Ховд аймгийн Ховд сумын Салбан Бэлчээр ашиглагчдын хэсгийн малчид хаваржааны бүст усны хангамж хомсдож худаг эвдэрч ундарга багассаныг малтаж гарган хүн малын ундны усанд зориулан ашиглах зорилготой "Шар нүдний худгийг сэргээн засварлах" төслийг хэрэгжүүлсэн байна. Уг төслийг хэрэгжүүлснээр Салбан БАХ-н 9 өрх ундны устай болж, 7000 гаруй толгой мал нь усаар хангагдаж, улмаар усны хомсдлоос болж мал төллөх үеийн мал зутрах эрсдэлээс сэргийлж чаджээ Худгийг малчид хүч хөдөлмөрөө гарган малтаж худагны засвар хийхэд гарсан бензин шатахуун бусад зардлыг хариуцаж ажилласан бол төслийн зүгээс ус татах мотфонк, худагны цагираг худалдан авч өгсөн байна.
Төслийн дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү.