Завхан аймгийн Асгат сумын Тэсийн гол БАХ "Шимт Тэжээл" төсөл хэрэгжүүллээ. Төсөл хэрэгжүүлэгчдийн зүгээс өөрсдийн нөөц боломжоо ашиглан малын тэжээл тариалж БАХ ийн малчиддаа хямд өртөгтэй малын тэжээлийг нийлүүлэх болон өрхийн орлогоо нэмэгдүүлж, цаашид энэ чиглэлээр хамтран ажиллаж малын тэжээлийн сан бүрдүүлэхийг зорин ажилласан байна. Энэ хүрээнд Тэсийн гол БАХ-ийн малчид хадлан тэжээлийн нөөцөө нэмэгдүүлэх зорилгоор Аргалант суварга хоршооныхоо 10 га талбайд ногоон тэжээл тариалж, хадлан тэжээлийн нөөц бүрдүүлж 20 тн буюу 1000 боодол хадлан бэлтгэжээ.
Төсөл хэрэгжсэнээр БАХ-ийн малчид өөрсдийн хучээ ашиглан малын тэжээлээ тариалан 1000 боодол тэжээл хураан авсныг тухайн үеийн зах зээлийн ханшаар үнэлвэл 9 сая төгрөг болсон аж. Иймд малчид хамтын хүчээ ашиглан төслийн дэмжлэгтэйгээр 5 сая төгрөг зарцуулж 4 сая төгрөгий ашигтай ажилласан гэсэн үг юм бөгөөд БАХ-ын малчид хямд өртөгөөр хадлангаа бэлтгэж, мөн хадлангийн нөөцтэй боллоо хэмээн дүгнэж байна.