Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан болон Уянга сумдад малын тэжээл үйлдвэрлэж, тэжээлийн нөөц нэмэгдүүлэх төсөл хэрэгжүүллээ. Уг төслийн хүрээнд халгай, лууль, овъёсыг ногоон үед нь хураан авч шахмал тэжээл хийх, тэжээл үйлдвэрлэлийн техник, тоног төхөөрөмжийг ажилд жигдрүүлэх, ажилчдыг сургах, дадлагажуулахад анхаарсан байна. Төслийг хэрэгжүүлэгчид төслийн үр дүнг ингэж дүгнэлээ.
Зүүнбаян-Улаан СБАХ-ны Цохиот БАХ-ийн малчин Т.Батмөнх: Халгай, овъёсыг ногоон шимтэйд малын тэжээл болгосон нь малд сайн тэжээл болсон байна. Ядарч доройтосон малд бүр тохиромжтой юм. Цаашид өргөжүүлэх шаардлага байна. Уг манайх нь гадаа зөөврөөр тоног төхөөрмжөө авч ирж тэжээл бэлтгсэн нь малчдад нөөц боломжоороо тэжээлээ нөөцлөх боломж бүрдүүлж байгаад баяртай байна. Үүнийг өргөжүүлэх шаардлага байна.
Уянга сумын 2-р багийн Засаг дарга Ц.Эрдэнэхүү: Өв АБАХ-ны хийсэн шимт шүүст тэжээлийг төөнүүрээр хөнгөлөсөн хурганд өгөхөд богино хугацаатай байсан ч жингий нь нэмэгдүүлж байсан.Ер нь ахиухан үйлдвэрлэж хавар доройтсон малд өгвөл илүү үр дүнтэй баймаар юм билээ. Орон нутагт халгай, лууль зэргийг ашиглаж малын тэжээлийн нөөц нэмэгдүүлэх боломжтой санагдсан.
Төслийн дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү.