Малчид түр хоноглож өнгөрөх түр штабын байр барих төсөл хэрэгжүүлэв

Увс аймгийн Улаангом сумын 2-р багийн Даваан улиастайн аманд нүүдлийн зам дагуу малчид түр хоноглож өнгөрөх түр штабын байр барих төсөл хэрэгжүүллээ. Нүүдлийн зам дагуу малчид түр хоноглож өнгөрөх төл мал хаших нүүдлийн хашаа барьснаар байгалийн болзошгүй эрсдэлээс төл малаа хамгаалах зорилготой аж. 

Улаангом сумын 2-р баг нь 70-80 малчин өрхтэй, 60 гаруй мянган толгой малтай. Даваан Улиастайн зам дагуу машин явах боломжгүй малаа тууж, нүүдэллэн өнгөрдөг тул нялх, муу төл явахад зам хатуу хол. Хавар мал төллөх үер цастай хүйтэн байдаг тул энэ хашаа нь малаа амраан түр хоноглох боломж бүрдүүлж байгаа юм.

Түр штабын хэмжээ нь 4м өргөнтэй 1м50 өндөртэй, 10 м урттай битүү хашаа. Энэхүү түр байр нь 2 дугаар багийн малчдын нүүдлийн зам дагуу баригдсан. Жилд  дунджаар  60 гаруй мянган толгой  мал  дайран өнгөрдөг. Байгалийн болзошгүй эрсдэлээс малчид төл малаа хамгаалах боломжтой.

Төслийн дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү.