Увс аймгийн Өмнөговь сумын "Арвин сан" бэлчээр ашиглалтын хэсэгт мал ариутгах, тарилга туулга хийх чулуун хашаа байгуулах төсөл хэрэгжүүллээ.
"Арвин сан" БАХ нь 66-н өрхтэй, төсөл хэрэгжүүлэхээс өмнө хавар намрын улиралд таван төрлийн малдаа вакцин, тарилга, туулга хийлгэх, мөн тухайлбал тэмээ ноослох гэх мэт ажлуудыг хийх хашаа хороо байхгүй тул сумаас авч хэрэглэдэг байнга ашиглах боломж хомс байсан.
Төсөл хэрэгжсэнээр малчид сумын төвөөс хашаа ачиж ирж тарилга туулга хийдэг байсан тээвэр шатахууны зардал хэмнэгдэж, уг хашааг зөвхөн тарилга туулгалтад ашиглах биш хавар намарт малчид нүүдэл суудын үеэр тодорхой хугацаанд малаа хашаалах боломжтой болжээ.
Төслийн дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү.