Увс аймгийн Наранбулаг СБАХ Улаан үзүүр багт "Худаг засварлах" төсөл хэрэгжүүллээ. Тухайн багийн төвд байх гар ажиллагаатай худгийг 15 жилийн өмнө модоор шаталсан бөгөөд усны ундарга багассан тул засварлах шаардлагатай болсон. Гар ажиллагаатай худгийг шинэчлэн засварлаж, ундаргыг нэмэгдүүлэн инженерийн хийцтэй болгон засварлаж ашиглалтанд оруулснаар нийт 40 гаруй өрх, 120 гаруй хүн ам, 20-25 мянган мал усаар хангагдлаа. Төсөл хэрэгжсэнээр малчдын хөдөлмөр хөнгөвчлөгдөж, малаа услах цаг хугацаа хэмнэгдэж малын хэт бөөгнөрөл үүсч худаг орчмын бэлчээр талхлагдах явдал багассанаас гадна худгийн ундаргын хэмжээ ихэссэн байна.
Төслийн дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү.