргийлэх боломж бүрдэж байгааг онцолж байлаа.
Эх сурвалж: Хөвсгөл аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоо