Ахууна Байгаль хамгаалах нөхөрлөлийн малчид

Ховд аймгийн Мөнххайрхан сумын Ахууна Байгаль хамгаалах нөхөрлөлийн малчид "Хашаалсан бэлчээр" төслийг хэрэгжүүллээ. 

Алтайн өндөр уулын өвөр талын нутаг малын тэжээлийн нөөцийн хомсдолд өртөмтгий, үе үеийн зудад мал сүрэг олноор хорогдох, малчдын амжиргааны нөхцөл тогтворгүй байдаг тул  уг төслийг хэрэгжүүлснээр төл малыг хамгаалах, хадлан бэлтгэх, өвсний нөөц бүрдүүлэх ажлыг хийж гүйцэтгэжээ.

Төслийн үр дүнг нийт Алаг багийн Ахууна байгаль хамгаалах нөхөрлөлийн нийт 13 өрхийг малчид хүртэх бөгөөд 2021 оны намраас бог, бод малын төл оруулж чоно нохойноос хамгаалахаас гадна, байгаль хамгаалагдан нөхөн сэргэнэ гэж төсөл хэрэгжүүлэгчид дүгнэж байна.

Төслийн дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү