Бат-Өлзий суманд царгас тариалах төсөл хэрэгжүүлэв

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий СБАХ царгас тариалж, малын тэжээлийн нөөцийг нэмэгдүүлж,  малчдад үйлчлэх төсөл хэрэгжүүлэв. Төслийн хүрээнд 3 га газрыг хашиж, царгас, ногоон тэжээл тариалж, 6тн царгас, 9тн овъёс, нийт 15 тн тэжээл хураан авч малчдад борлуулсан байна.  

Бат-Өлзий СБАХ-ны БАХ-ийн ахлагч Д.Дэлгэржаргал : Царгас тариалсан нь амжилттай болсонд талархаж байна. Ажиллагаа их шаарддаг юм билээ. Тэжээлээс манай БАХ-д хуваарилсанд талархаж байна. Үнэ нь зах зээлд борлуулж байгаа малын тэжээлээс хямд байвал зүгээр байна. Малчид төсөл хэрэгжүүлсэн юм бол үнэгүй өгч болддоггүй юм уу гэсэн саналтай байна. Цаашид малын тэжээлийг хямдад нь авч нөөцлөх шаардлагатай юм байна. 

Төслийн дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү.