Завхан аймгийн Асгат сумын "Харгана толгой" БАХ малчдын малын тэжээлийн нөөц хангамжийг нэмэгдүүлж, хямд төсөр, чанартай  тэжээлээр малчдаа хангахад зорилгоор "Арвин ургац" төсөл хэрэгжүүллээ.

Уг төслийг хэрэгжүүлсэнээр БАХ-ийн малчид тэжээлийн нөөцтэй болох, өвлийг өнөтэй давах, байгалийн эрсдэлийг гарз хохирол багатай даван туулж, малчдынхаа амьжиргааг дэмжих зорилго тавьсан аж. 

Төслийн хүрээнд Аргалант суварга хоршооныхоо 10 га талбайд ногоон тэжээл тариалж хадлан тэжээлийн нөөц бүрдүүлж 21 тн хадлан бэлтгэсэн бөгөөд нийт хөрөнгө оруулалтыг 5 000 000 төгрөг шаардлагатай гэж үзсэн байна. Төслийн үр дүр дүнд тус БАХ-ын малчид өөрсдийн хүчээ ашиглан малын тэжээлээ тариалж, 1000 боодол тэжээл хураан авч, хямд өртөгөөр хадлангаа бэлтгэж, нөөцтэй болж чаджээ. 

Төслийн дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү.