Асгат сумын Аргалант БАХ

Завхан аймгийн Асгат сумын Аргалант БАХ "Хадлан бэлтгэх" төсөл хэрэгжүүллээ. Төслийн зорило нь алсагдсан нутгийн малчдад чанартай, үнэ хямд хүчит тэжээл нийлүүлж, цаашид тогтвортой тариалж, үйл ажиллагаагаа өргөжүүлж, БАХ-ийн гишүүдийн ашиг орлогыг нэмэгдүүлэх  байв. Төслийн хүрээнд  Аргалант  БАХ-ийн малчид Аргалант суварга хоршооныхоо 10 га талбайд ногоон тэжээл тариалж хадлан тэжээлийн нөөц бүрдүүлж 20 тн хадлан бэлтгэлээ. 

Төсөл хэрэгжүүлэхэд шаардагдсан нийт хөрөнгө оруулалтыг 5 000 000 төгрөг гэж үзсэн. Үүний  1,0 сая төгрөгийг малчид өөрсдөө, 1.0 сая төгрөгийн Малчдын хоршооноос, 3 сая төгрөгийг төслөөс дэмжлэг үзүүлснээр малчид өөрсдөө ажиллаж хадлангаа бэлтгэсэн байна. Төсөл хэрэгжсэнээр БАХ-ийн малчид өөрсдийн хучээр малын тэжээлээ тариалан 2000 боодол хадлан тэжээл бэлтгэж, нөөцтэй болсон. Мөн БАХ-ийн бусад малчиддаа хадлан бэлтгэх ажилд нь  дэмжлэг үзүүлж хамтран ажиллах боломжтой болсон.

Төслийн дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү.