Хэнтий аймгийн Батширээт сумын “Эг” БАХ-ийн малчид "Худаг засварлах" төсөл хэрэгжүүлсэн байна. "Эг" БАХ-ын малчид ихэвчлэн голоо дагаж амьдардаг ч өвөл мал услах боломж муутай, өвөлдөө уснаас хол болохоор малын ашиг шимийн гарцад нөлөөлөл их байдаг аж. Тиймээс уг төслийн хүрээнд худгийн шинэ мотор авч хаяаг нь тойруулан цементлэж онгоцыг шинэчлэн засварласан байна.
Ингэснээр тус БАХ-ын ойр орчмын 4-н өрхийн 600 гаруй үхрийг услах боломж бүрдэж ундны усаа авахад ариун цэврийн шаардлага хангасан нөхцөл бүрджээ. Төсөл хэрэгжүүлснээр "Эг" БАХ болон тухайн нутагт худаг гаргах замаар усжуулалт хийсэн нь сүүний гарцанд нөлөөлж буйг харах боломжтой болсон.
Төслийн дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү.